Мэдээ

Улсын заан Б.Бат-Өлзий гэргий: Дoпинтойгоо тэмцчээд дараа нь аавын хүүг алаг үзээрэй гөлөгнүүд минь

Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой, Монгол бахархлын өдөр болон Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд болж өндөрлөсөн.


Эл барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Монгол Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. Харин Монгол Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин н.Ням-Эрдэнэ нар шөвгөрсөн юм.


Гэвч Улсын заан Б.Бат-Өлзий гомдолтой үлджээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа “Тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улсаа тунхагласны 98 жилийн ойн баярын барилдаанд амжилттай сайхан барилдаж их шөвөгт шалгаран үлдэж нутгийн

Аваргатайгаа үнэн хүчийг үзэн барилдаж барилдааны “Хөлийн цэцийн шийдвэрээр хасагдлаа. Энэхүү шударга бус дүрмийг МҮБХ анхааралдаа авна уу. Намайг дэмждэг болон бөхөд хайртай Монгол түмэн та бүхэндээ баярлалаа” хэмээсэн байна.


Учир нь их шөвөгт Улсын аварга О.Хангайтай барилдах барилдааны үеэр түүнийг “хэт удаан, идэвх санаачилгагүй байсан” гэх шалтгаанаар хөлийн цэц унасанд тооцож хассан юм.
Эл шийдвэрийг тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй ийн гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Мөн түүний гэргий ч өчигдрийн шударга бус асуудалд гомдолтой байгаа дургүйцлээ илэрхийлжээ. Тэрээр “Допинтойгоо тэмцчээд дараа нь аавын хүүг алаг үзээрэй гөлөгнүүд минь” хэмээгээд амжлаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү