Мэдээ

Ундармаа гэрт нь ирсэн зочдыг алмайруулжээ

Жүжигчин Г.Ундармааг өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх совестьтой хэмээн үнэлэх хүн цөөнгүй бий.

Тэр ч хэрээрээ тус хамтлагийн уран бүтээл энэ зэрэгтэй явдаг байж болох юм.

Нэг үе Г.Ундармаад сайхан хүүхэн, царайлаг ну-А гээд дандаа “Мисс” дүр оногддог, тэр ч түүндээ гаргууд сайн зохидог байлаа. Дээр нь дуулж, бүжиглэх гээд авъяастайг хэлэх үү. Жинхэнэ үзэгчдийг тэр дундаа эрчүүдийг ханаруулдаг байлаа.

Харин сүүлийн үед тэрээр залуу жүжигчиддээ “Мисс” дүрээ өгч, голдуу сайн эхнэр, ээжийн дүрд тоглох болсон. Энэ нь шинэ үеэ дэмжсэн бас түүний нас нэмэгдсэнтэй холбоотой биз. Өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг хэмээн түүнийг үнэлсэн нь үүнтэй холбоотой хэрэг.

Гэтэл “Өнгөт инээд” бус “Өнгөт нойрны эм” болон хувирч хошин урлагийн тайзнаас уруугаа өнхөрч яваа хамтлагийн ганц “Мисс” жүжигчин болсон Өлзийхүү өнөө удаан жилийн турш үргэлжид “Мисс” дүрдээ нам суусаар байгааг гярхай үзэгчид хэдийн олоод харчихсан яагаад ч зохихгүй байгааг нь бас уруудах болсны шалтгаан болгон харж байна.

Энэ ч яах вэ, урлаг судлаач мэргэжлийн улсынх нь мэдэх ажил биз. Харин сүүлийн үед жүжигчин Г.Ундармаа “Мисс” дүрдээ тохирохын тулд тун их хөдөлмөрлөж байгаа гэнэ.

Тэрээр бүтэн долоо хоног уснаас өөр зүй л хэлэн дээрээ тавилгүй өлсrөлөн зарлаж, дараа нь жимс ногоохон амсан бүтэн сарын турш мацаг барьсан аж. Үүнийхээ хүчинд жин хаян улам гоёмсог болсон түүний зураг сонин сэтгүүлийн нүүрийг чимэх болов.

Тэрээр мөн cap шинийн баярын үеэр гэрт нь ирсэн зочдыг алмайруулж орхисон гэнэ. Учир нь тэрээр зочдоо гэдсээр хийсэн хар гурилан буузаар дайлжээ. Цагаан сараар хамаг л өнгөтэй өөдтэйгөө гийчиддээ барьдаг уламжлалдаа хэт автсан Монголчуудын хувьд энэ “цочир” хэрэг биз.

Зочид нь хэдий их гайхсан ч түүний хийсэн гэдсэн буузыг сониучирхан бас амтархан зооглосон гэнэ лээ. Ийм зоог бэлтгэх болсны учир нь жүжигчин бүсгүй жингээ хаяхын тулд эрүүл зөв хооллолтын хичээлд суун номын дуу сонссоных гэнэ.

Түүнийгээ ч амьдралдаа хэрэгжүүлэн бүдүүн ширхэгтэй хар гурил, жимс ногоо, загас, тахиа, адууны мах хүнсэндээ түлхүү хэрэглэдэг болоод байгаа аж.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү