Мэдээ

Уранхолбоо: Би зугтааж байхдаа Приус машины залуугаас тусламж гуйхад ….

Дуучин Уранхолбоо буюу Ану өөрийн хуудсандаа бичжээ.

“Муу бүхэн холуур өнгөрч, сайн сайхан цаг ирээсэй.

Харин хүсээд байгаа сайн сайхан цагаа бид бүхэн өөрсдөө бий болгохын төлөө ямар нэгэн зүйл хийхгүй л бол хар бараан нь улам ихэссээр байгааг бид өдөр бүр сонссоор, харсаар л байх болно.

Таны бидний хүүхдүүдийн аюулгүй байдал ,замаар гарахдаа ч айдас үгүй алхаад явчих тэр боломж,эмнэлгийн тусламж үйлчилгээгээ ямар нэгэн авлига, хээл хахууль үгүйгээр шударгаар авах тэр цаг,охид гэнэн итгэмтгий зан, өмссөн хувцаснаасаа болж хүчuрхuйлэлд өртөхгүй байх ,

хүч хөдөлмөрөө шингээн өдөр бүрийн хичээл зүтгэлээрээ бүтээсэн амьдралаа мөрийтэй тоглоомчны гарт дээрэмдvvлж алдахгүй байхын тулд, өөрчлөхийг хүсч байгаа бүхнийхээ төлөө иргэн бид бүхэн нийгэмдээ оролцоотой байх ХАТУУ цаг иржээ!!!

Зүгээр нэг шүүмжлээд суухаас илүүг бид бодож,сэтгэж,хийх шийдэр цаг ирсэн байна. Бусдад тохиолдсон асуудлыг надад хэзээ ч тохиолдохгүй гэж битгий бодоорой.

Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг болж бүтэхгүй хууль бус зүйлс бидний хаалга үүдийг цохиход ойрхон байдаг болжээ!

Болж бүтэхгүй зүйлсийн дэргэдүүр хараагүй сонсоогүй мэт өнгөрдгөө болих цаг ирсэн.Надад зэвсэгтулгаж дээрэмдэхийг завдсан залуугаас арай хийж зугтаад гүйж яваад замд таарсан приус автомашинд сууж байсан цэл залуухан залуугаас тусламж гуйхад огт туслаагүйгээр барахгүй машинаа асаагаад зугтсан юм.

Ядаж цагдаа дуудаад өгөх сэтгэл байгаагүйд нь харамсан.Энэ хооронд хугацаа алдаж зэвсэг барьсан залуу хойноос гүйж ирж гүйцсэн байдаг.

Тухайн үед зориг гаргаж, тэр эрэгтэйтэй барьцалдаж, хамаг байдгаараа самбаачлага гаргаагүй бол одоо бодоход зэвсэгт хүчний арын албаны дарга ямар ч зүйл хийхээс буцахгүй байсан гэдэг нь араас хөөн камерын бичлэгт өртөж байж орц болгоноос намайг хайж байгаагаас харагдана.

Хэрвээ миний дэргэд хэн нэгэн ийм халдлагад өртөж байвал ядаж би цагдаад дуудлага өгөөд машин тэргээ асаагаад болиоч гэдэг анхааруулга, сануулга өгөөд чадах бүхнээ л хийнэ, тэр сэтгэл ч үргэлж дотор минь оршин байдаг.

Зүгээр л бид жаахан сэтгэлтэй байх хэрэгтэй болж.

Би цаашид өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах бүхий л арга хэмжээг авч чадсан байлаа ч бусад нь яах вэ гэдэг асуулт толгойд эргэлдсээр байна???

Өөр хэн нэгэн бүсгүйд энэ байдал тохиолдвол яах вэ? Үнэхээр төсөөлшгүй байсан.

Хар амиа бодоод л суумааргүй байна аа.

Болж өнгөрсөн бүхэн надад сургамж болсон хэдий ч цаашид энэ бүхнийг эсрэг авч болох арга хэмжээ хийж болох зүйлсийг улам ихээр суулгаж өгч байна.Энэ улсад охид, бүсгүйчүүд маань ажиллаж амьдарсныхаа төлөө айж, ичиж, халдлагад өртөхгүй байх боломж бүрийн төлөө бодит үр дүнд хүрэх алхамуудыг өөрийн биеэр хийх болно.

Та ч бас дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөг нэгэн битгий байгаарай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү