Мэдээ

ФОТО: “Адтай жаалууд”-ын авьяаслаг охин Ялгуун буюу С.Алтанцэцэг ийм сайхан бүсгүй болжээ

Одоогоос 8, 9 жилийн өмнө “Адтай жаалууд” олон ангит хүүхдийн кино гарч тухайн үеийн багачуудыг ёстой л байлдан дагуулж байв. Тус киноны гол дүрийг бүтээсэн. С.Алтанцэцэг охин олон ч хөвгүүдийн харцыг булааж, охидын нүдыг унагаж байсан юм. Харин түүнээс хойш өөр ямар нэгэн уран бүтээлд тоглож харагдаагүй С.Алтанцэцэг охин өдгөө СУИС-ын төгсөх курсын оюутан болжээ.

Мэдээж түүний эзэмшсэн мэргэжил нь жүжигчин. “Адтай жаалууд” киноны Ялгуун охин, бодит амьдрал дээрхи С.Алтанцэцэгээс эрс тэс ялгаа гэнэ. Учир нь тус кино гарснаас хойш Ялгуун охины дүр илүүтэй олон нийтэд танигдсан учир үзэгчдээс ирэх янз бүрийн шүүмжлэл тасардаггүй байжээ.

Тийм дээ ч С.Алтанцэцэг охин нэг хэсэгтээ ямар нэгэн уран бүтээлд тоглож, сургуулиа сайн төгсөж мэргэжлийн жүжигчин болсныхоо дараа уран бүтээлдээ шаргуу орохоор ийнхүү завсарлага авсан гэдгээ өөрийн өгсөн ярилцлагатаа дурьджээ.

Түүний ээж мөн адил охинтойгоо ижил жүжичгний мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаж чадаагүй тул охиныхоо урлагийн карьерт нь багаас нь анхаарч бүх зүйлд нь тусалж дэмждэг байсан учир С.Алтанцэцэг охин ч үеийнхэн дундаасаа цойлж од болон гялалзаж байсан юм. “Адтай жаалууд”-ын бяцхан үзэгчид ч өдгөө том ах, эгч нар болсон нь дамжиггүй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү