Мэдээ

ФОТО: Хойд Солонгосын удирагч Ким Жон Ун анх удаа өөрийн охиноо дэлхий дахинд илчиллээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тив алгасах баллистик пуужинг хөөргөх үеэр өөрийн охинтойгоо хөтлөлцөж гарч ирснээр дэлхий дахинд анх удаа гэр бүлээ албан ёсоор илчилж буй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өчигдөр буюу баасан гарагт /2022.11.18/ тив алгасах баллистик пуужинг хөөргөх туршилтыг хийсэн бөгөөд энэ нь

Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг сүйтгэхийг зорьж буй дайснуудын сүр дуулиантай түрэмгийллийн дайны сургуулилтад зориулж өөрийн орны хариу арга хэмжээ авах чадварыг “тодорхой харуулах” зорилготой талаар мэдэгджээ.

Мөн хэрэв дайснууд БНАСАУ-д байнга заналхийлж, цөмийн цохилт өгөх арга хэрэгслийг байнга нэвтрүүлсээр байвал тус улсын нам, засгийн газар цөмийн зэвсгээр хариу арга хэмжээ авч, бүх талын сөргөлдөөнтэй тэмцэнэ гэдгээ Ким Жон Ун албан ёсоор мэдэгдсэн байна.

Тус үеэр олны гайхширлыг төрүүлсэн нэг зүйл нь удирдагч өөрийн охин болох Жу Аег дагуулан ирсэн нь байв. Учир нь түүний гэр бүл, хүүхдийн талаарх мэдээлэл хомс байдаг бөгөөд сураг таамаг төдий байсаар иржээ.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлаг охины нэрийг албан ёсоор мэдээлж байгаагүй ч ойролцоогоор 12-13 насны Жу Ае гэдэг нэртэй болохыг таамаглаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. Учир нь 2013 онд АНУ-ын сагсан бөмбөгийн од Деннис Родман Британийн Guardian сонинд өгсөн ярилцлагын үеэрээ Ким Жон Уныг “Жу Ае” гэх нэртэй хүүхэдтэй байсан бөгөөд гэр бүлийнхэнтэй цагийг өнгөрөөдөг “сайн аав” гэдгийг нь онцлон ярьж байжээ. Одоогоор удирдагч Ким-ийг хоёр охин нэг хүүтэй байж болзошгүй гэж үздэг байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү