Recetas

ХАВДАРТАЙ ХҮМҮҮСИЙН 61 ХУВЬ НЬ 5 ЖИЛИЙН ДОТОР Н АС БАРЖ БАЙГАА НЬ ХОЖУУ ШАТАНДАА ОНОШЛОГДОЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ ЮМ

Үлгэр туульс, түүх домгуудад хүн төрөлхтөн мөнхийн амьдралыг хүсэж, мөнхийн шидэт ундааг хайж ирсэн билээ. Шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт мөнхийн амьдрал байхгүй гэдгийг ойлгож харин амьдралыг чанартайгаар урт наслахад чиглэх болсон. Дэлхий нийтийг цаг бусаар мөнх бусыг үзүүлж байгаа зүйл бол х орт хавдар болоод байна.

Хүний биеийг бүрдүүлэгч 37 триллион эс өөр өөрийн үүргээ гүйцэтгээд байгалийн жамаараа сөнөгөрч дараа үеийн шинэ залуу эс үүсч хөгжиж байдаг. Хүний биемахбод хүнс шим тэжээлгүйгээр 3 сар, усгүйгээр 7 хоног, агааргүйгээр 3 минут л амьд байж чадна.

Амьсгалах агаар нь угаартай, уух ус нь бохирдолтой, идэх хүнс нь химийн нэгдэлтэй байхад хүний эс байгалийн жамаараа сөнөгөрч, шинээр хуваагдах явцдаа мутацид орж үхдэггүй, дийлддэггүй, зохицуулагддаггүй эс болон хувирч бусад эсүүддээ нөлөөлж эхэлдэг. Үүнийг анагаах ухаанд х орт хавдрын эс, х орт хавдар өвчин гэж нэрийддэг.

2020 онд дэлхий дахинд 19.2 сая хүн хавдраар өвчилж 9.9 сая хүн хавдрын шалтгаантай н ас баржээ.

Харин Монголд 6702 хүн шинээр оношлогдож нийт 23,278 хүн хавдар өвчинтэйгээ тэмцэн амьдарч байна. Монголд оношлогдож байгаа тохиолдлын 27 хувь нь өвчнийхөө эхэн 1, 2-р шатандаа, 73 хувь нь сүүлийн 3,4-р шатандаа оношлогдож байгаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан Эрүүл мэндийн үзүүлэлт 2020 оны тайланд мэдээллэжээ.

Хавдартай хүмүүсийн 61 хувь нь оношлогдсоноосоо хойш 5 жилийн дотор н ас барж байгаа нь хожуу шатандаа эмнэлэгт хандаж, оношлогдож байгаатай холбоотой юм. Иймд хоёрдогч урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэг зайлшгүй шаардлагатай.

Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалд элэг, ходоодны х орт хавдрын эрт илрүүлгийг 40 дээш насанд жилдээ 1 удаа, бүдүүн, шулуун гэдэсний хавдрын эрт илрүүлгийг 50 дээш насанд 5 жилдээ 1 удаа, хөх, умайн хүзүүний хавдрынх 30 дээш насанд 3 жилдээ 1 удаа, түрүү булчирхайн хавдрынх 50 дээш насанд жилдээ 1 удаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж чадвал дээрх н ас баралт буурна гэж үздэг.

БНСУ 100,000 хүн ам дахь ходоодны х орт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1-д эрэмблэгддэг хэрнээ ходоодны хавдрын н ас баралтаараа дэлхийд 28-д эрэмблэгддэг байна. Тэд хавдраар өвдсөн иргэдээ эрт илрүүлж эрт эмчилж чадаж байгаа болохоор н ас баралтаараа 1-т бус 28-т эрэмблэгдэж иргэнийхээ амь насыг хамгаалж чадаж байна.

Харин Монгол улс өвчлөлөөрөө БНСУ-ын дараа буюу 2-т эрэмблэгдэж байгаа хэрнээ 100,000 хүн ам дахь н ас баралтаараа дэлхийд 1-т эрэмблэгдэж байна.

Иргэн хүний амийг хамгаалахад эрт илрүүлгийг төгөлдөржүүлэх нь чухал ажээ.

Үлгэр туульс, түүх домгуудад хүн төрөлхтөн мөнхийн амьдралыг хүсэж, мөнхийн шидэт ундааг хайж ирсэн билээ. Шинжлэх ухаан хөгжсөн энэ цагт мөнхийн амьдрал байхгүй гэдгийг ойлгож харин амьдралыг чанартайгаар урт н аслахад чиглэх болсон. Дэлхий нийтийг цаг бусаар мөнх бусыг үзүүлж байгаа зүйл бол х орт хавдар болоод байна.

Хүний биеийг бүрдүүлэгч 37 триллион эс өөр өөрийн үүргээ гүйцэтгээд байгалийн жамаараа сөнөгөрч дараа үеийн шинэ залуу эс үүсч хөгжиж байдаг. Хүний биемахбод хүнс шим тэжээлгүйгээр 3 сар, усгүйгээр 7 хоног, агааргүйгээр 3 минут л амьд байж чадна.

Амьсгалах агаар нь угаартай, уух ус нь бохирдолтой, идэх хүнс нь химийн нэгдэлтэй байхад хүний эс байгалийн жамаараа сөнөгөрч, шинээр хуваагдах явцдаа мутацид орж үхдэггүй, дийлддэггүй, зохицуулагддаггүй эс болон хувирч бусад эсүүддээ нөлөөлж эхэлдэг. Үүнийг анагаах ухаанд х орт хавдрын эс, х орт хавдар өвчин гэж нэрийддэг.

2020 онд дэлхий дахинд 19.2 сая хүн хавдраар өвчилж 9.9 сая хүн хавдрын шалтгаантай н ас баржээ.

Харин Монголд 6702 хүн шинээр оношлогдож нийт 23,278 хүн хавдар өвчинтэйгээ тэмцэн амьдарч байна. Монголд оношлогдож байгаа тохиолдлын 27 хувь нь өвчнийхөө эхэн 1, 2-р шатандаа, 73 хувь нь сүүлийн 3,4-р шатандаа оношлогдож байгаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан Эрүүл мэндийн үзүүлэлт 2020 оны тайланд мэдээллэжээ.

Хавдартай хүмүүсийн 61 хувь нь оношлогдсоноосоо хойш 5 жилийн дотор н ас барж байгаа нь хожуу шатандаа эмнэлэгт хандаж, оношлогдож байгаатай холбоотой юм. Иймд хоёрдогч урьдчилан сэргийлэлт буюу эрт илрүүлэг зайлшгүй шаардлагатай.

Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаалд элэг, ходоодны х орт хавдрын эрт илрүүлгийг 40 дээш насанд жилдээ 1 удаа, бүдүүн, шулуун гэдэсний хавдрын эрт илрүүлгийг 50 дээш насанд 5 жилдээ 1 удаа, хөх, умайн хүзүүний хавдрынх 30 дээш насанд 3 жилдээ 1 удаа, түрүү булчирхайн хавдрынх 50 дээш насанд жилдээ 1 удаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж чадвал дээрх н ас баралт буурна гэж үздэг.

БНСУ 100,000 хүн ам дахь ходоодны х орт хавдрын өвчлөлөөр дэлхийд 1-д эрэмблэгддэг хэрнээ ходоодны хавдрын н ас баралтаараа дэлхийд 28-д эрэмблэгддэг байна. Тэд хавдраар өвдсөн иргэдээ эрт илрүүлж эрт эмчилж чадаж байгаа болохоор н ас баралтаараа 1-т бус 28-т эрэмблэгдэж иргэнийхээ амь насыг хамгаалж чадаж байна.

Харин Монгол улс өвчлөлөөрөө БНСУ-ын дараа буюу 2-т эрэмблэгдэж байгаа хэрнээ 100,000 хүн ам дахь н ас баралтаараа дэлхийд 1-т эрэмблэгдэж байна.

Иргэн хүний амийг хамгаалахад эрт илрүүлгийг төгөлдөржүүлэх нь чухал ажээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү