Мэдээ

Хайртай эмэгтэйгээ ээж болгож чадалгүй осолд орж үргYй болсонч, өөр хүнээс хүүхэдтэй болж хаягдахад нь буцааж авч аав болж чадсан

Би аав байхыг үнэхээр их хүссэн аав биш аав. Сонин уншигдах байх л даа. 7-р ангид ордог жилээ анх удаа улаанбаатарт нүүж ирэв. Ээж аав хоёр маань ахыг бараадаж мал хуйгаа зараад хотын айл болохоор анх нүүж ирсэн юм.

Хотын зах. Гэр хороолол. Би удалгүй гэртэйгээ ойрхон сургуульд орлоо. Анх удаа нэг ангид тийм олон хүүхэд байдгийг 7а- аас 7ё хүртэл бүлэг байгааг хараад гайхаж билээ. За тэр яахав. Эхний өдөр аав хүргэж өгөөд буцах замыг маань зааж сайн тайлбарлаж өгөв.

Харин маргааш нь хичээлээ тараад буцахдаа төөрч гудмаа олохоо байгаад адилхан ногоон хаалга бүрийг шагайж хашаан дотроо 2 гэртэй айл хайж ( тэр нь манайх) явтал гэнэт дээрээс хөөе тэнэгээ юу харсын гэсэн дуу хадсан юм.

Кинон дээр гардаг шиг ингээд л би дурласан юм даа. Хашаан дээр үсээ 2 боосон модтой чихэр хүлхээд хээв нэг хөвгүүдээс илүү хашааны модон дээр морин дээр сууж байгаа юм шиг охин зогсч байсан. Нүд нь бас намайг шоолж инээж байгаа уруул нь шүд нь үнэхээр хайр татам санагдаад би ичингүйрэн цааш алхаж одсон. Эргэж харсаар л явсан.

Маргаашнаас нь хичээлдээ явахдаа хашаан дээр шохойгоор сум зураад тараад буцах замаа олж явж байсан санагддаг юм. Харин өнөөх хашаан дүүлдэг шооч охин манай нөгөө анги байж таарсан. Хамт тамирын хичээл ороод анх мэдэж авав. Ангийнхаа хөвгүүдээс асуусан нөгөө ангийн ааш муутай Г юу л гэж байна. Сагс тоголдог, хичээлдээ сайн гэж бас мэдэж авав. Би ээжээс гуйсаар байгаад дараа сард нь ангиа сольсон юм. Мэдээж түүний ангид орсон. Тэр маань маш эрч хүчтэй сэргэлэн охин байсан 10 жилдээ.

Би түүнд таалагдах гэж сагсны тэмцээнд хамт орж , түүнрүү yahoo messenger ээр чат бичихийн тулд интернет кафед цагийг барж, анх сайн мэддэггүй ойлгодгүй байсан яваандаа зүгширч түүний хаягруу #Sakboy нэртэй өдөр бүр шүлэг явуулдаг байлаа. Таалагдахын тулд санаа тавьж аль болох ойрхон харцан доор нь явсаар сая нэг амжилттай болж бид хоёр 8-р ангидаа үерхсэн байлаа.

Нөгөө #сакбоё гэдэг хаягаараа yahoo дээр чаталсан хэвээр. Тэрнийг гомдсон уурласан ааш нь олдохгүй үед би комны цаадах нууц хаягаараа түүнтэй чаталж яасныг нь мэдчихдэг хөөрхөн зальтай байсан. Тэр намайг тийм хаягаар өөрлүү нь бичдэг, ойр зуурын юмаа ярилцдаг чатны найз нь гэж мэдэхгүй нь надад үерхэлд маань хэрэг болж байлаа. Үхтлээ дурласан эр хүн хэзээч зүгээр суудаггүй гэдэг шиг би энэ охиныг л алдаж болохгүй заавал ирээдүйд сууна гэж боддог байв.

Надад ороолт нэхэж өгөв. Надад зориулж FM ээр дуу дуулж өгөв. Надад бүхнээ бичдэг өдрийн тэмдэглэлээ унших зөвшөөрөл олгов. Надад нандин бүхнээ өгөв. 10р ангид аа бид том хүмүүс болж түүнийхээ анхны бүх зүйл болж би жинхэнэ эр хүн болсон. Би түүний сургалтын төлбөрийг олох гэж зун нь барилга дээр ажилж анх удаа өөрийн хүслээр бас маш их зорьсоны үр дүнд хайртай хүнийхээ сургалтын төлбөрийг олж байлаа. Учир нь тэр маань төгсөх ангидаа ээжийгээ алдсан . Өвөөтэйгээ үлдсэн юм. Ер нь яаж ч бодсон хайрыгаа хажуудаа авахын тулд би хүчтэй эр хүн болох ёстой гэж бодож би түүнийгээ 2-р күрст байхад солонгос зорьлоо.

Чи харин заавал сургуулиа төгсөнө шүү гэж түүндээ захиж амлалт аваад явсан. Өвөөгөө асарна , манай аав ээжид очиж туслана хааяа очиж хань болж хононо , ахын маань эхнэртэй нөхөрлөж миний хайр үнэхээр сайн байсан. Хамгийн гол нь хичээлээ алаагүй. Маш сайн сурсан. Би хүний газар. Гэхдээ хэзээ нэг өдөр эх орондоо очиж түүнийгээ гуйж аваад шинэхэн байрандаа ороод хүн шиг гэр бүл шиг бас хөөрхөн хүү юм уу охинтой болноо гэсэн итгэлтэй.

Эх оронд минь хайрт минь хүлээж байгаа гэж бодох сайн ажиллах хүч улам нэмнэ. Очоод 2 жил болж байхдаа үйлдвэрийн осо лд орсон. Тэр үе бол үнэндээ аймшигтай . Би 20 хоног ухаангүй байсан. Сэрээд хамгийн түрүүнд өөрийгөө амьд байгааг мэдээд баярласан хайрт маань ээж аав маань монголд хэцүүдэж эхэлж байхад би удахгүй очих болсоноо хэлж байв. Учир нь цаашид ажиллах нөхцөлгүй болсон. Хамгийн хэцүү нэг зүйл нь би үрийн сувгаа тайруулж гуяны ясандаа хадаас суулгуулсан . Би хэзээч аав болох боломжгүй болсон .

Энэ бол 2009 он. Бас тэр минь хонхны баяраа тэмдэглээд төгсөөд удаагүй байсан. Түүнд энэ тухайгаа хэлэхэд зүгээр хайраа хоёулаа хүүхэдтэй болно чадна өргөж авна битгий эмзэглэ гэх мэтээр намайг тайтгаруулж байсан ч хүүхэдтэй болоод ингэнэ шүү хүүхэддээ ийм нэр өгнө шүү гэх мэт сэтгэл догдлон бичсэн чат нь багасч намайг өрөвдөх намайг асрах надад урам өгөх гэж л хичээдэг болсон. Тэр үеээс би түүнийг орхих ёстой гэж бодсон. Ийм сайхан хайрлахгүй байхын аргагүй эмэгтэй надтай суугаад ээж болж чадахгүй цаашдаа аз жаргалгүй хүн болж хувирна гэж өөртөө итгүүлж , үнэхээр хэцүү байсан ч би түүнийг түрүүлж орхисон.

Тэгэхгүй бол тэр намайг хэзээч орхих хүн биш байсан. Би зүгээр л гомдоохоор хэдэн үг хэлээд холбоо тасалсан. Удалгүй эх орондоо очсон. Зугтсан. Аль болох тааралдахгүйг хичээж . Өвөөд нь л санаа зовж байв. Намайг үнэхээр муу хүү байж гэж бодсон байх гээд. Би чадсаан. Намайг гээд хөөцөлдөж учрыг нь олох гэж хичээж их л гүйсний дараа тэр цааш замааа хөөсөн. Ямарч холбоогүй яг 3 жил. Гэхдээ нэг ч хоног бодохгүй байгаагүй. Зургийг нь утаснаасаа устгаагүй. 2013 онд арван жилийн ангийн уулзалт .

Би очихыг хүссэнч түүнтэй таарахаас айв. Өөр газар ганцаараа ууж байгаад орой нь өөрийн мэдэлгүй яваад очсон байсан. Тэр ирчихсэн байсан. Гэхдээ маш цоглог санасныг бодоход биеэ даасан бас их тайван болчихсон . Надтай яг л хуучны найзтайгаа мэндэлж байгаа мэт гар барьсан. Аймшигтай санагддаг юм билээ. Уулзалтын турш би түүнийг харц салгалгүй ширтсэн. Тэр харин нэгч удаа надруу хараагүй гэхдээ бүх юм нь сайхан байгаа нь илт байсан. Үргэлж инээж ангийнхантай ярилцаж.

Би өөрөө явуулсан хүндээ хаягдсан мэт зүрх өвдөж байсан ч юуч хийхийг хүсээгүй л дээ.
Миний хайртай эмэгтэй миний анхны хайр нөхөртэй болж байгаагаа ангийн охидод хэлжээ. Там хил ах зуур хэдийн яваад өгсөн байсан. Нүдээрээ хайсан . Маш их асуулт асуумаар байгаа ч чамд боломж байхгүй байх үнэхээр бачимдмаар. Ойр ойр ууж үзэв. Уусан үедээ өөрөө ч мэдэхгүй Facebook рүү нь орчихсон сууж байна. Чат хүртэл бичсэн байсан. Би удахгүй ээж болж байгаа надруу битгий бичээрэй гэсэн чатыг маш олон дахин уншсан.

Төгсгөл иржээ. Надаас үүрд явчихлаа. Ингэж л бодсон. Ажилаа хийсээр хэвийн амьдрах гэж хичээсээр явж байхад түүнийг нөхөр нь хаяад өөр хүнтэй суусан гэнэ, хүүхдээ ганцаараа өсгөж байгаа гэсэн гэж ангийнхнаас сонсоод маш удаан бодосны эцэст яваад очсон. Ганцаараа ярих хүнгүй хэцүү байгаа гэж л бодсон л доо. Хүүгээ хөлд ороочгүй байхад тэр эцэг өөр нэг эмэгтэйг зорьжээ.
Би тэр залууруу яагаад ч залгачихсан юм бүү мэд. Чи миний хайртай хүнийг хамгаалж чадсангүй гэж л хэлэх гэж байсан байх. Тэгсэн өөдөөс хүсээд байгаам бол чи авахгүй юу. Гэж хэлсэн.
Тиймээ хүсжийн. Анхны хайраа анхны дурлалаа хашаан давсан дэлдэн бор охиноо эргүүлж авахыг хүсж бна. Би ингээд дахин түүнийг өөрийн болгох гэж зүтгэлээ.

Яадаг юм. Олон жилийн өмнө хүүхэд байхдаа өөртөө хайртай болгож чадсан юм чинь. Одоо л алдахгүй юм шүү надаас өөр эр хүн түүнийг хайрлахгүй хайрлаж ч чадахгүй юм бна гэж бодсон.
Би хоёрдахь удаагаа чадлаа. Түүнийгээ эргүүлж харуулж чадлаа. Аав боллоо. Яг л түүн шиг минь царайтай хөөрхөн хүүгийн аав гэнэт л болсон доо.
Одоо бол яасан ч алдахгүй атгасан атгаа хэзээч сул тавихгүй. Сувд шиг асгарчих анхны хайраа үүрд өөртөө түгжинэ . Хамтад нь хайрлана.

Хүүхэд байхдаа гэгээлгээр хуримаа хийнэ шүү гэж ярьдаг тэр минь одоо хурим хүсэхээ больчихсон. Хурим хийх заавал албагүй шүү дээ гэж тайлбарлах юм.
Хайртын минь бодлыг эргэтэл хуримаа хийх хэрэгтэй шүү гээд коммент бичээд өгөөч. Учир нь би бид гурвын хуримын зургийг ханандаа өлгөхийг хүсч байна.
Аан тийн эхнэр маань энд байгаа. Захиаг заавал уншина. Уншихгүй өнгөрөх гээд байвал утсан дээр нь өөрт ил гаргаад орхично.
Тийм болохоор хурим хурим бас дахин хурим гээд давалгаалаад өгөөч.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү