Мэдээ

Халтирч унасан зургаа дараад, хохирлоо нэхэмжилж болно

Албан байгууллага, ААН гадна орчныхоо 50 метр зайд халтиргаа, гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмчилгээний зардал, энэ хугацаанд олох байсан орлогыг тухайн байгууллага хариуцна. Хэрэв тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас татгалзвал Иргэний шүүхэд хандах юм.

Эрүүл ахуйн тухай хууль:

4.4.3 Иргэн аж ахуйн нэгж байгууллага өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэавэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх

13.1.6 Энэхүү хуулийн 4.4.3-т заасны дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах

Иргэний хууль:

497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хэрэв иргэн та явганаар зорчиж яваад хальтарч унаснаас үүдсэн хохирлоо барагдуулахыг хүсвэл:

Халтирч унасан газраа баталгаажуулж, зураг дарж, бичлэг хийх. Харин ганцаараа явсан үедээ бэртэж гэмтсэн бол цагдаа болон түргэн тусламж дуудаж, гэмтэж бэртсэн гэдгээ баталгаажуулж болно.
Бэртлийн зэргээ тодорхойлуулж, эмчилгээний зардлаа тооцуулж, эмнэлгийн магадлагаа гаргуулж, тухайн дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлнэ.
Тухайн байцаагч эмчилгээний зардлыг байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү