Мэдээ

“Харвардыг төгссөн хоёр найз уулзжээ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Харвардын Их Сургуулийг төгссөн, төгсөөгүй гэх маргаан гардаг. Саяхан хуурамч дипломын асуудлын үеэр ч энэ маргаан бас л дэгдсэн билээ.

Эдгээр өдрүүдэд ХБНГУ-д айлчлал хийж яваа түүнийг Харвард төгссөнийг Ази Номхон далайн хэлтсийн дарга Мико Гюнтер гэрчилж, жиргэжээ. Тэрбээр твиттер хуудаснаа

“ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй таарч, уулзлаа. Харвардын Их сургуулийн найз. ФЭС, МАН хоёр ойрын түнш. Манай Улаанбаатар дахь оффис ирэх жил 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна” хэмээсэн байна. Тэд Берлинд таарч дурсгалын зураг татуулсан ажээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү