Мэдээ

Харгис хадам ээжийн минь өөрчлөлт

Хэцүүхэн хадамтай таарлаа гээл бүсгүйчүүл ярьдаг. Надад харин яг тийм хадам таарсан даа. Би 3 хүүтэй ээж. Анхны хүүгээ гэдсэндээ тээгээд нөхөртэйгээ хөтлөлцөөд анх гэрт нь

амьдрахаар хадмын хаалгыг татсан цагаас л хүйтэн харцанд хайруулж хахир үгсээр булуулж ирсэн юм.

Грүүпийн мөнгөөр амьдардаг эцэг эх 2 минь охиноо айлд ганц чeмодантай л өгсөн хэрэг л дээ. Хөөрхий минь тэдэнд минь үнэхээр өөр боломж байхгүй байсан үe.

Гутлаа чирж ирсэн гуйлгачин хүүхэн дагуулж ирлээ тээж яваа хүүхэд нь чинийх мөн юм уу гүү мүү гэж нөхрийг минь уйлуулж байсан тийм л хадам ээжтэй. Ирээдүйд тэгнэ ингэнэ

гэж нөхрийг минь ярихад наад хүүхэнтэйгээ насаараа байх биш юундаа яардаг юм гэх мэтчилэн л үг нь зүрхрүү шууд л өвдтөл хатгадаг байлаа. Аль болох хадам ээждээ таалагдах гэж

том гэдэстэй ч үл тоон хоол цай гэр цэвэрлэх гээл төрөн төртлөө ажилладаг байв. Нөхөр намайг амар гэж ятгана. Би ээжид нь таалагдах гэж бэр нь гэж хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээж тийм л байдаг байлаа.

Хүү минь мэндлээд 1 сар л болж байхад хэтэрхий бор юм. Миний хүүгээс лав дуурайсан гэх юм алга гэж уйлуулж байж билээ. Цай аягалаад бариад очиход үнэртэж үзээд элдэв янзын юм хольчоогүй биз гэж хүртэл хэлнэ. Аймшигтай өдрүүд өдөр бүр үргэлжилж байлаа. Нөхөр минь ээжтэйгээ муудалцаж миний эхнэр миний сонгосон амьдрал миний хүү гэж ээжтэйгээ муудна. Хүүгээ тэврээд 3уулаа энэ гэрээс явъя гээд намайг ятгаж хүртэл тэгтлээ шантардаг байлаа. Миний хань. Солонгос кино үзээд уйлаад суудаг байж ганц удаа хүүг минь духан дээр нь үнсэж байгаагүй дээ.

Тэгэхээс тэгэх гэсэн мэт нөхөр маань хүүгээ надаас илүү хайрладаг намайг амь шигээ хайрладаг байлаа. Хүүгээ 5 сартай байхад нөхөр бид 3 вакцинаа хийлгэчээд иртэл хадам ээж нөхрийн өмнөх найз охиныг гэрт дуудаад ирүүлчихсэн сууж байв. Хүү бид 2н нүүрэн дээр наад гуйлгачин хүүхнээ гэрт нь хүргэж өг. Хүүхэд нь яахав үлдүүл үлднэ биз. Чиний заяаны хань энэ л байсын анхнаасаа гэж хэлж суусан. Би юуч хэлээгүй. Нөхөр аймшигтай уурлаж ээжтэйгээ муудсан. Тэр шөнөжин нөхөр минь 3уулаа хашаа байшин ч хамаагүй олж явъя гэж намайг ятгасан. Би яагаад ч юм зөвшөөрөөгүй. Ингэх тусам л ээж минь гээд л халамж анхаарлаа хандуулсан хэвээр байсан.

2 дах хүүгээ тээж байхад минь энэ унжийсан гуйлгачин хүүхэн ирээд хүү минь аймшигтай уур уцаартай болж байна. Салгахгүй бол болохоо байлаа гээд бөө лам хараар гүйж их ч юм болсон. Унтаж байхад минь хүртэл дэрэн доогуур шороо хийчихсэн байж билээ. Тэсэхэд хэцүүхэн л байв. 2 дах хүүгээ гаргаал удалгүй би жижиг бичил бизнес хийж эхэлсэн. Хийхэд хүргэсэн хүн бол мэдээж хань минь. Ээжээсээ нууцаар надад цалингийн зээлээ авж өгч намайг урам өгж хүчтэй болгож миний хань чадна хйигээд үз гэсэн үнэхээр ч би чадсан. Маш хурдан хөл дээрээ боссон.

Тэр үeээс хадам ээжийн харьцаа өөрчлөгдөж эхэлсэн. Инээдэг болж 2 хүүг минь харж үлддэг болж. Юу ийм болгоснын хэдийгээр мэдэж байгаач надад эрүүл сайхан гэр бүлийн харилцаа чухал байсан учраас өмнөх бүх л гомдлоо мартсан. 3 дахь хүүгээ төрүүлэх үeд би хөл дээрээ бат зогссон гэж болно. Бид 5 байр авж тусдаа гарсан. Нөхөр минь анх удаа л чангаар урь амьсгаа аваад ёохххх айлаас явах чинь ямар сайхан юм бэ гэж билээ. Хадам ээж одоо бол бэр минь охин минь гээд надад маш сайн.

Би ч баяр наадам тэмдэглэлт өдрүүдээр хадам ээжийг хангалттай томоор баярлуулж чаддаг. Гомдмоор ч гэх юм уу инээд хүрмээр нь одоо хадам ээж бэрээ анхнаасаа би таньсан мундаг охин гэж дүгнээд гуйж авж байсан гэж найзууддаа ярьж суудаг даа. Сая март 8-аар ганц хайртай бэрдээ гээд хөөцөлдөж явж байж дархан бэрийн минь одонг зүүлгэсэн.

Нөхөр минь энэ бүх хугацаанд үнэхээр найдвартай ар тал минь байж түшиг тулгуур минь болж надад итгэсэн чин сэтгэл нь нэг өдөр ч нуграагүйд баярладаг. Хадам ээжид 1000 гомдоод яах билээ хайртай хань минь намайг гэж байхад би юу г үл хайхран 4 залуугаа хайраар дутаахгүйг хичээж явна даа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү