Мэдээ

Хашаагаа ХОЁРХОН сая төгрөгөөр ТАНСАГ болгон тохижуулсан ЗАЛУУ ГЭР БҮЛЭЭС суралцаарай

Өнөө цагт залуус үнэтэй байр гэхээс илүү цэвэр, бохир, дулаанаа цогц шийдсэн өөрийн гэсэн хашаа байшинд амьдрахыг илүүд үзэх болжээ. Нэн ялангуяа хүн амын хэт их төвлөрөлтэй нийслэл хотоос илүү хөдөө орон нутагт хотын амьдралаас дутахааргүй сайхан амьдрахыг зорьдог залуучууд ч цөөнгүй болсон байна.

Тэдний төлөөлөл Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хашаандаа хүссэн ногоон тохижолтоо хийгээд, тохитой сайхан амьдарч буй залуу гэр бүл Б.Билгүүн гэргий Э.Тамжилмолом юм.

Бид хоёр анх 2017 оны зун сургуулиа төгсөөд хоёр цүнх хувцастай Сэлэнгэ аймгаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг зорьж ирж байлаа. Манай эгчийнх энд суурьшсан байсан болохоор эхний нэг сар ажилд ортлоо эгчийндээ байсан, Дараа сараас нь хоёулаа хоёр цүнхтэй хувцсаа чирээд, нэг жилийн хугацаанд монгол гэр түрээсэлж амьдарсан.

2019 оны зун энэ хашаандаа нүүж ирсэн. Залуучууддаа хэлэхэд “тэгээс эхэлсэн амьдрал илүү бат бэх, үнэ цэнэтэй байдаг шүү” л гэж хэлмээр санагддаг. Энэ хашаанд нүүж ирэхэд дунд хүү маань төрсөн байсан. Хүүгээ хоёр сартай болохоор нь байшиндаа засвар хийсэн.

Харин энэ жил бага охиноо төрүүлээд, бас хоёр сартай болгоод, овоо тэнхрээд хашааныхаа засварыг хийж эхэлсэн юм. Мэдээж анх ямар ч модгүй, тэр байтугай зэрлэг ургамал ч ургадаггүй хоосон хашаа байсан.

Өөрсдөө бүгдийг хийсэн болохоор зардал харьцангуй бага гарсан. Дээрээс нь жирэмсэн байх хугацаандаа “онлайн шоп” ажиллуулж байсан болохоор чимэглэлийн зүйлүүдээ хятадын сайтаас хямд захиалж авсан нь бас их мөнгө хэмнэсэн.

Бага багаар юмаа авч, хийж байсан болохоор зардлын тооцоо гаргаж үзээгүй юм байна. Нэг саравчийг хүнээр хийлгэхээр бол бараг 2-3 сая болдог юм байна лээ. Тэгвэл бид хоёр бараг нэг саравчны мөнгөөр л хашаагаа ингэж тохижуулсан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү