Recetas

Хаягдал е-баримтын цаасаар модны бордоо хийж байна

“Шамбала 2056” төслийн хүрээнд иргэдээс сайн дураар е-баримтын цаасыг цуглуулж, модны бордоо болгон боловсруулан ашиглаж байна.Е-баримтын хаягдлыг гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээж авах аж.

Е-баримтын хаягдлыг хүлээж авах байршил:Blue Sky Tower-ын баруун талд байрлах Jack’s Coffee салбар болох Nitro B,Nitro B Кофе шопын е-баримт ажиллах цагууд:Даваа-Баасан: 09:00-23:00,Bямба & Ням: 09:00-21:00,“Цугларсан е-баримтуудыг гуравдугаар сарын эхээр Дорноговь аймаг дахь төслийн талбай руу тээвэрлэж таригдсан мод болон хавар таригдах модны бордоо болгон боловсруулж ашиглах юм.

Хол замыг туулах үедээ задрахаас сэргийлэн е-баримтуудыг аль болох сайн тэгшилж, дарж байгаад боож өгвөл сайн юм.Бид е-баримтын цаасыг бордоо болгон гэртээ ашиглах хүсэлтэй хүмүүст аргыг нь зааж өгөх боломжтой.Манайх мөн нэг удаагийн кофены цаасан аягыг үрсэлгээний доорх материалын оронд ашигладаг.“Шамбала 2056” төсөл хэрэгжсэнээр бид инженерингийн сууриныг бий болгох зорилготой.

Инженерүүд сууринд очиж амарч, санаа бодлоо уралдуулах боломжтой.Урлаг, технологи суурьтай сургалт явуулдаг зуслан бий болно.Арван жил тус бүрээр бид ажлаа төлөвлөн ажиллаж байна.Эхний арван жилд бид дугуй хэлбэртэй модыг тарьж, ногоон байгууламж байгуулахаар анхааран ажиллаж байгаа.Бидний төслийн талбай цөлжилт ихтэй тул мод тарих нь хамгийн их ач холбогдолтой юм” хэмээн тус төслийн үйл ажиллагааны менежер Г.Хулан ярилаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү