Мэдээ

Хиймэл эмэгтэй ааш их, хэрэглээ өндөртэй эхнэрүүдийг орлох цаг айсуй

Бодибилдингээр хичээллэдэг Юрий Толочко гэгч казах эр Марго хэмээх хиймэл эмэгтэйтэй хуримласан тухай мэдээлэл ВВС агентлагаар цацагдаж, олон нийтийн гайхширлыг төрүүлж байлаа. Одоо харахад, түүний гэрлэлт хачирхалтай, гажиг мэт боловч хиймэл эмэгтэйн давуу талуудыг сурталчилсан сурталчилгаа шахуу болчихжээ.

Хиймэл хүүхэн буюу секс хүүхэлдэй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настнуудын хань болж байсан бол сүүлдээ эрүүл саруул ганц бие эрчүүд ч ач холбогдол өгч эхэлснийг Юрий Толочкогийн хачирхалтай үйлдэл дэлхий нийтэд дахин нэг сануулсан юм. Зарчмын үүднээс авч үзвэл, янз бүрийн амьтан, тэр бүү хэл Эйфелийн цамхагтай гэрлэсэн гаж этгээдүүдийн хажууд хавьгүй эрүүл, тооцоотой шийдвэр гэж тооцогдоно.

Eguur.mn амралтын өдөр энэ сэдвийг хөндсөн хөнгөн нийтлэл бэлтгэн хүргэж байна.

ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦ НӨЛӨӨЛЖ БАЙНА

South Korean group Girls’ Generation pose during a promotional event in Seoul January 19, 2012. REUTERS/Kim Hong-Ji (SOUTH KOREA – Tags: ENTERTAINMENT)

Хүн хүүхэлдэй, баримал, манекен зэрэг амьгүй зүйлд бэлгийн дур хүслээр татагдахыг агальматофилия гэдэг. Өмнө нь энэ шинж хүнд төрөлхөөс заяасан, тухайн хүний онцлог байдлаар илэрч, нууц байсан бол орчин үед илүү нээлттэй болох тийшээ явж байна.

Хонконгийн иргэн 36 настай Си Тианронг гэгч эр секс хүүхэлдэйдээ гэрлэх санал тавьсныхаа дараа “Жинхэнэ эмэгтэйтэй амьдрахаас хавьгүй хялбар” гэж мэдэгдээд олон нийтийн шүүмжлэлийн бай болж байлаа. Юрий Толочко ч хиймэл эмэгтэйтэй гэрлээд доог тохуу болсон. Гэхдээ түүнээс хойш байдал өөрчлөгдөж байна. Эрчүүд гэрлэх нь юу юм гэхэд секс хүүхэлдэйтэй болох талаар өмнөхөөс илүү боддог болжээ.

Юрий Толочко
Секс хүүхэлдэй хийх технологи сайжирч, жинхэнэ эмэгтэй хүнтэй дөхөх тусам давуу талууд нь илүү тодорч харагдах болж. Мөн эдийн засгийн хязгаарлагдмал нөөц бололцоо ч үүнд жин дарж байгаа нь агальмотофилүүдийн ярианаас харагддаг. Тэд “Таргалахгүй, байнга гайхалтай бие галбираа хадгалдаг, аашилж загнахгүй, хаана ч хэзээ ч үргэлж бэлэн байдаг” гэх мэт давуу талууд дээр “Мөнгөний зарлага бага” гэсэн шалтгааныг заавал хэлж буй.

“Girls generation” хамтлаг. “Dongbu robot”
South Korean group Girls’ Generation pose during a promotional event in Seoul January 19, 2012. REUTERS/Kim Hong-Ji (SOUTH KOREA – Tags: ENTERTAINMENT)
Мөн хүсвэл айдол буюу шүтдэг од жүжигчин дуучин, тэр бүү хэл гэрлэх аз дутсан хайртай бүсгүйтэйгээ төстэй байлгах боломж бий гэнэ. “Dongbu robot” компани 2012 онд “Girls generation”, “Super Junior” хамтлагийн гишүүдтэй адилхан робот хийнэ гэж зарлаж байв.

G ЦЭГ, АЙХ МЭДРЭМЖТЭЙ, ДУР ТАВЬДАГ “ХОНГОР НАЙЗ”

Секс хүүхэлдэй тахир дутуу, хөгшчүүдийн хэрэглээ байснаа залуусын сонирхлыг татаж, заримтай нь бүр гэрлэж чадсаны гол нууц нь юу юм бэ гэдэг асуултад хариулт хайвал шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил жин дарах нь гарцаагүй.

Ихэвчлэн “Хэзээ ч, хаана ч, үргэлж “За” гэх мэт уриатай байдаг компаниуд хөгжихийн хэрээр гэрийн робот эзэгтэй бүтээх ажил өдрөөс өдөрт төгөлдөржиж, амьдчилагдаж байна.

Робот хүүхэлдэй үйлдвэрлэдэг “Abyss Creations” компани хүн-роботын харилцааг ойртуулахаар ихэд хичээж ажиллаж байгаа юм. Тэдний 2015 онд бүтээсэн“RealDoll” саяхнаас дур тавьдаг болсон бөгөөд үүнийгээ яг л амьд хүн шиг илэрхийлдэг болжээ.

Гэхдээ ийм байдалд хүргэх тийм ч амаргүй. Эзэн хүн робот амрагийнхаа яг л амьд хүн шиг хийгдсэн биеийг энхрийлж, хүчин чармайлт гаргаж байж ийм амжилтад хүрэх аж.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү