Мэдээ

Хог түүдэг хүний үр ч гэлээ мундаг эмч болоод өргөж авсан эхийнхээ амийг аварчээ..

Өглөө бүр байрны хогийн цэг дээр 55 орчим насны эр хамгийн эрт ирнэ. Сүүлийн 4 жил тасралтгүй яг ирдэг цагтаа ирж, нямбай нь аргагүй хогийг эргүүлж тойруулан,

шуудайндаа авахаа авсан бололтой цааш алхаж оддогсон. Өглөө эртлэн босоод сурсан тул анх удаа хогоо хаях гээд өөрөө гарав. Өнөө ах хогоо ухаж зогсоно.

Ах 9 орчим настай хөөрхөн хүүг ойртон ирэхэд нь байг ээ миний хүү хогны савнаас хол бай. Миний хүү сайхан хүү, аав шигээ хог түүж болохгүй. Аав нь бол болно, миний хүү л бүү хог түүгээрэй гэж хэлэхийг сонсоод гол руу минь

бөөн хар юм гүйчихэв. Хүүг харсан хэн ч энэ хог түүдэг эрийн хүүхэд гэж хэлэхээргүй. Цэвэрхэн хувцасласан, үсээ засуулсан, хайр татам хөөрхөн хүү байх аж.

Ааваа таны хөл чинь ө.вдөж байгаа, би танд туслая гэхэд Аав нь амьд байхдаа чамаар хог у.хуулахгүй, миний хүү хичээлээл хий. Заавал онц сураад сайн хүн болдог юм шүү,

хэмээхэд хүү Ааваа таньдаа хайртай шүү, хүү нь заавал онц сураад сайн хүн болж, э мч болоод аавынхаа нүд, хөлийг э мчилнээ гэхийг сонсоод нулимс минь өөрийн эрхгүй асгарчихав. Тэр 2т юуг ч юм бэ өгмөөр байсан ч гэрийн

хувцаснаас өөр юмгүй гарч ирсэнээ санав. Удалгүй би өглөө бүр босоод хогийн цэгийг хараачилдаг ажилтай болов. Өнөөх эр ирдэг цагтаа ойрд харагдсангүй. Харин нэг өдөр өнөөх бяцхан хүү ганцаараа хогийн сав ухах гэж байгаа бололтой байхыг хараад түрийвчээ аваад гарав. Дүү минь аав нь яасан юм бэ гэхэд Аавыг хүмүүс зо.дчихсон. Тэгээд аав маань явж чадахгүй байгаа гэв. Алив дүү минь би та 2т туслая наашаа суу гээд машиндаа суулган түүний заасан газарт ирвэл хариугүй му у нурж амбаарт өнөөх эр гал хөс ч үгүй хэвтэж байх нь тэр.

Түүний нүүр ам битүү ха.вдар. Ааваа энэ ах туслая гэсэн юм та бид 2т гэхэд Тэрээр үл итгэсэн ч горьдлого тээсэн харцаар намайг ширтэн Би танаас гуйя, миний хүү их сайн хүү, м уу зуршил байхгүй намайг ү.хчихвэл миний хүүг асрамжийн газар бараадуулж өгөөч гэж танаас гуйя. Миний хүү над шиг амьдрах ёсгүй. Харих насанд минь оройтож ирсэн хэнз хүү минь байгаа юм. Ээж бид хоёр нь суугаад өчнөөн жил хүсэн хүлээсэн хүү минь юм. Чи

үнэмшихгүй ч байж магадгүй, би чинь цагтаа сайд хүртэл хийж явсан хүн. Дүү минь, өөрөөсөө найз нөхдөөсөө болж эр хүн а лдах шиг амархан зүйл үгүй юм билээ. Хүний амьдрал нэг хөмөрвөл ямар амархан байдгийг би амслаа. Хүүд минь ямар ч бу.руу байхгүй. Түүнд минь туслаач гэхэд цагаа унасан цэхэр нүднээс нь урсав. Би хүүд чинь заавал тусална гэж хэлэв. Түүнийг э мнэлэг бараадуулсан ч битүү гэ.мтлийн улмаас тэр эр хорвоог орхив.

А.лдаж явсан ч хүүгээ гэсэн жинхэнэ эцгийн гэрээсийг биелүүлж хүүг асрамжийн газар өгөх гэсэнгүй харин би өөрөө асарч хүн болгохоор шийдсэн юм. Эхнэр маань эхлээд их дур.гүйцэж, хогийн гуй.лгачны хүүхэд өсгөх гэлээ гэж са.лах дээрээ тулсан ч хөөрхөн ухаалаг бяцхан хүү удалгүй манай гэрийн бүх хүний хайрыг татсан. Тиймээ түүний аавыг Самбуу гэдэг. цагтаа хөдөө аж ахуйн яамны дэд сайд хүртэл хийж байсан эр болохыг нь би эрж

сурсаар мэдсэн юм. Эхнэрээ ха.рамсалтайгаар алдсанаас хойш харин тэрээр а рхинаас гарч, хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж зүтгэж явсан нь тэр. 8 настай надад ирсэн хүү минь өнөөдөр аль хэдийн 30 нас хүрчээ. Э мнэлгийн орон дээр хэвтэж буй эхнэрт минь өргөмөл хүү минь ха галгаа хийсэн. Эхнэр минь ухаан орж сэргэхдээ тойроод

суусан 3 хүүхдээсээ хамгийн түрүүнд түүн рүү хайр дүүрэн харцаар ширтэж, тамир м уутай хоёр гараа тосоход Ээжээ, одоо та минь алзахгүй урт насална гээд инээмсэглэх хүүгийнхээ харцнаас олон жилийн өмнө хогийн савны дэргэд суучихаад төрсөн эцэг рүүгээ хараад том болоод э мч болоод таныгаа би заавал э мчилж эдгээнэ гэж хэлж байсан тэр л чин халуун, хайр дүүрэн сайхан харц над уруу төөнөхийг би мэдэрч байлаа.

Нийтлэл ям

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү