Recetas

ХОДООД БОЛОН НАРИЙН ГЭДЭСНИЙ ҮРЭВСЛИЙН ҮЕД ТАВАН САЛАА ТУСТАЙ 

Хүний дотор эрхтэнд нэн сайн эмийн ургамал манай улсад ихээр ургадаг. Тэр тусмаа таван цул эрхтний үйл ажиллагаанд сайнаар нєлєєлдєг нь их. Сєд євс, таван салаа гээд нэлээд эмийн ургамал байдаг. Ингээд таван салаа хvний бие эрхтэнд ямар нєлєє үзүүлдэг болохыг дурдъя.

Таван салаа нь голын эрэг, эрэг дагасан нуга, мєлгєр хайрга, бургасан шугуй, улиасан тєгєл, булаг шандын дагуух зvлэг зэрэг газар маш элбэг ургадаг эмийн ургамал. Уг ургамлын навчны ханд шарх эдгэрvvлэх агаад шинэ тvvсэн навчны шvvс нь нvдний эвэрлэгийн шархыг тvргэн эдгээх сайн талтай. Азийн олон орны эмнэлэгт навчаар бэлтгэсэн хандыг уушигны гууртас, хєхvvл ханиад, уушигны багтраа зэрэг євчний vед цэр ховхлох зорилгоор хэрэглэдэг. Мєн ходоод болон нарийн гэдэсний vрэвслийн vед онц тус vзvvлдэг ургамал аж.

Хоолны халбага нунтаг навчийг 200 мл буцламгай хийж, 15 минут болсны дараа шvvж аваад хоолны халбагаар єдєрт гурван удаа ууж хэрэглэнэ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү