Мэдээ

Хойд Солонгосоос дүрвэсэн Йонми охин Монголд ирээд эрх чөлөөг мэдэрсэн тухайгаа ярьжээ

Хүний эрхийн төлөө тэмцэгч, Хойд Солонгос улсын иргэн, Йонми Пак “One young world” чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ эх орноосоо дүрэвсэн тухайгаа нулимс дуслуулан ярьсан байсныг дэлхий нийтээрээ харсан.

Йонми Пак есөн настай байхдаа найзынхаа ээжийг олон нийтийн өмнө цаазлагдахыг харсан байна. Тэрээр 2007 онд 13 настайдаа гэр бүлийнхнийхээ хамтаар эрх чөлөөтэй амьдрахыг хүсэн эх орноосоо дайжсан байна.

Түүнийг Солонгосоос явах өдөр дүрвэгсдийг зуучлан хил гаргаж байсан Хятад эрээс охиноо хамгаалсан ээж нь нүдэн дээр нь хүчиндүүлжээ. Мөн түүний аав БНХАУ-д амь үрэгдсэн бөгөөд хууль бусаар орогнож, явсан тул 14 настай охин шөнийн гурван цагт аавыгаа нууцаар оршуулсан байна.

Охин “Дүрвэж явахдаа Говь цөлийг луужингийн тусламжтай туулж явсан бөгөөд луужин эвдрэхэд оддоор баримжаалан эрх чөлөөнд хүрэх замаа олж байсан” хэмээгээд Монголд очих тэр мөчип эрх чөлөө энх тайвныг олсон хэмээн ярьсан байна. Хилийн цэргийнхэн биднийг баривчилсан. Хэрэв тэд биднийг нутаг буцаавал бид амиа хорлоход бэлэн байсан. Учир нь бид хүний ёсоор амьдрахыг хүсэж байсан.

Энэ дэлхий дээр ямар ч хүн хаана төрснөөсөө шалтгаалан хавчигдан амьдрах ёсгүй. Дэлхий нийт тэр улсын улс төрийн дэглэм, тэнд мартагдсан олон мянган хүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ. Тэрбээр 2009 оноос эхлэн Өмнөд Солонгос улсад орогнох болсон бөгөөд олон улсын хүний эрхийн судлаачаар ажилладаг аж.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү