Мэдээ

Хойд эцэг минь намайг авраад, энэ хорвоогоос өөрөө одчихлоо..

Намайг жоохон байхад ээж маань нэг ахтай уулздаг болсон. Би 6-р ангид байсан байх. Манайд ойр ойрхон ирдэг болсон махлаг ахад би яагаад ч юм маш ду.ргүй байсан юм. Ирэхэд нь уу.рлана, авчирсан чихэр жимсийг нь авахгүй шиднэ. Тэр үед би төрсөн аавыгаа хүлээдэг байсан.

Махлаг ах ирэх бүртээ хатаасан жимс чангаанз алим авчирна. Би аавыгаа ирэх өдөр энэ ахыг аавдаа хэлээд хөө.ж явуулнадаа гэж хүртэл боддог байв. Нэг өдөр ээжтэйгээ сургуулийн хашаа тойроод явж байхдаа аавыгаа харсан юм. Замын нөгөө талд нэг эгчийг хаалгаа нээж өгөөд тэврээд машинд суулгаж байхыг нь. Тэр эгч энгэртээ өлгийтэй хүүхэд тэвэрсэн байсан.

Аав маань инээчихсэн машиндаа суугаад хөдөлсөн. Миний аав намайг орхиод явсан бүр ойрхон амьдарсаар л байж гэж анх удаа үнэнийг мэдсэн юм даа. Үүнээс хойш махлаг ахыг ирэхэд уу.рлахаа больсон. Махлаг ах намайг л өөртөө татаж сайн болгох гэж их л юм хийдэг байсан санагддаг юм.

Миний эцэг эхийн хуралд хүртэл ирчихсэн байхыг хараад багшаасаа их и.чиж билээ. Надад олон шинэ тоглоомнууд зааж өгөөд, тэшүүрээр гулгахыг хүртэл зааж өгч зөвхөн намайг баярлуулах гэж миний төрсөн өдрийг маш нүсэр тэмдэглэж өгдөг байлаа. Гэвч би гэж эргүү новш нэг ч удаа хойд аавдаа нүүр өгч байгаагүй, дандаа хараадаг байсан.

Хаяад явсан тэ.нэг аавыгаа л байнга бодож аавтайгаа л хамт баймаар санагддаг байсан. Яг жилийн дараанаас миний бие их чилээрхэж, эмнэлгээс салахгүй.

болоод нэлээд хугацаа өн.гөрөв. Оношийг нь тодруулбал бөөрний ду.тагдал гэсэн хү.нд онош тодорсон. Хөөрхий ээж минь өдөр бүр ну.лимстай хоносоор. Ээжийгээ хараад их өрөв.дсөндөө. Хойд эцэг гэх тэр хүн миний өвчний сургаар алга болоод өглөө гээд их ч дургүй хүрч байсан. Эцэст нь до.нор л олохгүй бол би амьдарч чадахгүй байдалд хүрсэн. Төрсөн аав гэдэг хүн бараа сураг ч байхгүй. Би ч олон хүнийг ингэж зо.воож, өөрөө ч зо.вж байхаар л зүгээр хурдан ү.хмээр санагдаж байлаа. Тэгээд байж байтал нэгэн өглөө до.нор оллоо гээд орж ирэх эмчийн үгийг сонсоод ээж бид 2 маш их баярласан. Ус уух тавилан надад олдлоо гээд л магнайгаа хагартал баярласан. Бүр үнэгүй доннор шүү дээ. Энэ хүнтэй уулзуулж өгөхийг ээж гуйсан ч цаад хүн нь өөрийгөө нууцалхыг хү.ссэн гэнэ. Удалгүй ха.галгаа ч амжилттай болж, ээж бид 2т тусалсан тэр хүнийг мэдэх боллоо. Харамсалтай нь тэр хүн миний тэгтлээ үзэн ядаж харааж байсан хойд эцэг минь байсан юм.

Бурхан минь, Хойд эцэг минь ч зүгээр суугаагүй, намайг аврах арга замыг л хайж байсан байна лээ хөөрхий минь дээ, эвий минь. Хүний дээд тэр хүнийг хэчнээн зо.воолоодоо би. Эцсээ хүртэл ээж бид 2-оос нуу.цалсан шалтгаан нь гэвэл өөрийг нь доннор болох гэж байгааг мэдвэл зөвшөөрөхгүй гэдгийг тэр хүн мэдэж байсан.

Ингээд л миний амийг авраад тэр хүн ха.галгаагаа даалгүй энэ хорвоогоос явчихсан юм даа. Ээж 2т сэтгэлийн үгээ үлдээсэнийг нь уншаад өөрийгөө ха.рааж зү.хээд барсангүй. Тэр захианд “Харахаас ч хайран өхөөрдөм охин минь аав нь чамайгаа аврахын мулд бүхий л арга хэмжээг авлаа. Урт наслах ёстой шүү миний охин, тэгж байж л чи ээжийгээ асарна. Хэдий би чиний төрсөн эцэг биш хэдий ч анх танайд ирэхдээ л охин та 2-гоо жаргаана гэж өөртөө амалсан.

Эр хүн амлалтнаасаа буцдаггүй юмаа үр минь. Ээжийгээ сайн харж яваарай. Чиний эцсээ хүртэл үзэн ядсаар байсан хайрт эцэг чинь” хэмээсэн байсан. Би хэдэн сар уйлаад ч тэр хүн эргээд босоод ирэхгүй шүү дээ, бурхан минь. Охиныгоо уучлаарай ааваа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү