Мэдээ

Хоног өдөр өнгөрч гэдэс минь томорсоор. Харьцсан бүхэн муулж, харсан бүхэн нүд чичилж харж байгаа нь анзаарагдана

Намайг Хонгорзул гэдэг. Та бүхний харж байгаачлан би ээж. Би одоо 20 настай. 18 насандаа хүүхдээ олж 19 насандаа үрийн зулай үнэрлэсэн залуухан ээж. Ингэж хэлээд хүүхдээ тэврээд гадуур явахаар, тэр ч бүү хэл хамаатныхаар хааяа нэг айл хэсэхээр бүгд л хүүхдээрээ шахуу байж хүүхэд гаргачихаад хэнд гайхуулж ярьдаг байна гэж ярьдаг.

Над шиг залуухан ээж, аав нарыг ингэж ярьдаг хүмүүст хандаж хэдэн үг хэлэх гэсэн юм. Миний хувьд хүүхдийнхээ аавтай 16 настайгаасаа хойш үерхэж эхлэсэн. Тэр минь надаас 3 ах, анхны минь хайр. Бид хоёр бие биедээ их хайртай. Намайг их халамжилж хайрладаг.

Мэдээж тэр миний анхны хайр учраас би түүндээ анхны бүхнээ өгсөн. Тэр минь ч энийг мэддэг болохоор намайг их хайрлаж хүндэлдэг.

Анх хүүхэдтэй болсноо мэдээд ийм залуухан байж хүүхэдтэй болчихлоо гээд хэн хэн нь гайхаж шоконд орж байсан. Гэхдээ бидний хэн хэн нь ч хүүхдээ ав.хуулах, үгүй хийх талаар бодож байгаагүй. Хоёр талын ээж аавдаа хэлэхэд тэд биднийг анх үерхэж эхлэсэн цагаас л хойш мэддэг байсан учраас их уриалгахан хүлээж авсан. Ингээд бид хүүхдээ хүлээж авах нандин өдрийг хүлээсээр.

Арван жилээ төгсөхтэй зэрэгцээд л хүүхдээ олсон тул их сургуульд сурах минь хойшлогдож таарсан. Үеийн найзууд ЭЕШ өгөөд хүссэн сургуулиа аваад баярлаж догдолхийг нь хараад цагаахан а.таархал төрж, гу.ниглах үе надад байсан л даа. Гэхдээ тэр гу.ниг хүүхэдтэй болсон баяр хөөрийн хаана нь ч хүрээгүй.

Хоног өдөр өнгөрч гэдэс минь томорсоор. Харьцсан бүхэн му.улж, харсан бүхэн нүд чи.чилж харж байгаа нь анзаарагдана. Сургуулиа ч төгсөөгүй байж яагаачгүй гэдсээ чирээд зам.бараагүй юм гэж ярих танил садан хамаатнууд, хүүшээ нөгөө Хонгороо чинь жоохноороо гэдсээ чирчихсэн байна лээ гэж доог тохуу хийх үеийн найзуудын яриа чихэнд биш зүрхэнд хүрнэ.

Би ямар хаа хамаагүй хүнээс хүүхэдтэй болсон бишдээ хайртай хүнийхээ, тэр ч бүү хэл анхныхаа хайраас жирэмсэн болж байхад яагаад намайг зам.бараагүй, явдалтай гэж хэлж байгаа юм болоо гэж гом.орхож байлаа. Чаддагаар нь найз залуудаа яриад л у.йлна.

Тэр бүхэнд тэр минь намайг тайвшруулж а.ргадах гэж хичээнэ. Хүн ер нь өөрийнхөө огт мэддэггүй зүйлийг мэддэг юм шиг ярих нь надад их инээдтэй санагддаг. Зарим нэг хүмүүс намайг эцэггүй хүүхэд төрүүлж байгаа ч гэж цу.урхал тараасан байдаг.

Му.у юм тарахдаа хурдан болохоор нилээдгүй олон хүн намайг эц.эггүй хүүхэдтэй гэж боддог болсон байсан. Нөхөртэйгөө, хүүхдээ тэврээд гадуур явж байхаар таньдаг хүмүүс харчихаад хүүшээ чи чинь нөхөртэй байсан юм уу, хүүхдийн чинь аавыг байдаггүй л юм байх гэж боддог байлаа гэх шулуухан яриатай хүмүүстэй ч нэг биш удаа таарч байсан.

Үүнээс гадна хүмүүсийн ярьдаг өөр нэг яриа бий. Энэ нь мэргэжил мэдлэг эзэмшээгүй, ажил төрөлч байхгүй хүүхдээ тэжээж чадахгүй байж хар залуугаараа хүүхэд чи.рчихсэн памперснийх нь мөнгийг дийлдэг юм байхдаа. Заа даа дийлэх ч гэж дээ эцэг эхдээ ачаа, дараа болж байгаа биз гэж ярина.

Дахин хэлье хүн ер нь мэддэггүй зүйлийнхээ тараар ингэж ярих нь ямар бүд.үүлэг, му.ухай харагддаг гээч. Гэтэл бид хоёр чинь өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэртэй хүмүүс. Тэр минь оюутан хичээлийнхээ хажуугаар хүүхдийн бие даалт хийж өгөөд, цагийн ажил хийж, орчуулга хийдэг мундаг хүн.

Миний хувьд 15 настайгаасаа хойш зуныхаа амралтаар ах эгчийнхээ дэлгүүрт сууж орлого олохоос гадна 17тойдоо өөрийн гэсэн online shop ажлуулж багагүй хэмжээний мөнгө олж хурааж хуримтлуулсан. Бид хүүхдээ төрүүлснээсээ хойш нэг ч удаа хоёр талын ээж аавдаа дараа болж хоолны мөнгө, памперсны мөнгө гуйж байгаагүй.

Тэд минь л ач хүүдээ жигтэйхэн хайртай болохоор хааяа нэг эрхлүүлж тоглоом, хувцас авж өгнө. Эцэст нь хэлэхэд би нөхрөө хангалттай сайн таньж, надад чин сэтгэлээсээ хайртайг мөн би өөрөөч түүндээ хязгааргүй хайртай гэдгийг мэдсэн учраас л хүүхдийн төрүүлж залуухнаараа ээж болсон хэрэг. Залуухан ээж нарыг дээр хэлсэн шиг до.ромжилж, до.ог то.хуу битгий хийж байгаарай.

Над шиг хайртай хүнийхээ, анхныхаа хайрын хүүхдийг төрүүлж өгчихөөд сэтгэл өег аз жаргалтай явж байгаа залуухан ээж нар зөндөө шүү. Миний хувьд хүүхдээ төрүүлж үеийн нөхдөөсөө сургууль, эрдэм мэдлэгээсээ хо.цорсон ч өөртэйгөө зэрэгцэж өсөж том болох хүүтэй болсон болохоор амьдралд ч тэр, ажил мэргэжилд ч тэр хожимдсон гэж боддоггүй.

Хүүхдээ гэртээ харах зуур англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулж, цаашид суралцах чиглэлээ судалж байгаа. Ахин нэг зүйл анхааруулахад би өсвөр насандаа жирэмсэн бол гэж хэн нэгнийг уриалж, энэхүү түүхээрээ өөрийгөө зөвтгөх гээгүй юм шүү.

Зүгээр л хэдийн нас залуу ээж аав ч насандаа баймгүй хэ.рсүү ухаантай, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй ээж аав нар байдаг юм шүү. Тэднийг басаж до.ромжилж болохгүй шүү гэдгийг л сануулах гэсэн юм. Анхаарал тавин уншсан та бүхэндээ баярлалаа баяртай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү