Мэдээ

Хорин жилийн өмнө ЧИП суулгуулсан БҮРГЭД-ийг олоод хүмүүс алмайрчээ…

20 жилийн өмнө нисэж явсан залуу бүргэдэд судалгаа авах журмаар чип суулгаж байжээ. Хүзүүндээ чиптэй бүргэд 20 жилд ийм маршрутаар нисэж байсан нь олны гайхшралыг төрүүлжээ.

Анх ОХУ-д чип зүүгээд Саудын арабт уг бүргэд маань үхсэн байдалтай олджээ.

Хамгийн сонирхолтой нь түүний туулсан нислэгийн маршрут замуудыг ажиглахад тэр хэзээ ч далай, тэнгисийн дээгүүр нисэж байгаагүй нь чипээр тогтоогджээ.

40 жил амьдарсан нэгэн бүргэд хошуу нь унаж өд нь зулгараад үхэх нь тодорхой болсоноо мэдээд өөрийнхөө сүүлийн хүчийг шавхан хүрч чадах өндөрөө хүртэл нисээд агаарт үхэхээр шийдэж хамаг хүчээрээ дээшээ ниссээр хүч нь барагдаж улмаар доошоо шумбан унав. Гэтэл газарт хэвтэж буй үхсэн гөрөөсний сэгийг хурц нүд нь олж хараад үхэхээсээ өмнө сэг зэм ч болтугай цадталаа идээд үхэе. Намайг амьгүй амьтан идэж байгааг хэн ч харахгүй гэж бодсоор үхсэн гөрөөсний махыг идэх гэтэл отож байсан анчин бүргэдийг буудаж шархдуулжээ…гэтэл бүргэд өөрийг нь буудсан анчинд үнэхээр их баярлаж “Би 40 жил амьд ан хөөсөн нэр төрөө ганцхан хоромд алдах байсныг зогсоож өгсөнд маш их баярлалаа” гэж анчинд чин сэтгэлээсээ баярлан өөд болсон гэдэг…. Хоромхон зуурын төдий сувдаг сэтгэлд автаж өөрийн болон эцэг эхийн нэр төрийг гутаах үйлдэл битгий хийгээрэй гэж хүүхдүүддээ ярьдаг Гүрж ардын аман үлгэр…

Golden Eagle (Aquila chrysaetos) feeding on red fox, Cairngorms National Park, Scotland
Асар хол зам туулан, улс орнуудаар ямар ч визгүй зорчин, өргөн уудам тал нутгаар эрх чөлөөтэй аялдаг шувуу бол яалт ч үгүй бүргэд хэмээх хүчит шувуу гэдгийг та бүхэн ойлгосон байх. Тэгвэл танд БҮРГЭД шувууны тухай маш сонирхолтой баримтыг хүргэж байна.

Уулын хүрэн бүргэд эрийн цээнд хүрч үүрдийн хань ижилээ олж сонгохдоо өөрийн хурд хүчний гайхамшигт хувилбаруудыг эмэгчин бүргэддээ агаарт үзүүлж уяраагаад үнэнч байхын баталгаа болгож гар савруунаасаа хоёул барилцан газрын энгэр рүү хар хурдаар доошилсоор газар мөргөдгийн даваан дээр халин дээш нисэн хавцал өндрийн оройд очин харгана бут өд сөдөөр өрх гэр үүрээ засч хосоороо амьдарч эхэлдэг нь насан туршдаа хамтдаа амьдрах хүмүүн ёсны үнэнч хосуудтай адил тангараг нь байдаг аж.

Бүргэдийн ороо нэгдүгээр сараас эхлэж гурав дөрвөн сарын эхээр өндөглөж эмэгчин бүргэд өндгөө хоёр сар шахам дарсны дараагаар ангаахайлдаг. Эр нь идэш хоол олохоор ан авд мордож, эм нь үүрээ сахин үрсээ тэжээн үлдэж дэгдээхэйгээ бараг ой хүртэл нь хараа хяналтандаа байлгаж харж ханддаг нь өрх гэр бидний өдөр тутмын амьдрал шиг.

Бүргэд өд сөд нь ургаж гүйцээ ч үгүй дөнгөж тэнтэр тунтар гишгэлж байгаа дэгдээхэйгээ дэвүүлж сургахын тулд өлсгөж өлсгөж байгаад үүрнээсээ хадны гүн хавцал руу түлхэж унагаан араас нь анхааралтай ажиглан жингүйдэлд өөрөөр нь нисгэсээр яг газар унан няцардагийн даваан дээр ганц шүүрээд далавчин дээрээ суулган үүрэндээ авчраад дасгал сургуулиа давтан давтан хийлгэдэг нь хайраа дотроо хадгалж хатаа гаднаа үзүүлж, эрхийг бус бэрхийг сургадаг эжий аавтай маань ч төстэй. Үүний дараагаар идэш хоолоо олох, ан ав хийх арга ухаанд сургахын тулд дутуу шархдуулсан туулай, тарвага зэргийг барьж авчираад мөн дээрхи маягаар сургана.

Бүргэдийн хараа хурд онцгой гойд бөгөөд эрдэмтдийн судалснаар бүргэд довтлох үедээ секундэд 150 метр хурдалж, таван км-ын өндөр дээрээс таван см-ын хэмжээтэй чүдэнзний хайрцаг шиг зүйлийг ч харах чадвартайг тогтоосон нь өндрөөс өндөрт нисч яваа бүргэд айлын тооноор өнгийгөөд гэрийн эзний аяган доторхи хялгасыг ч хардаг хэмээн бага байхад бүргэдийн хурц хараатайг шагшран магтдаг байсан хөгшчүүдийн аман ярианаас нэг их хол зөрөхгүй байх. Ан хийхдээ бүргэд аль болохоор өөрөөсөө том амьтан руу довтолж өөрийхөө хурд хүч эр зоригийг үргэлж сорьж байдаг амьтан.

Бүргэд хэдийгээр шувуудын хаан ч эрийг нас дарж уулыг цас дарахын адилаар дөч хүрээд ирэхээр бүргэдийн хумс нь ургасаар байгаад уян хатан мохоо болж, хошуу нь улам тахийсаар байгаад хоол хүнсээ барьж идэж чадахаа больж, далавч нь ч хүнддэж даагдахаа больж өд сөд нь хэт өтгөрч ургасаар дүүлэн нисч чадахаа больсноор урьдын шиг эрч хүч хурд үгүй болж үхэх, сэхэх гэсэн хоёрхон сонголттой тулгардаг байна. Ямарч бүргэд үхэх бус, сэхэх замыг сонгож таван сарын турш маш хүнд хэцүү сорилт өөрчлөлтийн замыг туулж байж өөрөө өөрийгөө дахин амиллуулж чаддаг.

Тэрээр өндөр уулын оройд өөрийн төрж өссөн үүрэндээ нисэн очиж, хатаж мохсон хошуугаа хад чулуунд хайр найргүй х.а.г.а ц.о.х.и.ж унагаана. Хошуугаа шинээр ургахыг хүлээж идэш хоол ч үгүй олон хоног хүлээж шинэ залуу хошуу соёолж ургамагц хуучирч мохсон хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж салгаж хаядаг. Шинээр хумсаа ургахыг хүлээж ургаж гүйцсэний дараа хумсаараа цээжнийхээ болон далавчныхаа даагдахаа больсон өд сөдийг бүгдийг нь зулгаан хаяж эхээс төрсөн үеийн шигээ улаан нялга амьтан болж өвлийн хүйтэн өлсгөлөн зовлонг таван сар тарчилж зовон өнгөрөөснөөр нэг л өдөр өд сөд нь дахин ургаж өндөр тэнгэртээ шинэ хүч хурдаар дүүлэн нисэж дахин амилснаар дахиад гуч дөчин жил шинэ амьдралаар амьдардаг цорын ганц амьтан юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү