CocinaRecetas

Хорт хавдарыг монгол эмээр эдгээх бүрэн боломжтой

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны Гэрэлцогт буюу Гэрлээ эмчтэй Хөх хотод уулзаж ярилцлаа. Тэрээр Монгол анагаах ухааны салбарт гуч гаруй жил бие даан зүтгэж буй ардын ухааныг уламжлалт анагаах ухаантай хослуулан эзэмшсэн нэгэн юм.

Монгол анагаах ухаанд шимтэн орох шалтгаан юу байв.

Би 1983 онд Шилийн гол аймгийн Монгол дунд сургуульд суралцаж байсан ч өвчний улмаас сургуулиасаа гарсан юм. Хүнд өвчний улмаас үргэлжлүүлэн суралцаж чадаагүй. Ер нь би зүүд совингоороо эмч болсон. Нөгөө талаас манай нагац аав нутаг орондоо нэртэй бурхан эмч байсан. Долоон наснаас лам болж, насаараа хүн эмчилж, маш олон хүнд амьдрал бэлэглэсэн. Нэг л шөнийн зүүднээс хойш хүн эмчлэх болсон маань энэ дээд удмын нөлөө ч байж мэдэх юм. Би багаасаа зүдэрч, өвчин зовлонд ээрэгдэж байсан. Гэвч эмч больё гэсэн хүсэл зорилгооосоо нэг ч өдөр ухраагүй. Хамгийн эхэлж эмчилсэн хүн маань гэдэсний түгжрэлтэй байсан. Дараа нь зүрхний булчингийн өвчтэй хүнийг эмчилсэн дээ. Ингэж л миний эмч болох зам маань эхэлсэн.

Та онош тавихдаа судас барьж байна уу. Эсхүл өөр арга замаар өвчтнөө оношлож байна уу.

Судас барьж байна. Монгол анагаах ухаан хязгааргүй. Судалж барахгүй, далд ухаантай байдаг. Анх би өөрийн судсаа барьж сурсан. Ер нь монгол судасны оношоор дээд удмын хоёр үеийн өвчний түүхийг хэлж болдог. Ерөнхийдөө монгол анагаах ухаанд халууны зургаа, хүйтний зургаан судас байдаг. Үнэхээр хязгааргүй ухаан байдаг. Би энэ талаар гүнзгий судалгаа хийсэн. Одоо би хүний судсыг барих үедээ орон нутгийн чанартай өвчин байна уу. Дээд удмаас удамшсан өвчин байна уу гэх мэтчилэн онош тогтооно. Онцгойлон худаг ус. Хүний судсыг бариад хаанаа худагтай. Ямар ус ууж байгааг хүртэл хэлж чадна. Хүний судасны чимээнээс өвчний шалтгаанаас эхлээд амьдралын хэв маяг, үхэх төрөхийг хүртэл мэдэж болдог. Гайхалтай ухаан. Би нэлээд дээр “Эртний цагийн хүрд”-ний онолыг суралцаж сурсан. Ингэснээр өвчтнийг алсаас үзэж болно. Энэ үед үзүүлж байгаа хүний судсыг савхаар орлуулж чагнана. Ингэж барих үед тухайн өвчтний судасны цохилт савхаар дамжин миний тархинд дохио мэдээлэл өгдөг. Ингэж би цаг хугацаа, орон зайн хязгааргүйгээр өвчтнийг оношлож чадна. Хэдий хол байсан ч ялгаагүй. Би тэр хүнийг үзэж чадна. Мөн орон зай, хугацаа хамаарахгүйгээр дээрх аргаар тархи нь хөдөлсөн хүнийг эмчилж болдог юм.

Танд ер нь ямар өвчтэй хүмүүс хандаж байв. Ямар чиглэлийн өвчинг зонхилж эмчлэдэг вэ?.

Надад үзүүлж байгаа хүмүүс ихэнхдээ хүнд өвчтэй байдаг. Бүр өвчний эцсийн шатандаа орсон хүмүүс ирдэг. Их олон төрлийн өвчтэй хүмүүс надад ханддаг. Ер нь монгол хүн дотор өвчнөөр зонхилон өвддөг. Иймээс би дотор өвчнийг голлон эмчилнэ. Мөн зүрхний төрөлхийн цоорхойтой хүүхдийг анагааж байв. Хүүхдийн энэ өвчин маш амархан эдгэж эрүүл хүний баримжаанд хүрдэг. Мөн зүрхний булчингийн үхжилтэй хүнийг эдгээж байв. Орчин үеийн анагаах ухаанаар хагалгаанд орох гэж байсан олон хүнийг мэсгүй эмчилсэн. Хэдэн хүнийг өвчин зовлонгоос салгаж байснаа тоолж байсангүй. Их олон хүн эмчилсэндээ.
Ер нь Хятад Монгол хүний судас барьж, онош тогтоох арга их ялгаатай. Гараа өвчтөний судас нь дээр дарах дарц хүртэл өөр байдаг. Гол нь тухайн өвчин хүнд үү. Үгүй юу гэдэг чухал биш. Хамгийн гол нь яаж зөв оношлох уу гэдэг гол асуудал. Энэ бол Монгол анагаах ухааны гол суурь гэж би боддог. Би тухайн өвчин ямар шалтгаанаас үүдэлтэй вэ? гэдгийг эхлээд үздэг. Хоол унднаас шалтгаалав уу. Амьдарч буй орчин нөлөөлөв үү. Эсхүл ус шорооноос болов уу гэдгийг үздэг. Ингээд олон жил судас барихаар маш их туршлага хуримтлагддаг юм байна. Энэ туршлагадаа тулгуурлан би судас барьж өвчтөнийхээ оношыг зөв тогтоож чаддаг болсон. Тиймээс ямар ч хүнд өвчтэй, эмчилж дийлэхгүй гэсэн хүнийг эдгээж чадна. Энэ судас барьж оношлох ухаан бол бүхэл бүтэн биеэ даасан шинжлэх ухаан. Хэрвээ хүн төрөлхтөн энэ оношлох аргын нууцыг нээж ашиглаж чадвал маш том эргэлт гарна. Судас барьж онош тогтоох арга нь мөн далд ухамсартай холбоотой байдаг. Үнэхээр гайхамшигтай ухаан.
-Та судас барьж онош тогтоодог юм байна. Нэгэнт онош нь тодорхой болсон өвчтнөө монгол эмээр эмчилдэг үү.

Хүн эмнэж эхэлсэн тэр үеэс өөрөө эм барьж үзсэн. Надад энэ талаар зааж сургасан багш байсангүй. Ингээд эмийн судар ном судалж эхэлсэн дээ. Хамгийн эхэлж нэрсэн нэг тун эмээрээ гэдэсний түгжрэлтэй хүүхдийг хөл дээр нь босгосон. Түүнээс хойш их зоригтойгоор монгол эм нэрж боож эхэлсэн. Миний эмчилгээ ч энэ хэрээрээ сайжирсан. Одоо бол гучин жилийн туршлагаараа ямар ч өвчтэй хүнийг өөрийн боосон эмээрээ эдгээж чадна. Эмийн ургамалаа Өвөр Монголын бүх л газар нутаг болон Хөхнуур, Түвд, Ганьсу, Энэтхэг, Непал зэрэг олон газар орноос цуглуулдаг. Гэхдээ эдгээр нь таримал биш цэвэр байгалын гаралтай бүтээгдэхүүн байдаг. Ер нь цэвэр байгалын гаралтай ургамалаар нэрсэн эм өндөр үр дүнтэй. Таримал эмийн ургамалд химийн бордоо хэрэглэсэн байх магадлалаас эхлээд хүний оролцоотой хүчин зүйл их байдаг учраас би эм боохдоо хэрэглэдэггүй. Тиймээс цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Монгол эмийн найрлагад өвс, ургамалын үндэс, навч, жимс зэргээс гадна эрдэс бодисууд ордог. Эрт цаг үед олон эмчилгээнд хэрэглэж байсан зарим монгол эм өнөө мартагдсан байна. Үүнийг би мөн сэргээн эмчилгээндээ хэрэглэж байна.

Та өөрийн нэгэн насаараа сурсан мэдсэн энэ бүхнээ олон нийтэд түгээх талаар бодож байв уу. Ном судалгааны бүтээл бичив үү.

Надад бичиж барахааргүй их баримт байна. Эрүүл мэндийн салбарт 30 жил зүтгэлээ. Өдөрт 10-иас дээш цаг ажиллаж байгаа болохоор бичиж завдахгүй явна. Би өнөөдөр амьдралынхаа ихэнх цагийг өвчтөнтэйгээ өнгөрүүлж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол хүн элгэний өвчинд их нэрвэгдэж байгаа тухай дуулдах боллоо. Энэ өвчний талаар мэдээлэл өгөхгүй юу..

Элгэний өвчнийг маш олон төрөл зүйлээр ялгадаг. Тухайлбал хөхчин, улаа, улаагчин гэх мэт. Мөн вирусын халдвар зэргээс шалтгаалж элэг өвчилдөг. Би элэгний хөхчин өвчинг анагаадаг. Ийм өвчтэй хүнийг 14-ээс 2 сарын дотор бүрэн эмчилж болдог. Ер нь элэг голчлон идээ ундаанаас болж өвчилдөг. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн халдвараас их шалтгаалж байна. Элэгний өвчтэй хүнийг эмчлэх бас их төвөгтэй. Элэг нь адилхан өвдсөн хоёр хүнд хийх эмчилгээ нь өөр байдаг. Тухайн хүний идэж буй хоол ундаанаас хамаарч мөн зан аашинд нь тохируулан эмчилгээ хийдэг.

Ер та сэтгэлзүйн талаас өвчтөнтэйгээ хэр харьцдаг вэ.

Оюун ухаан махан бодь хоёроос хүн бүтдэг. Оюун ухаан болон сүнс биеийг жолооддог. Тиймээс хүний унтах зүүдлэх, бодох сэтгэх эрүүл мэндэд маш их нөлөөлнө. Би сэтгэл зүйн талаас эмчилгээ хийдэг. Өнгөрсөн хугацаанд шашины ном судар ч багагүй уншлаа. Шимтлээ. Тиймээс зарим өвчтөнөөрөө тарни уншуулах юмуу өөр зүйл байнга уншуулхад хавдар нь илт томордог. Эм өгөхгүй болохоор ингэж байгаа юм. Тэгэхээр хүний сэтгэл гэдэг өвчинд их нөлөөтэй.Эдгэх эсэхэд шууд нөлөөлнө.
-Хорт хавдарын талаархи таны ойлголт.

Би хорт хаврын талаар сайн ойлголттой. Өвчтөнийхээ судсыг бариад л энэ хавдар хортой юу хоргүй юу. Хэддүгээр шатандаа байна. Эмчилж болох уу үгүй юу гэдгийг тодорхойлж оношлож чадна. Үүний дараа хорт хавдартай хүнийг эм тангаар эмчилнэ. Хавдар тархаж байгаа үед монгол эм өгөхөд тун өндөр үр дүнтэй. 14 ба түүнээс дээш хоног монгол эм уугаад цусны шинжилгээ өгөхөд тухайн хорт хавдар байхгүй болдог. Тийм сонин. Ер нь би сав болон хөх, уушгины хорт хавдартай хүмүүсийг голлон эмчилж байсан. Миний эмчилсэн хүмүүс дараа нь эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгөхөд бүгд эдгэсэн байсан. Үүнээс харвал монгол эм хавдарын эсрэг өндөр үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа юм.
-Хүмүүс хорт хавдартай болсон гэдгээ сонсоод шууд л мууг боддог. Эдгэрдэггүй гэсэн бат бодолтой болдог шиг санагддаг. Үнэхээр хорт хавдарыг эцсийн шатанд нь эмнэж болно гэж үү.
-Эмчлэх бүрэн боломжтой. Би монгол анагаах ухаан л судалсан. Тийм болохоор Европ, Хятад эмнэлэгийн талаар ойлголт байхгүй. Хар багаасаа л монгол анагаах ухаан өөрийн хар ухаанаар бусдыг эмчиллээ. Олон ч хүн эдгээлээ. Нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил манай нутгийн нэг хүн нугасны хорт хавдартай болж. Бээжинд очиж нэртэй эмнэлэгт үзүүлхэд нугасний хорт хавдар нь тархиндаа тархсан гэсэн онош тогтоосон. Ингээд надад ирж үзүүлээд эмчилгээ хийлгэсэн. Нэг жилийн дараа дахин Бээжинд нөгөө эмнэлэгтээ үзүүлэхэд хорт хавдар нь ор мөргүй эдгэсэн байсан.
Хорт хавдарыг эмнэх арга олон янз. Тухайлбал ходоодны хавдар бусад хавдаруудаас их ялгаатай. Би нутагтаа байхдаа хэд хэдэн ходоодны хорт хавдартай хүнийг эмчилж байсан юм. Уушигны хорт хавдарыг нэг эмчилсэн байхад 10- 20 жил дахихгүй. Гэтэл ходоодны хорт хавдар хичнээн сайн эмчилсэн ч дахих гээд байдаг. Хүний нэг насаараа идсэн идээ ундааны дуршилыг өөрчлөх боломж бага байдаг нь үүнд нөлөөлдөг. Мөн элэгний өвчинд хичнээн сайн эм өгөөд ч гам барьж, сувилал хийхгүй бол ямар ч үр дүн байхгүй. Элэгний өвчнийг хаврын улиралд эмчилдэг. Ханш нээх өдрөөс эхлэн 45 хоног эмчилгээ хийдэг. Энэ хугацаанд онцгойлон идэж уух болон унтаж амрахаа зохицуулж чадвал элэгний ямар ч өвчинг анагааж болдог. Иймээс манай монгол анагаах ухааныг хоол хүнс идээ ундааны сувилалаас салгаж хэзээ ч болохгүй. Тухайлбал элэгний өвчтэй хүнд хичнээн сайн эм өгөөд ч энэ хугацаанд таван халуун идээ идээд ч юмуу архи уувал хэзээ ч эдгэхгүй.

-Ер нь эдгэрдэггүй өвчин гэж байх уу?.
-Үхдэг өвчин гэж байна. Харин эмчлэгдэхгүй өвчин гэж ховор. Ер нь хүн эрүүл сэтгэлтэй. Амьдралд итгэлтэй байх хэрэгтэй. Амьдралд хайртай хүн урт удаан насална. Би бага байхдаа их хүнд өвчилсөн. Хүмүүс энэ сайхан хүү тун удахгүй үхэх нь дээ гэдэг байлаа. Гэвч би тэр үед үхлийн талаар огтхон ч бодоогүй. Тоглож инээгээд л явдаг байлаа. Тиймээс хүн зорилготой. Амьдралдаа итгэлтэй. Зөв бодолтой бол өвчин тусахгүй. Туссан ч амархан эдгэнэ.
Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Олон хүнд амьдралд бэлэглэсэн энэ ариун үйлсэд тань амжилт хүсье
Ярилцсан Д. Чинзориг
Гэрэл зургийг Г. Яргуй

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү