Recetas

Хорт хавдрын 7 шинж тэмдэг

Х орт хавдрын эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Харин удалгүй дараах 7 шинжээр илэрдэг гэнэ. Эдгээрийг Америкын Хорт Хавдарын Нийгэмлэгээс тодорхойлсон юм байна. Тиймээс энэ 7 шинжийн аль нэг илэрсэн тохиолдолд я аралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Хоол боловсруулах систем, давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт орох
Эдгэрдэггүй шарх, үрэвсэл бий болох
Хэвийн биш байдлаар цус алдах
Биений аль нэг хэсэгт булдруу, хатуурал үүсэх
Хоол шингэхэд хүндрэлтэй болох
Мэнгэ үү зэргийн хэлбэр, хэмжээ, өнгө, зузаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орох
Байнга ханиалгах эсвэл хоолой сөөх
Мөн хавдрын төрлөөсөө хамаарч дараах өөр онцлог шинжүүд мэдрэгдэж болно.

Байнга толгой өвдөх
Шалтгаангүй жингээ алдах, эсвэл хоолны дуршилгүй болох
Яс байнга янгинаж өвдөх
Байнга сульдаж, бөөлжис цутгах
Байнга эсвэл ойр ойрхон бага хэмжээгээр халуурах
Халдварт өвчин дахин дахин тусах буюу өвчлөмтгий болох

Related Articles

Check Also
Close
Back to top button

LIKE Дарж үзнэ үү