Мэдээ

Хохирогчийн ар гэр: ОХУ-ын иргэд миний дүүгийн тархийг алхаар бяц цохиж, тархи нь цувсан байдалтай ГССҮТ-д ирсэн

Өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ОХУ-аас орж ирсэн гурван иргэн архидан согтуурч улмаар нэг нь Монгол Улсын иргэн Г-гийн толгойг алхаар балбан зодож маш хүнд гэмтээсэн хэрэг гарсан байна. Иргэн Г одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд биеийн байдал нь маш хүнд байдалтай байгааг түүний ар гэрээс бидэнд хандаж ярилцлага өгсөн юм.

Хохирогчийн биеийн байдал маш хүнд, тархи нь гурван хэсэгтээ цоорсон, нүд нь бяцарсны улмаас нэг тал нь хараагүй болсон байна.

Монгол залууг зодож гэмтээсэн гэх ОХУ-ын иргэн “Д”-г хорих 461-р ангид саатуулсан талаар ЦЕГ-аас мэдээллээ


Олон нийтийн цахим сүлжээгээр гэмт хэрэг үйлдсэн гэх ОХУ-ын иргэн “Д”-д эрүүгийн хэрэг үүсгэхэд ОХУ-ын элчин сайдаас зөвшөөрөл авна гэх мэдээлэл цацагдсан. Харин уг мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэсэн бөгөөд уг хэргийг БГД-ийн Цагдаагийн газарт шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү