Мэдээ

Хурдан мориноос унаж хүнд бэртсэн хүүг уяач нь эрэмдэг байснаас “унтуулчих” гэжээ

Монголчууд Үндэсний их баяр наадамаа дэлхийд сурталчлах дуртай. Мөн үүний зэрэгцээ хурдан морь унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хэрхэн хохироож байгаагаа ч харуулаад авдаг.

Үндсэндээ бяцхан хүүхдүүдийнхээ амь насаар дэнчин тавьж нийтээрээ баярлаж цэнгэдэг зэрлэг балмад улс болохоо хэдий болтол дэлхийд гайхуулах вэ?

Арван нас ч хүрээгүй хүүхдээ бийлэгжүү уяачийн таалалд нийцүүлэн өгөөд явуулдаг эцэг эхчүүд баяр наадам, сүлд хийморь гэх мухар сүсэгт автаж үрсээ үхүүлнэ чинээ бодохгүй яваа нь харамсалтай.

Хурдан морь унаач хүүхдүүдийн ихэнх нь амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд байх нь элбэг. Тэд хар нялхаасаа амьдралын бэрхийг үүрч ар гэрээ тэжээх зорилгоор хурдан морь унадаг байна.

Амьдралын боломжтой айлууд хүүхдүүдээ хурдан морь унуулж амь насаар нь дэнчин тавьдаггүй учир уяачид ихэвчлэн амьдралын боломж тааруу айлыг сонгож хүүхдийг нь морио унуулдаг.

Ийнхүү эрийн гурван наадамд хүүхдүүдийнхээ амь насаар дэнчин тавьж цэнгэмээргүй байна.

Эргэлт.мн сайтын редакцид хурдан морь унаач хүүгийн аав нэрээ нууцлахыг хүсэн ханджээ. Түүний хүү нь зүүн хөлөө өвдөгнөөсөө дээш тайруулж, хэзээ ч хөл дээрээ зогсож чадахааргүй болжээ.

Тэрбээр: “Хэрвээ намайг ярьж байна гэж уяач нь мэдвэл би тэгээд амьдралгүй болно гэсэн үг. Хүүг минь сэхээн амьдруулахад ухаангүй хэвтэж байхад “Насаараа тахир дутуу хүүхэд тэжээж байхаар унтуулчихгүй юу” гэж хэлж байсан харласан дотортой амьтан шүү дээ. Ийм үг сонссон эцэг хүн тайван байхгүй. Би тэсэлгүй цохиж авсан биш эмнэлгийн гадаа ах дүүсэд нь зодуулаад үлдсэн. Одоо хүү минь хэзээ ч хөл дээрээ босож чадахгүй. Хайран сайхан үрийнхээ ирээдүйг би өөрөө баллачихлаа. Хүү маань зүүн хөлөө өвдөгнөөсөө дээш тайруулж, нуруундаа хадаас хадуулсан. Хагалгааны дараа ээж нь орхиод явчихсан болохоор хүүгээ асарч, тойлох бүх үүрэг хариуцлагыг ганцаараа л үүрсээр ирлээ. Би энэ хатуу хувь тавилан, хар бараан амьдралд гутардаггүй. Харин намайг ийм байдалд оруулсан улсын гэх “сэтэр” зүүсэн тэр хүнд дэндүү гомдож явдаг. Шүүх цагдаагаар явъя гэж бодсон ч тэр хугацаанд хүүг минь харж, асрах хүн байхгүй болохоор аргагүйд хүрсэн” гэсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү