Мэдээ

“Хэрэв Монгол хүн юм бол тодорхой. Чамайг багийн ахлагчаар томиллоо” гэж хэлсэн

АНУ-ын Алъяскын армид тэнгисийн цэргийн прокурор, хуулийн офицер мэргэжлээр алба хаадаг ахмад бүсгүй анх хийлч мэргэжлээр Хөгжим бүжгийн коллежид суралцаж байжээ. СУИС-д нэг жил суралцаад АНУ-ыг зорьсон тэрбээр цэргийн хүн болно гэх төсөөлөлгүй байсан ч хувь тавилангаа дагаж явсаар нэг мэдэхэд л цэргийн хуульч болсон байжээ.

Тэрбээр АНУ-ын топ-5 сургуулийн нэг Виржиниа мужийн их сургуулийн хуулийн ангийг төгссөн байна. Сургуулийнх нь ойролцоо Үндэсний гвардын анги байрладаг учир би ерөнхийд нь тус улсын цэргийн алба хаагчдын юу хийдэг талаар ерөнхий ойлголттой болжээ.

Бакалавраа амжилттай дуусгаад докторын зэрэг хамгаалахаар суралцаж эхэлсэн байна. Учир нь Америкт хуульчаар ажиллахад заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлагатай байдаг аж.

Үүгээр ч зогсохгүй докторын зэргээ хамгаалсан бол тус улсын Хууль зүйн яамны хороонд хуульчийн лицензийн эрх авах шалгалт өгдөг байна. Д.Түмэнтөгс лицензийн эрхээ аваад удаагүй байхдаа армид ажилд орохоор шийджээ. Тэрбээр энэ талаараа “Ер нь оюутан байхдаа цэргийн дүрэмт хувцастай хүмүүсийг хараад армид ажиллаж үзвэл сонирхолтой байж магадгүй гэж дотроо битүүхэн

боддог байсан нь сүүлд нөлөөлсөн байх гэж боддог. Эзэмшсэн мэргэжлээрээ армид алба хаахын тулд нэлээд өндөр шалгуурыг давсан. АНУ даяараа армид жилд 10-хан хүнийг сонгон шалгаруулж, цэргийн хуульч мэргэжлээр алба хаалгадаг” хэмээн ярьжээ.

Тэрбээр өмнө нь БНСУ-д байрлах АНУ-ын Тэнгисийн явган цэргийн маш том баазын захирагчийн зөвлөх хуульчаар ажиллаж байсан туршлагатай АНУ-ын цэргийн армид элссэн байна. Анх армид орох гээд ярилцлага өгч байхад нь “Та ямар үндэстэн бэ?” хэмээн асууж “Би Монгол хүн” гэж хариулахад нь “Ямар ч байсан тэсвэр хатуужилтай юм байна багийн ахлагчаар нь чамайг томиллоо” гэж хэлж байсан гэнэ.

АНУ-ын иргэд цэргийн алба хаагчдаа маш ихээр хүндэлдэг талаар тэрбээр “Миний анзаарсан зүйл гэвэл америкчууд цэргийн алба хаагчдыг маш ихээр хүндэлдэг. Хаана ч явсан тэр, хүмүүс хүрч ирээд “Thank you for your service” (Эх орныхоо төлөө зүтгэж байгаад тань баярлалаа) гэдэг. Бүр заримдаа үнэхээр ичдэг шүү. Ресторанаар үйлчлүүлчихээд идсэн хоолныхоо тооцоог хийх гэтэл “Таны өмнөөс тооцоог тань аль хэдийн хэн нэгэн төлчихсөн” гэхтэй олон удаа таарсан. Гадаа гудамжинд алхаж явахад хүртэл хүмүүс хүрч ирээд хамт зургаа авахуулаад л, тэр үед “Би бол зүгээр жирийн хуульч хүн. Ямар нэгэн дайнд ч явж байгаагүй” гэхээр “Та бол цэрэг хүн, бидний төлөө, энэ эх орны төлөө та хэзээ ч амиа алдаж магадгүй. Тийм болохоор та бидний баатар” гэж хэлж байсан. Ард түмэн нь цэрэг хүнийг их хайрладаг юм байна гэж боддог” хэмээн ярьжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү