Мэдээ

Хүүгийнхээ найзыг хүүхдээ болгон үрчилж авсан гэр бүлийн гайхалтай түүх

Кевин, Доминик Гилл нар үрчлүүлэхээр хүлээгдэж буй хүүхдүүдийг гэртээ байлгаж асардаг дулаахан сэтгэлтэй хүмүүс. Харин тэднийд ирсэн Эндрю гэх хүү хосуудын амьдралыг өөрчилж, түр хугацаанд байр сууцаар хангагдаад явах хүүхэд биш, жинхэнэ гэр бүлийн гишүүн нь болж үлдсэн юм.

2018 онд Кевин, Доминик хоёр 10 настай байсан Эндрюг гэртээ байлгаж, асрах үүрэг хүлээжээ. Хүү олон асрамжийн газар дамжиж явсаар эцэст нь хос хоёрын гэрт хэсэг байхаар болсон нь энэ. Энэ нь түүний хорин зургаа дахь асрамжийн газар байв. Кевин, Доминик нарын тухайд хүүхэд асарч байсан туршлагатай бөгөөд Эндрью тэднийд ирсэн гурав дахь хүүхэд юм.

Эндрюг хоёр удаа үрчлүүлэхээр төлөвлөж байсан ч аль аль нь бүтэлгүйтсэн

Хоёр жилийн хугацаанд хүүг үрчилж авах 2 ч айл гарч ирсэн боловч аль аль нь бүтээгүй. Энэ нь Эндрюгийн сэтгэлд сэв суулгаж, шархлуулах вий гэж айж байсан учир хосууд аль болох тохирох гэр бүлийг хайж, хүүг гэр бүлтэй болгохыг хичээж байв.

Тухайн үед хосууд Эндрютэй ойр дотно нэг хүүтэй байсан.

Хосууд хүүтэй бөгөөд түүнийг Жок гэдэг. Жок хүү, Эндрютэй тун дотно бөгөөд тэд маш сайн ойлголцдог найзууд болсон байв. Үүнийг анзаарсан хосууд Эндрюг заавал өөр айлд өргүүлэх гэж хайхын оронд өөрсдөө авч үлдэх талаар бодож эхэлсэн байна.

Доминик гэр бүлийн гишүүн бүрээс Эндрюг өөрсдийн гэр бүлийн нэг хэсэг болгохын хүсч байгаа эсэхийг асууж санал хураасан байна. Мөн тэд Эндрюд таагүй сэтгэгдэл, дахин хаягдах вий гэх айдас төрүүлэхгүйн тулд маш болгоомжтойгоор хэлж ойлгуулсан аж.

Тэр цагаас хойш хэдийн хоёр жил өнгөрсөн бөгөөд тэдний гэр бүл маш бат бөх, харилцаа сайтай байгаа гэнэ. Өсвөр насны хөвгүүд зан ааш өөр ч гэлээ цагийг хамт өнгөрүүлэх дуртай бөгөөд тун сайн найзууд. Тэдний гэр бүлийн түүх өдгөө сошиалд од болоод байгаа юм.

Хэдхэн сар хүүг гэртээ байлгаж, арчлах ёстой байсан ч эцэстээ хүүгээ болгон үрчилж авсан гайхалтай гэр бүлийн түүх олон хүмүүст урам зориг хайрлаж, хайр түгээгээд байгаа юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү