Мэдээ

Хүүхдээ бүүвэйлж үзээгүй байж харанхуй шөнө утсаар өөр хүүхэн унтуулах гэж бүүвэйлж буй хүнийг сонсоод голдоо ортол гомдсон

16 жилийн өмнөх 12 хуудастай халтартаж, скочоор наасан дурсгалын дэвтэр, 14 жилийн өмнөх надад илгээсэн гэнэхэн хүүхэд насны минь хайрын захиануудаа олж уншин энэхүү захидлыг бичихээр шийдлээ.

Тэр үед бидний хоорондын харилцааны хамгийн нандин зүйл захидлаар харилцах, дурсгалын дэвтэр бөглөх байлаа. Амьдралд минь тодоос тод үлдсэн жаргалтай гунигтай дурсамжынхаа талаар хуваалцая гэж бодсон юм аа.

Хамгийн анх 4-р ангид байхдаа ангийнхаа хөвгүүнтэй захиагаар харилцан үерхэж эхэлж байжээ. Жоохон байхдаа үерхэж эхэлсэн юм байна. Тэр хүү маань тийм жоохон байсан ч тухайн үедээ надад их сайн хандаж тэр чинээгээрээ гом дд ог байжээ.

Энэ захидлуудыг уншаад л мэдлээ. Бид 2 4 жилийн турш захиагаар харилцан үерхэж, салж бас нийлж байгаад хамгийн сүүлд нь тэрний надад гом дс он гэдэг захиагаар дууссан гэнэхэн томоогүйхэн үерхэл байждээ.

Намайг өөрийг нь тоодоггүй, чи надад хайргүй, халамжилдаггүй, надтай уулзаж юм ярьдаггүй, намайг ширээндээ хажуудаа суулгадаггүй гээд л их сүрхий гом дс он захидлууд надад иржээ. Энэ залуутай одоо жирийн сайхан найзууд хэвээрээ үлдсэн.

Энэ хүнээс би уучлалт гуйх юмсан гэж их боддог. 10 жилийн төгсөх ангидаа энэ хүүтэй үерхэж байлаа. Өглөө хамт хичээлдээ явна, өдөр тараад хамт алхана, давтлаганд явахдаа ч хамтдаа, хичээлээ хамт давтана гээд л бүхнийг хамтдаа.

Найзуудтайгаа нийлж мод зорж цавуугаар нэг бүрчлэн нааж зүрх хийн надад асааж өгсөн орой хамгийн сайхан дурсамжтай өдөр байсан. Зүрх хийж байгаа бичлэгийг нь дараа үзээд ямар их сэтгэл шингээж хийснийг нь хараад их баярлаж байснаа л санаж байна.

Түүний дараахан тэр намайг гом до он бид 2 ма рга лдаж хэсэг хугацаанд хөндий байлаа. Нэгэн орой тоглолт үзэхээр болоод найзуудаараа үзэж байтал дуучнаар нь олон хүний өмнө уучлаарай гэж хэлүүлж уучлалт гуйлгаад.

Би чинь нүүр улайгаад сандраад хачин болсон гэж жигтэйхэн. Тоглолтын дараа намайг хүргэж өгөх үедээ анх удаагаа гараас минь сандран зоригтойгоор чанга атган хөтөлсөн хүүг одоо ч би энэ хэвээр нь дурсах дуртай.

Хамгийн сүүлд түүнд уу р лан битгий залга гэж хэлээд утсаа унтраахад 300 гаруй удаа надруу залгаж, буруу зүйл юу ч хийгээгүй байж миний өмнө өвдөг сөгдөн уучлал гуйж, надаас хамгийн сүүлийн удаа зүгээр зай ла ад өг гэдэг үгийг сонсон гэрийн хаалганы цаана гунигтай хоцорсон залуу минь намайг уучлаарай.

6 жилийн дараа бид 2 ярилцан суухад хэрвээ чи намайг ир гэвэл одоо ч гэсэн найз бүсгүйгээсээ салаад чам дээр ирж чадна гэдэг үг надад ихийг бодогдуулсан. Гэхдээ би хүлээн зөвшөөрөөгүй ээ. Би хүнтэй сууж, хүүхэдтэй болно гэж амьдралдаа бодож төсөөлж ч яваагүй.

Зөвхөн цаашаа сурна амжилтанд хүрнэ гэсэн бодолтой явдаг байлаа. Олон хүмүүс надтай холбогдох гэж хичээнэ. Энэ хүнийг гарч ирхээс өмнө хэнийг ч бай хамаагүй шууд л түлхээд хаядаг байлаа. Энэ дурсамж хүнийг хайрлах, хүнд хайрлагдах ямар сайхан байдаг гэдгийг мэдрүүлсэн мөн надад олон зүйлийг өгсөн ч тэр хэрээрээ олон зүйлийг үгүй хийсэн миний хамгийн эмзэг сэдэв.

Хэлж байгаа үг, хийж буй үйлдэл нь газар тэнгэр шиг зөрүүтэй, хүнийг авч чаддаггүй хаяж чаддаггүй хүн ямар ай мш игтай байдгыг мэдэрсэндээ. Хамгийн анх намайг хараад л надад татагдсан гэж хэлдэг байлаа. Өдөр бүр утсаар ярьна, мессеж бичнэ.

Өглөө бүр сайхан амарсан уу гэсэн мессежээр сэрж, орой бүр сайхан амраарай гэсэн мессеж уншаад л унтдаг жаргалтай үе надад байсан. Тэр хүн надад хамгийн эрхэм байсан учраас өөрийгөө түүний хувьд хамгийн чухал эрхэм хүн гэж боддог байлаа.

Харин тэгтэл жирийн л харьцдаг эмэгтэйчүүдтэй нь ижилхэн болж таарсан нь хамгийн харамсалтай. Жи рэмсэ н болсныхоо дөнгөж дараахан түүнд олон харьцдаг эмэгтэйчүүд байдаг зарим нэгтэй нь ханиа гэж хүртэл мессеж бичсэн байхыг хараад гол харлаж, маш их го мд ож, бас үнэхээр их гайхаж билээ.

Жир эм сэн болсноо түүнд хэлэн у ура ндаа бас сална гэдгээ хэлэхэд миний өмнө өвдөг сөгдөн уйлан уучлалт гуйсан залуу дэндүү худалч байсныг өдөр ирэх бүр мэдэрч шаналдаг байлаа. Тэр 21 аймаг, гадаад оронд сурч амьдарч байгаа эмэгтэйчүүд гээд яаж хаанаасаа олж танилцдаг юм гэлтэй олон зуун эмэгтэйчүүдтэй харьцаж дугаараа солилцдог байлаа.

Хамгийн түрүүнд хүүхдээ ав ху улья гэсэн тэнэг бодол төрөн 3 удаа э мн элэг зорьсон боловч бүтээгүй шүү сонин гэдэг нь. Эхэндээ би түүн рүү орилж, у й лж хэрэлддэг байсан ч сүүлдээ бүр х эр үүл хийхээс хүртэл дургүй хүрч ингэж тэсэж тэвчиж явсаар салах шийдэл л надад үлдэн төрхийнхөө дөнгөж өмнөхөн түүнээс харьцаагаа тасалж ганц бие ээжийн эгнээнд шилжиж орсондоо.

Ингээд л төрөн төртлөө гүрийж ажлаад төрхөөсөө 3-хан хоногийн амралтаа авч тэр 3 хоногт нь ганцаарахнаа гадуур явж төрхийнхөө бэлтгэлийг хийн амарч чадалгүй бяцхан үрээ төрүүлсэн. Жи рэм сэн эмэгтэйчүүд нөхөртэйгөө ярилцан хувцсаа сонгож байхад харин би ганцаараа л бүхнийг болгож эхэлсэндээ.

Үрээ анх хараад эх хүний жаргалыг, ийм гайхалтай мэдрэмжийг авдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Үнэхээрийн үгээр хэлэмгүй хамгийн гайхалтай мөч. Намайг төрсний маргааш тэр хүн хүрч ирээд эргээд бүтэн амьдрал маань эхэлсэндээ.

Гэвч удаан үргэлжлээгүй ээ. Хүү маань тэжээвэр мөнгө их хэрэг болдог байлаа. Тэгтэл тэр хүн хүүдээ ганц ч төгрөг хялайлгалгүй харамласан мөртлөө хайртай гэсэн хүүхэндээ цэцэг илгээж жаргалтай байгаа нь үрээ хайрлах хүн биш байна гэдэг бодол үлдээсэн. Үнэхээрийн тийм байсан шүү. Сар ч хүрээгүй байхад хүүгийн маань шарлалт өндөр байна гэж 2 ч удаа ганцаараа э м нэлэг рүү өвлийн хүйтэнд явж, хүүгийнхээ сүүг 10 км-ийн цаанаас дааран байж автобусаар явж зөөсөн мөчүүд минь намайг хатуужуулж хүн болгосон.

Өөрийнхөө үрийг нэг өдөрч бүүвэйлж үзээгүй байж харанхуй шөнө утсаар өөр хүүхэн унтуулах гэж бүүвэйлж буй хүнийг сонсоод голдоо ортол гомдон сална хатуу шийдэн холбоогоо тасалсандаа.
Одоо би амьдрал өөд хүүгийнхээ төлөө өдөр бүр тэмцэж яваа жирийн л эх хүн.

Надад асар их хүсэл мөрөөдөл байна. Үүнийхээ төлөө өдөр бүр өөрийгөө дайчилж тэмцэж явна даа. Амьдралд хөл тавих гэж буй залуухан бүсгүйчүүд охидууд минь хүнээ хамгийн гол нь сайн таниарай. Том том уран цэцэн ярианд биш жижигхэн зүйл дээр хайр харагддаг юм шүү.

Чамд яаж хандаж байгаа, хэнээс дээгүүрт тавьж байна гэдгийг л эхлээд хараарай. Болж бүтэхгүй зүйлийг дор бүр нь ярилцаж шийдхийг хичээж байгаарай. Эхлээд өөрийгөө тултал нь хөгжүүл, сур суралц. Өнөөдрийн чи 10 жилийн дараа ийм баймаар байна уу үгүй юу гэдгээ шийдэн яг одоо урагш тэмүүл.

Үр минь миний азын од, итгэл найдвар минь болсон. Би амьдралыг дэндүү сайхнаар төсөөлдөг байлаа. Ганц ч хүнд муу санаж чадаггүй, ганц ч хүнийг хар муугаар бодож байгаагүй. Гэтэл бас тийм биш юм байна аа. Гэхдээ л би амьдралд хайртай.

Чиний бодол сэтгэлд асар их нөлөө үзүүлдэг мөртлөө чиний төлөө өчүүхэн зүйл хийж буй хүнээс зайгаа барих хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол чи эцэст нь хэн ч биш болон хувирах болно. Ингээд та бүхэндээ аз жаргал хамгийн гэгээлэг бүхнийг хүсье. Буруу зүйл бичсэн бол битгий зэмлээрэй.

10 жилийн дараах өөртөө зориулан захидал бичсэн. Их сайхан мэдрэмж төрсөн. Та бүхэн минь ч гэсэн өөртөө захидал бичээрэй. Аа тийм эцэст нь хэлэхэд нэг найз маань эмэгтэй хүн эмэгтэй хүнээ үгүй хийдэг юм байна гэдэг үгийг хэлж байсан юм.

Зарим талаараа үнэн юм шиг санагдсан шүү. Хэрвээ та эхнэр хүүхэдтэй, гэр бүлтэй хүнтэй холбогдож байгаа бол түүнийг өөрийн болгох гэж улайрч байгаа бол одоохон дахин нэг бодоод үзээрэй. Н ул имс үзсэн амьдрал таньд жаргал авч ирэхгүй байх.

Хүчирхэг эмэгтэйчүүд бид бие биенийгээ дэмжиж, хайрлаж, хамгаалах ёстой шүү. Үнсье та бүхнийгээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү