Мэдээ

Хүү маань намайг ганц гэр ч барьж өгч чадахгүй байж ААВ гэж хэлж байхаасаа ичиж амьдар гэж хэлээд нулимчхаад явсан….

Саяхан над дээр халамцуухан өвгөн ирээд ах нь чам дээр ажиллаж болох уу танай манаач хамаагүй хийе ах нь сайн хийж чадна гэж уйлахад нь эхлээд цааргалж байсан ч ярилцаж үзэхээр шийдээд өрөөндөө дуудаад оруултал нүд нь сэргээд баярлаж байгаа нь илт.

Үнэндээ түүний өмссөн хувцас хунар сайрт-сан нүүр гарыг харахад гэр оронгүй нэгэн гэдэг нь илт.

Та аль нутгийн хүн бэ гээд хууж хөөрч эхлэхэд Өмнөговь аймгийнх болж ахтай нэг нутаг болж таарлаа. Хаагуур юу хийж явсан тухай ярилцахад сүүлийн

10 гаруй жил архинд орж орц хонгилоор л гэр хийж яваа тухай ярихад үр хүүхэд хань ижил байхгүй юу гэхэд байгаа одоо Баянхошуунд амьдарч байгаа. Том хүү маань тусдаа гарах гэж байгаа сурагтай.

Харин охин ээжтэйгээ байгаа гэхэд нь архиа уухаа болиод тэд нь дээрээ очоод амьдраач гэж жоохон зандран-гуй хэлэхэд арваад жилийн өмнө эхнэр нь өөр хүнтэй болж тэрийг нь тэсэлгүй архи уусаар нэг л мэдэхэд гудманд гарсан тухайгаа хэлсэн.

Сүүлдээ яриаг нь сонсох бүрт өрөвдөж сэтгэл нэг л гуниг хурч өрөвдөж байлаа. Сүүлд хүүтэйгээ таарсан хүү маань сайхан залуу болсон байна лээ аав нь үнэсье гэхэд уурлаад “Ганц гэр ч бариад өгч чадахгүй байж өөрийгөө ААВ гэж хэлээд байхдаа яадаг юм” гэж хэлээд хаяад явахад нь юуны төлөө амьдарч байгаагаа жоохон ч болов ухаарсан.

Ах нь ганц хүү ганц охинтой. Эцэг болсон хүн байна даа хүүдээ нэг гэр барьж өгье гэж бодоод ажил хайтал намайг голоод авах ажил гэж алга. Сэтгэлээр унасандаа жоохон балгачхаад чамтай таарсан минь энэ. Ах нь чиний итгэлийг алдахгүй.

Би чамаас гэрийн мөнгө хүртэл нэг ч төгрөг авахгүй ажиллана чи харин надад таван ханатай цоо шинэ гэр авч өгөөрэй гэж хэлээд маргаашаас нэг ч дусал архи амсахгүй бол би танд хоёр сарын дараа гэхэд авч өгнө гэж хэлсэн. Ах ч хэлсэндээ хүрсэн.

Ажиллаа ч сайн хийсэн. Хэлсэн ёсоор ахдаа таван ханатай шинэ гэрийн тавилгатай нь цуг авч өгөөд ахыг хувцаслаад гэрт нь очтол хэзээ мөдгүй төрөх гэж байгаа гэдэстэй бэр эхнэр хоёр хүүхэд нь угтсан. Хүү нь аавыгаа хараад тэвэрч уйлаад намайг уучлаарай тэгж хэлсэнд гээд л ёстой нэг хайр цацруулж байх нь тэр.

Тэр өдрөөс хойш ах ойр ойрхон гэртээ очиж буцаад эвлэрсэн. Одоо болтол над дээр ажиллаж байгаа. Цагаасаа хоцорно гэж байхгүй. Намайг бүүр хүү минь гээд л ажил албыг минь бат хамгаалаад байж байдаг шүү дээ. Өөрийнхөн ажил биш байхад л юу ч хамаагүй хийж ах нь дүүдээ тус болж чадаж байна уу гээд нээх хөөрхөн.

Тэр өдрөөс хойш надад амалснаараа нэг ч архи амсаагүй. Архи уухгүй болохоор хүний царай зүс дор нь сэргээд эрдэг юм байна лээ. Ах маань одоо хөөрхөн таргалаад царай зүс нь цайгаад их аятайхан болсон.

Нэг л зүйлийг сайн ойлгож авсан. Хүн энэ амьдралд ганцхан удаа амьдарна. Чадаж байгаа бол ядаж яваа хүндээ нэг удаа тусалчхад хэчнээн олон хүн аз жаргалтай болдогыг сайн ойлгосон доо….

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү