Мэдээ

Хүү маань өвдөөд хэцүү байх үед эхнэр маань хүү бид хоёрыг орхиод явсан даа….

Намайг Бат-очир гэдэг өөрт тохиолдсон амьдарлын түүхээ бусадтай хуваалцахыг хүслээ. Би Өмнө-Говийх тэнд хүүхэд нас минь өнгөрсөн. Харин 10 жилд байхад аав ээж маань хэдэн малаа заран хотод нүүж ирсэн юм. Хотод ирээд найман жилээ төгсөөд би Барилгын коллежид орсон. Сургуулиа төгсдөг жил нэгэн бүсгүйтэй танилцсан юм.

Тухайн бүсгүй надаас хэдэн насаар эгч нилээдгүй сэргэлэн бор бүсгүй. Багаасаа л амьдарлын хатуу хөтүүг үзэж хэцүүхэн өсөж том болсон. Бид хоёр хэд хэд уулзасны дараа хоёр биендээ сэтгэл алдарч цаашдаа нэг гэрт орон амьдархаар шийдсэн. Би ч ээж аавдаа эхнэрээ танилцуултал ээж аавд маань яагаад ч юм манай эхнэр таалагдаагүй. Дараа нь тэр хоёр маань надад аав, ээжид нь тийм ч их таалагдсангүй ээ.

Чиний л амьдрал, чи л өөрөө мэддээ гэхэд нь өөрөө мэдээд эхнэртэйгээ амьдарлаа холобсон юм. Эхнэрийн хувьд нилээдгүй хөдөлгөөнтэй найз нөхөд ихтэй байнга л орж гараастай. Миний хувьд сургуулиа төгсөөд хамаатны ахын барилгын компанид шууд л ажилд орсон. Өглөө ажилдаа яваад орой ирнэ. Заримдаа эхнэр маань хоол ч хийгээгүй унтаж байна. Заримдаа ирхэд байхгүй тэр ч найзтайгаа энэ ч найзтайгаа уулзхаар явсан гэдэг байлаа. Тэгэж яваад удаагүй жилийн дараа бид хоёр хүүтэй болсон юм.

Хүүгээ гарснаас хойш нэг жил гэртэй хүүгээ хараад яг л айл гэрийн эхнэр шиг бид гурав сайхан л амьдарч байлаа. Би ч юм юмаар дутаачихгүй гээд сайн ч ажиллаж олсон мөнгөө хүү, эхнэр хоёртоо зарцуулна. Харин хүү маань нэг нас хүрч хөхнөөсөө гараад эхэлхэд эхнэр маань хүүгээ ээжид маань үлдээгээд өмнөх шиг ээ л энэ ч найз тэр ч найзын төрсөн өдөр гээд гараад эхэлсэн. Би ч эхэндээ үр хүүхдийг минь гаргаад өгсөн бүсгүй төрөөд нэг жил гарч ороогүй хаяа найз нөхөдтэйгөө уулзах юм байлгүй дээ гэж боддог байсан ч сүүлдээ тэр нь хэтэрч заримдаа хоногоор алга болдог боллоо.

Тухайн үед энэнээс болж манай гэр байнга хэрүүлтэй. Ингэж явсаар хүү маань хоёр нас хүрдэг жилээ нэг өдөр маш өндөр халуурч, бөөлжөөд эмнэлэгт очин үзүүлтэл мэнингэт туссан байсан. Тухайн үед хүү маань нилээн хүндэрч, таталт өгөөд найдваргүй л юм ярьж байсан. Аз болж хүү маань сайн эмч нарын буянд босож ирсээн. Харин тухайн үед хүү маань өвдөөд хэцүү байх үед эхнэр маань хүү бид хоёрыг орхиод явсан.

Үнэхээр миний хувьд залуу аав, учраа мэдэхгүй өвчтэй хүүтэйгээ торойгоод үлдэх тэр хэцүү үе өчигдөр мэт санагдаж байна. Хэзээ ч эмэгтэй хүн төрсөн үрээ орхиж явна гэж төсөөлж байгаагүй миний хувьд үнэхээр хүнд тусаж билээ. Би ч хүүгээ эмнэлгээс гаргаад аав ээж дээрээ очсон. Хүүгийнхээ биеийг ч асуухгүй өөр залуу дагаад яваад өгсөнд үнэхээр гомддог байсан. Заримдаа ээж аавдаа хүүдээ мэдэгдэхгүй уйлдаг ч үе байсан.

Миний хувьд түшиж тулах аав ээж маань байсан тулдаа тухайн хэцүү үеүдийг давж туулж гарч чадсан байх. Харин би хүүгийнхээ төлөө улам хичээж цаашаа сурж барилгын инженер ч болж чадсан. Зөвхөн хүүгийнхээ төлөө амьдарч эмэгтэй хүнд үнэн голоосоо гомдсон учир дахиж өөр хүнтэй гэрлэнэ гэж боддоггүй байлаа. Харин 30 нилээн гараад дахин нэг эмэгтэйтэй учирсан нь одоогийн миний хань. Энэ ханиасаа л эхнэр хүн гэргий хүн гэж ийм хүнийг хэлдэг байх нь ээ яг л ээж шиг минь тийм сайн хүнтэй учирсан.

Хань минь хэдий өмнө нь амьдрал зохион салж, хоёр хүүхэдтэй ч. Тэд бүгд л яг л миний төрсөн хүүхдээс ялгаагүй сайхан үрс байдаг юм. Өмнөх эхнэрийн хувьд хүү бид 2-ын амьдрал сайжраад ирхэд хүүтэйгээ уулзмаар байна ингэмээр байна тэгмээр байна гэж гарч ирсээн. Би харин огт нүүр өгөөгүй. Хүүгийнхээ элгийг дэвтээх гэж ганц хоёр удаа уулзуулсан ч хүү маань ухаан орсон учир аавыгаа бодсондоо ч тэрүү хар багадаа хаягдсан даа ч юм уу дахиж ээжтэйгээ уулзахыг хүсээгүй.

Хэцүү үед өөр залуугийн араас гүйгээд хаяад явсан эмэгтэйг би хэзээ ч уучлахгүй гэж бодсон ч одоо бодход ийм сайхан түшиг тулгуур хүүг минь төрүүлж өгсөнг нь бодхоор жил ирэх тусам бага багаар сэтгэл минь зөөлөрсөөр л. Харин хүүгийн маань хувьд дөнгөж ухаан орж байсан үед нь хаяад явсан учир ээжийн халуун хайранд өсөөгүй ч үнэхээр сайн хүн болж өссөн дөө миний хүү. Эмээгээ ээжээ ээжээ гэсээр өссөн үрээ хархад сэтгэл дотроо нулимсаа залгиад өнгөрдөг үеүд ахад нь их байсаан. Над шиг эхнэртэй хаягдан үрсээ бор зүрхээрэй өсгөж буй аав нар маш их байдаг. Тэд гаднаа юу ч хэлдэггүй ч дотроо нулимсаа залгиад явж байдаг юм шүү.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү