Recetas

Х.Баттулгын ачаар Орос-Украины явдал Монголд давтагдахгүй болсон нь

Х.Баттулга гэдэг хүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр маш чимээгүйхэн мөртлөө түүхэнд үлдэхүйц нэг заалт оруулсныг хүн бүр мэддэггүй.Энэ нь одоогийн Орос-Украины хямрал хэзээ ч Монгол Улсад давтагдахгүй байх алсыг харсан алхам байсан.

Юу гэхээр,Украины Луганск,Донецк мужуудын дийлэнх иргэд Орос угшилтай байсан.Үүнийг Путин ашиглаж,салан тусгаарлах бүх нийтийн санал асуулга явуулсан.Ингэснээр хуулийн дагуу Путин тусгаар улс дотор өөрийн гэсэн “улстай” болж чадсан.

Зүйрлэвэл,манай нэг аймаг тусгаар тогтнох санал асуулга явуулаад,түүнийг нь нэг улс дэмжиж байгаатай адил.Мэдээж ийм зүйл болохгүй гэх байх.Гэвч,одоогийн Орос-Украиныг хар л даа!!!

Тэгэхээр хичнээн онцгүй жишээ байсан ч энэ бол боломжтой зүйл.Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Х.Баттулга Ерөнхийлөгч “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хо.р.иглоно” гэдэг заалтыг оруулсан.

Ингэснээр хэнбугай ч мянга салан тусгаарлах бодол агуулгаад нэмэргүй гэсэн үг.Х.Баттулга бараг л Оросод дагаар орлоо,Путины гар хөл гэж зогсоо зайгүй сошиалд бичиж байгаа ч Монгол тусгаар улс гэдгийг,энэ улс бүрэн бүтэн байх ёстой,цаашдаа ч тийм байна гэдгийг Х.Баттулга гэдэг хүн үгээрээ биш үйлдлээрээ,Үндсэн хуульд оруулж түүнийгээ тунхагласан байдаг юм аа.

Тиймээс Путинд наагаад,улсаа худалдана гэж гү.тг.ээд нэмэргүй ээ.Үндсэн хуулиа уншицгаа!!!

Related Articles

Check Also
Close
Back to top button

LIKE Дарж үзнэ үү