Recetas

Х орт х авдрыг хүчтэй эсэргүүцдэг эмийн ургамлууд

Орчин үеийн анагаах ухаанд х орт хавдраар өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой болсон. Гэхдээ х орт хавдраас сэргийлэх вакцин, хавдрын өсөлтийг зогсоох аргууд нээгдэж, мэс заслын арга техник улам боловсронгуй болсоор байгаа ч энэ өвчнийг төгс эмчлэх арга хараахан бий болоогүй байна. Тиймээс бид танд хавдрыг хүчтэй эсэргүүцдэг байгалийн гаралтай 15 ургамлуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

  1. Улаан буудайн үр

Улаан буудайны үр нь биеийг хоргүйжүүлэх идэвхтэй бүтэцтэй. Орчны гаралтай агаарын бохирдол зэргийн хорыг биеэс шүүж, цусны улаан эсийн тоог нэмэгдүүлэх онцгой чадвартай байдаг билээ. Х орт хавдрын химийн эмчилгээний үед улаан буудайн үрний шүүсийг хүнсэндээ хэрэглэх нь биен дэх хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх чадвартай ажээ. Тиймээс агаар болон усны бохирдол ихтэй томоохон хотод амьдардаг бол үүнийг хэрэглэснээр х орт хавдраас сэргийлж болдог.

  1. Яншуй

Яншуй нь үрэвслийн эсрэг, х орт хавдар үүсгэдэг чөлөөт радикалуудын эсрэг үйлчилгээтэй антиоксидант ургамал юм. Ногоон навчлаг ургамлуудад тэр дундаа яншуйнд ихээр агуулагддаг Куэрцэтин хэмээх бодис нь х орт хавдрын эс томрохоос сэргийлж чаддаг гэнэ. Та яншуйгаар салат хийх, хоолонд хийх зэргээр хэрэглэж болно. Энэ нь хоолыг маш сайхан амт оруулдаг юм.

  1. Усан үзмийн үрний ханд

Усан үзмийн үрний ханд нь х орт хавдрын эмчилгээний үед болон урьдчилан сэргийлэхэд нэн тустай. Колорадогийн Их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор энэ нь х орт хавдрын эсэнд нөлөөлж, эрүүлжүүлэх үйлдэлтэй гэнэ. Энэ хандыг дарсны дэлгүүрээс худалдан авч болно.

  1. Цагаан гаа

Цагаан гаа нь ходоод, нарийн гэдэсний, хэлний, бүдүүн гэдэсний, хөх, өндгөвчний х орт хавдрын үүслийг саармагжуулах, зогсоох, сэргийлэх үйлчилгээтэй гэнэ. Тиймээс нунтаг болон шингэн цагаан гааг цайнд хандлан уух эсвэл хоолондоо хэрэглэх нь эрүүл мэндийн чухал ач холбогдолтой.

  1. Бессмертник

Энэхүү ургамал нь Карри шиг хурц үнэртэй байдаг тул, Каррины ургамал ч гэж нэрлэгддэг. Х орт хавдрын нэгэн шалтгаан бол сэтгэл санааны хямрал гэж зарим судлаачид үздэг. Энэ ургамлын цэцгийн ханд нь сэтгэл гутралыг зогсоож, тайвшруулах болон хавдрын эсрэг үйлчилгээтэй нь нотлогдсон байна. Үүнээс ялгардаг органик эфирийн тосыг хэрэглэх нь синтетик, х ортой химийн бодисыг биеэс гадагшлуулах хамгийн шилдэг арга юм.

  1. Хар перец

Хар переценд агуулагдах Пиперин хэмээх бодис нь х ортой болон хоргүй хавдрын үеийн эмний үйлчилгээг дэмждэг бөгөөд ходоод гэдэсний х орт хавдраас сэргийлдэг аж. Хар перец тогтмол хэрэглэснээр бүдүүн гэдэсний хавдрын эсийн ургалт саардаг бөгөөд хөхний хавдартай хулганы хоолонд хар перецний хандыг нэмснээр амьдрах хугацаа 65%-аар уртсаж байжээ.

  1. Чихэр өвсний үндэс

Чихэр өвсний үндсэнд глюкозтой төстэй боловч эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй нэгэн бодис агуулагддаг гэнэ. Энэ нь уушгины өвчин, цэр ховхлох болон амьсгалын замын өвчнийг анагаах үйлчилгээтэй бөгөөд х орт хавдрын үед үрэвслийн эсрэг, тайвшруулах, хоргүйжүүлэх шинж чанартай байдаг.

  1. Усны кресс

Энэ нь хагас усны ургамал бөгөөд шинжилгээгээр бүдүүн гэдэсний х орт хавдрын эсрэг маш үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ болдог нь нотлогдсон юм. Их Британий “Норвичийн судалгааны төв”-д шинжилж үзэхэд энэ нь шээсээр дамжуулан, х орт хавдар үүсгэгч эсүүд, биед хэрэггүй х орт бодисуудыг биеэс хөөж, ходоодны х орт хавдрын үйл явцад маш эерэг нөлөө үзүүлсэн байна. Судалгааны төвийн эрдэмтэд энэ ургамлыг нарийн шинжилж эм гарган авахаар ажиллаж байгаа гэнэ. Энэ ургамлыг гэртээ тарих боломжтой бөгөөд салатанд холих, хоол амтлахад гайхалтай сайхан амттай болдог ажээ.

  1. Экинацеа (Echinacea)

Энэ ургамал нь ардын эмчилгээнд ханиалга дарах, цэр ховхлох зорилгоор ашигладаг. Үүнийг х орт хавдраас сэргийлэх ямар нэг үр нөлөөтэй эсэхийг хараахан нотолж чадаагүй байгаа ч х орт хавдрын мэс заслын дараах химийн тариа болон радио долгионы эмчилгээний үед илрэх сөрөг нөлөөг бууруулдаг ажээ.

  1. Ногоон цай уушгины х орт хавдраас сэргийлдэг Агаарын бохирдол, химийн х орт бодис ууршиж байдаг газар ажиллах, тамхидалт зэргээс шалтгаалан уушгины хавдар үүсдэг. Харин ногоон цай нь хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй байдаг учир хавдрын а юулаас сэргийлдэг гэнэ. Уушгины хавдар ямар нэг шинж тэмдэг үзүүлдэггүй зөвхөн рентген шинжилгээгээр харах боломжтой учир жилд 2 удаа эрүүл мэндийн үзлэгт орж байхыг эмч нар зөвлөдөг.
  2. Далайн замаг

Спирулина ба Хлорелла зэрэг дайлайн замгууд нь хавдрын эсийг устгах үйлчилгээтэй, хавдраас урьдчилан сэргийлдэг нь шинжилгээгээр батлагдсан юм. Мөн биеэс х орт бодисуудыг гадагшлуулж, биеийг цэвэршүүлэх, дархлааг дэмжих, гэдэсний ашигтай нянг сэргээж, биеийн хэвийн үйл ажиллагаа явагдахад шаардагдах олон төрлийн тэжээлийн бодисуудаар баялаг байдаг.

  1. Намуу цэцгийн үндэс

Энэ нь дөрвөн навчтай, улаавтар өнгөтэй цэцэг юм. Булцууг нь цэвэр героин (heroin) гарган авахад хэрэглэдэг бөгөөд харин үндэс нь дотоод шүүрлийн гормоныг тэнцвэржүүлэхэд тустай бөгөөд дархлааны систем, адреналин ялгаруулах булчирхай, санах ой, хөхний болон түрүү булчирхайн х орт хавдраас сэргийлэх болон эмчлэхэд тустай байдаг. Тиймээс үндсийг нь өглөө коктейлонд хийх, гэртээ зайрмаг хийхдээ хольж хэрэглэж болдог.

  1. Яншуй

Яншуйны үрийг нь ходоодны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор олон хүмүүс хэрэглэдэг. Энэ нь цусан дахь холестриныг бууруулахын зэрэгцээ “E.coli” болон “Salmonella” зэрэг нянгийн эсрэг үйлчилгээтэй нь нотлогдсон. Мөн олон төрлийн витамин, эрдэс бодисоор баялаг тул, тогтмол хоолондоо хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

  1. Турмерик

Турмерик нь хавдар үүсгэдэг хүчин зүйлс болох ДНХ-ийн гэмтэл, архаг үрэвсэл, эсийн дохио дамжуулалтын алдагдал зэрэг хүчин зүйлсээс хамгаалдгийг тогтоожээ. Мөн арьсны болон бүдүүн гэдэсний х орт хавдраас сэргийлдэг. Өвчин намдаах эмнээс ч сайн үйлчилгээтэй гэж үздэг. Элэгний гепатитаар өвчилсөн хүмүүс элгээ хамгаалж турмерикийг хандалж эсвэл бэлдмэлийг нь уудаг.

  1. Багваахай цэцгийн үндэс

Уламжлалт анагаах ухаанд багваахай цэцгийг тамиржуулах ургамал ч гэж нэрлэдэг. Мөн х орт хаврын үеийн химийн эмчилгээний үр дүнг сайжруулдаг гэнэ.

Багваахайн үндсээр бэлтгэх цайны жор:

Хатаасан багваахай цэцэг ба хатаасан үндэс тус бүрээс 30 граммыг авч холиод 75 мл орчим усанд хийж, чимх давс нэмээд 20 минут орчим буцалгана. Дараа нь хандаа шүүж аваад өдөрт 3 аяга цай болгон хэрэглэнэ. Мөн лимон, хулууны үр, брокколи, халуун ногоотой хольж амттай салат хийж болно.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү