Мэдээ

Х. Уламбаяр: Надаар “дөрөөлөөд” тоглолтын маркетингаа амжилттай хийсэн гэж найдъя

В.Баттулга “андад”
Миний хөгшин одоо боль оо! Шоу чинь арай хэтэрлээ. Яг үнэндээ тэр пост ЧАМД Л ЗОРИУЛАГДСАН. Гэвч охин бас эхнэртээ ЧИ Л ХАМААТАЙ болгочихлоо.

Яагаад хавь ойрын улс амьтныг хөлдөө чирнэ вэ? Энэ тохиолдолд бол яагаад ч ЧИНИЙ БУРУУ шүү! Ямар эцэг хүн охинтойгоо ингэж зургаа авхуулдаг юм бэ?

Урлагт гоо сайхнаас гадна ёс зүй гээч зүйл алга болчихоогүй л байлтай. Нийтийн дууныхан чинь чамаас ичихгүй бол бид ичихгүй. Чи үнэхээр байж ядаад байгаа бол 2-лаа ингэе.

Энэ КЭЙС дээр хараат бус ЁС ЗҮЙН ШИНЖЭЭЧ томилъё. Тэр хэл ам дагуулсан постер дээр өнгө будаг бүрээр нь ЗАДЛАСАН ШИНЖИЛГЭЭ хийлгэе. Мөн миний бичсэн текстэд буруу

АГУУЛГА байна уу гэдгийг шүүлгэе. Харин тоглолт зогссон, хохирол төлүүлэх, шүүхэд өгөх яах вэ. ТҮР АЗНА. Ямар би орон нутагт очоод тоглолтыг чинь зогсоолгоод, билетийг нь заруулаагүй биш, надаас болж хүн цуглаагүй биш. Асуудалд жаахан БОДИТОЙ хандая өвгөөн. Үнэхээр миний алдаа тогтоогдвол гэм буруугаа хүлээнэ. Хэзээ ч оройтохгүй. Гол нь чи байнаа хө. Жаахан МЭДЛЭГ бас МЭДРЭМЖ-тэй болмоор байна. Орчин цагт охид бүсгүйчүүд БЭЛГИЙН ХАЛДАШГҮЙ ЭРХ-ээ хамгаалдаг болсон. “MeTоо” гэж сонссон л байлгүй. Чи үнэндээ ДАМ БАЙДЛААР хүүхдээ ХҮЧИРХИЙЛЖ байна. Энэ талын мэргэжлийн хүнээс МЭДЭЭЛЭЛ бас ЗӨВЛӨГӨӨ аваарай. Манай гэр бүл, миний охин яах нь чамд хамаагүй гэх байх. Гэвч үнэндээ чи ХАМААТАЙ болгох гэж л урлагт яваагаа мартав. Анхнаасаа энэ зэргийн ЭРСДЛЭЭ ТООЦООД дуу хийж, клип цацаж, постер байрлуулдаг гэж найдъя. Хэрэв үзэгч зрительд энэ бүхэн чинь хамаагүй гэж байгаа бол чи ерөөсөө ДУУЛАХАА БОЛЬ! Муу охиноо ч хичээл сургуульд нь явуул. Охиндоо ХҮҮХЭД НАС-аа эргэн санах ДУРСАМЖ үлдээ. Миний хувьд чамд бас эхнэрт чинь санаа тавиад байгаа зүйл огт байхгүй. Эцэст нь алт шиг зөвлөгөө өгье. ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА, ХАМГААЛ, ХҮНДЭТГЭ, ҮЛГЭРЛЭ. Чи охиноо хүний ёсоор ЗӨВ ХАЙРЛАЖ өсгөвөл тэр чинь алсдаа ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ. Мөн МОНГОЛ УЛС-д өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ХУУЛЬ, ЖУРАМ, ДҮРЭМ-ээ нэг шагайчихаарай. Би яахав өнөөдөр ШҮГЭЛ ҮЛЭЭГЭЭД буруудаж болно. Удахгүй зөв бурууг нь дэнслэх байлгүй. Чи уг нь тийм ч муу хүн биш байх. Тэгж бодсондоо л ийн бичиглэв. Сайхан амраарай… /Том үсгээр бичсэн үгсийг сайтар цээжлээд аваарай. Цагдаа шүүхдээ тулвал чамд л хэрэг болно. За тэгээд надаар “дөрөөлөөд” тоглолтын маркетингаа амжилттай хийсэн гэж найдъя./
Х.Уламбаяр
2022.10.24

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү