Recetas

Циркийг Румыны ард түмэн 1970 онд өөрсдийн хөрөнгөөр барьж Монголын хүүхэд багачуудад бэлэглэсэн БҮР АРД ТҮМНИЙ ӨМЧ ЮМ ШҮҮ

Циркийг Румыны ард түмэн 1970 онд өөрсдийн хөрөнгөөр барьж Монголын хүүхэд багачуудад бэлэглэж байжээ.1941 онд анхны тоглолтоо хийж байсан Монгол Цирк 80 жилийн түүхтэй.1990 он хүртэл Монгол Цирк нь Дэлхийд эхний 5-д тооцогддог байжээ.

Монголын Үндэсний циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг. Түүнтэй дахин холбогдож, тухайн үед Улсын циркийн барилгыг хэрхэн барьж, хэдэн жилийн баталгаа өгч байсан талаар тодрууллаа.

“Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу. Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон. Тухайн үед Румын улсын барилгачид бидэнд хүлээлгэн өгөхдөө 100 жилийн баталгаа өгч байсан. Циркийн барилга нь нийт 16 баганатай. Хоёр улсын харилцан тохиролцож байгуулсан түүхэн бүтээн байгуулалтын багана нь суулт өгсөн гэдэгт итгэлгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

“УЛСДАА ГАНЦ ЦИРКИЙН БАРИЛГЫГ УЛС АВСАН НЬ ДЭЭР”

Ингээд зарим иргэдээс Улсын циркийн барилга тойрсон асуудлаар байр суурийг нь сонсов.

“Хэвлэлээр Улсын циркийн барилгыг нураалаа гэж ярьж, бичих юм. Юу гэсэн үг вэ. Монголын циркийн урлаг 80 жилийн хугацаанд улам хөгжих ёстой байтал түүхэн барилгаа нураана гэж байж болохгүй асуудал. Өнөөдөр яагаад ийм байдалд хүргэчихэв. Би цирк үзэлгүй их удаж байна вэ. Намайг залуу байхад хүүхэд багачуудаас гадна их багагүй л циркийн урлагт хайртай байдаг байлаа. Гэтэл өнөөдөр тэр уран бүтээлчид хаана явна аа. Би хувьдаа Улсын циркийг ажилд оруулж, уран бүтээлчдэд өгөөсэй гэж хүсч байна” хэмээн Ц.Найдан хэлж байв.

С.Одбаяр “Циркийн барилгын асуудлын талаар сонссон юм байна. Одоо барилгыг нь засварлаж байгаа гэсэн үү. Уг нь зориулалтын циркийн байрыг уран бүтээлчид нь авах нь зөв шүү дээ. Одоо хүүхдүүд бэлтгэл хийх байргүй майханд хичээллэж байгаа гэдэг мэдээллийг харсан. Миний хувьд дүүтэйгээ цирк үзэх дуртай. Даанч сүүлийн хэдэн жил гоё циркийн тоглолт болохгүй байгаа. Би циркийн акробат үзэх дуртай” гэв.

“Циркийн уран бүтээлчдийн мэдээллийг нь харахад их өрөвдөлтэй юм билээ. Манай гэр Монгол Улсын консерваторийн ойролцоо байдаг. Энэ зун хашаанд нь том майхан барьж байхад нь асуухад “Зуны улиралд циркийн тоглолт хийдэг юм уу” гэж байсан. Даанч цар тахлын улмаас тоглолтоо хийж чадаагүй юм билээ. Улсдаа ганц циркийн барилгыг улс нь авсан нь дээр гэж бодож байна. Хувь хүн бизнесийн эрх ашгаа л бодно шүү дээ. Эцэг, эхчүүдийн хувьд гэсэн энэ асуудлаас болж хүүхдээ циркийн урлагаар хичээллүүлэх нь багасч байгаа байх” хэмээн Э.Одончимэг ярилаа.

“БИДЭНД ИТГЭХ ИТГЭЛ АЛГА”

Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхиийлөгч Т.Будаас зарим зүйлийг тодрууллаа.

-Монголын Үндэсний циркийн удирдлагын зүгээс иж бүрэн засвар хийх талаар мэдэгдэл гаргажээ. Та бүхэнд энэ талаар өмнө нь мэдэгдэж байсан болов уу?

-Бид мэдэгдлийг өнөө өглөө л /2020.10.16/ харлаа. Тэрнээс өмнө “Засвар хийнэ” гэж ярьж байсан. Түүхэн барилгыг дотроос нь нурааж байгаа гэж огт мэдээгүй. “Циркийн барилгад засвар хийж байна” гэж сонссоноос манежийг нь нураана гэж санасангүй. Мэдэгдэл дээр “Чанар стандартыг сайжруулахын тулд иж бүрэн засвар хийж байгаа” гэсэн байна лээ. Энэ мэдэгдлээ эрт өгсөн бол бухимдах хүмүүс цөөн байсан байх. Нөгөө талаасаа нураагаад өөр зориулалтаар засвар хийх гэж байсан ч юм бил үү. Үүнд хариуцлага тооцох эрх мэдэлтэн ч байхгүй юм даа.

-Циркчдийн хоёр холбоо байдаг бил үү. Холбоонд бүртгэлтэй хэчнээн уран бүтээлч байна вэ. Тэд хэрхэн бэлтгэлээ хийж байгаа бол?

-Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоонд 16 төрийн бус байгуллагын уран бүтээлчид бий. Монголын циркчдийн холбоо гэж бас бий. Хоёр холбоо тусдаа тамга тэмдэгтэй боловч хамтдаа ирэх 80 жилийн ойг жилийн хэрхэн тэмдэглэх талаараа ярилцаж байна. Манай циркчид 15 жилийн хугацаанд зогсолтгүй тэмцээнд оролцож ирсэн.

Тэд өнөөдөр гадаадын циркэд гэрээгээр ажиллаж байхдаа л тэмцээн уралдааны номероо бэлддэг. Нэг уралдаанд бэлтгэхэд дор хаяж 2-5 цаг шаардлагатай байдаг. Бид орон байр байхгүй. Анх менежментийн хувьчлалаар авахдаа циркийн урлагийг хөгжүүлж, 20-30 хувь цалин нэмнэ, уран бүтээлчдийн тоог нэмнэ гэж хэлж байсан. Өнөөдөр энэ гэрээний нөхцөл зөрчигдөж, нэг нэгээрээ хамтлагууд гадаад гарсаар байгаад юу ч үгүй боллоо.

-Соёлын сайд циркийн асуудлаар ажлын хэсэг гаргасан гэсэн. Та бүхний төлөөллөөс энэ ажлын хэсэгт орсон болов уу?

-Бид ажлын хэсэгт ороогүй. Менежментийн хувьчлалаар авсан тухайн үеийн Төрийн өмчийн хороо ямар булхиагаар олгосон юм бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг яам, тамгын газраас энэ асуудлыг шалгах болов уу гэж найдаж байна. Тухайн үед мэргэжлийн уран бүтээлчид нь циркийг хувьчилж аваад, хөгжүүлэх талаар санал ч өгч байсан. Өөрөөр хэлбэл, улс өвөртөө байгаа нэг хүүхдээ хүнд үрчлүүлж байгаа гэсэн үг. Хар элэгтэй хүн өөрийн төрсөн юм шиг хүүхдээ авч явах вэ дээ. Румен улсаас монголд зориулж барьсан цирк өнөөдрөөс эхлэн байшинтайгаа нурчихлаа. Бидэнд итгэх итгэл алга.

Соёлын яамтай болсон учраас циркийн урлагаараа дэлхийд номер нэг болох төсөв төлөвлөгөөг гаргах ёстой. Циркийн тусгай хотхон бий болгож, улс тодорхой хэмжээнд хөрөнгө оруулж, дэмжмээр байна. Тэр дундаа уран нугаралтын тусгай сургуулийг байгуулах ёстой. Өнөөдөр амьтны сайхан үзүүлбэр, орон зай шаардсан агаарын номер бэлдэх нөхцөл байхгүйгээс устаад байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү