Мэдээ

Цогтбаатар: Би их баян хүн гэхдээ тэр их мөнгө намайг аварч чадахгүй байна би удахгүй ҮXHЭ…

Сайн байна уу Монголчуудаа?
Би 28 настай Цогтбаатар гэдэг хүн. Удахгүй үхэх гэж байгаа. Маш хүнд биетэй хүн. Гэхдээ энэхүү бичлэг маань ямар нэг хандив тусламж гуйсан бичлэг биш шүү. Би маш баян хүн. Надад мөнгө байгаа. Гэхдээ удахгүй үхэх хүн. Эмчилгээ авахгүй гэсэн.

Хүн үхэх гээд ирэхээр юм ойлгодог юм байна. Би ямар тэнэг байсан юм бэ? Би ямар мал шиг байсан юм бэ?

Миний ээж өнөөдөр надад эрхтэн олдохгүй гээд надад зүрхээ өгөөд хагалгаа нь бүтэлгүйтээд бурхан болчихсон. Мөнгө байгаад юу ч болдоггүй юм байна.

Юуны төлөө би амьдраад байсан юм бэ?

Би сайхан амьдран гээд хүний нутагт гурав дөрвөн жил ажиллаж байгаад ирсэн. Их ч мөнгө хураасан. Тэгтэл одоо үхэх гээд байж байна.

Би дуртай зүйлээ ч хийж амжаагүй. Жинхэнэ хайраа ч олж чадаагүй. Үр удмаа ч үлдээж чадаагүй. Би хүний амьдралаар амьдарч байгаа юм шиг амьдарсаар байгаад өнөөдөр хүрсэн.

Уучлаарай хүмүүсээ ийм зүйл ярьсанд. Би Монгол хүн болж төрсөндөө талархдаг. Харамсаж байгаа зүйл минь би дахиад Монголдоо төрөх болов уу? Би дахиад Монгол хүн болж төрж чадах уу хэлээч та нар. Та нар мэдэхгүй лдээ.

Хүн үхэх гээд ирэхээр юунаас ч ичихээ больдог юм байна.Үхэх гэж байгаа хүн энэ видеог хийлээ гээд ичих юм байхгүй. Ойлгох нь ойлгон биз. Би зөндөө хүнтэй муухай хандсан. Би хүн байж чадаагүй.

Намайг уучлаарай.
Амьдадаа бие биенээ хайрлаарай…

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү