Мэдээ

Цэндбаатар: Бооцоогоо авчихсан бол энд ингээд амьдарч байх уу?

Э.Цэндбаатар iSee.mn сайтад яриа өгөхдөө “Бооцооны мөнгөө аваагүй. Авсан бол энд амьдрахгүй байх тээ? Хүлээлттэй байж байна. Шинээгийн талаас ах нар нь гээд хүмүүс байгаа.

Хүлээлттэй л байна даа. Бооцооны мөнгийг анхнаасаа л итэлцлээр тохиролцсон байсан. Миний талаас 300 сая, Шинээгийн ах нарын талаас 300 сая гээд тохирсон. Тулаан бол гоё болоод өнгөрсөн.

Тухайн үед өөрийгөө харуулсан. Байдгаараа л байна. Хэрвээ мөнгөө авчихсан байсан бол аль хэдийн гадаад энэ тэр явчихсан байх байсан биз. Тэмцээнд орсон биш өрөнд ороод дууссан шд.

Надаас гарах зардлууд байсан. Бүгдээрээ л худлаа шдээ одоо. Гишүүд нь худлаа яриад байхад иймэрхүү юм байлгүй яахав дээ. Гэрээ контракт анхнаасаа хийгээгүй. Тохиролцоо л байсан, ярилцсан.

Шинээгийн ах нар, манай ах нар байгаа. Тохиролцоод за зу болчихоод тэмцээний дараа замхарсан даа. Анх маргалдсан зүйл гудманд учраа олохгүй зүгээр рингэн дээр учраа олоё гээд.

“Колорс Теч”-с яахав миний бооцооны мөнгийг босгож өгсөн. Тэгээд Шинээгийн ах нарыг нь би ямар компани гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Ер нь ярьчихсан байсан юм. Хоорондоо за зу болсон байсан.

Ямар ч байсан өөрийгөө харуулсан, гоё тулаан болсон. Загвар өмсөгч Билгүүн, сэтгүүлч Болдко нар хамаагүй ээ. Бид хоёрын гол хүмүүс байх ёстой байсан юм. Тэгэхгү бол шууд л маргалдчих гээд байлаа.

Би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун. Хоёр хөөрхөн охинтой. Одоо хангалттай шд. Ярьж байсан бүх юм замхарсан. Хүмүүс худлаа яриад байгаа юм чинь яахав дээ. Надад хамаагүй ээ.

Өгнө үү байна уу надад ерөөсөө хамаа алга. Би зүгээр л тайван баймаар байна. Би өөрийгөө хэн болохоо харуулсан. Үнэлнэ үү байна уу надад хамаа алга. Надад зүгээр бодсон юм байгаа.

Би гэрээн дээрээ гарын үсэг зурчихсан байгаа. Ойрдоо л явна даа. Зардлын мөнгө бүтчихвэл явна даа. Олон хүмүүс худлаа яриад байгаа болохоор сэтгэл жаахан тийм л байна. Хүн ер нь худлаа ярихгүй шударга байвал шударга байх ёстой.

Хөдөлмөрлөөд өөрийгөө харуулаад байхад худлаа ярьдаг хүмүүс сэтгэл эмзэглүүлчихлээ. Попордог. Попрохоо больчихвол улс маань хөгжинө дөө. Бодсон юм байгаа. Гадагшаа л явья дөө. Монголд ер нь хэцүү байна шдээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү