Мэдээ

Цэндбаатар 600 сая төгрөгөө авч чадсангүй. Яасан бэ гэсэн чинь…

Холимог тулаанч Э.Шинэчагтга, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар 600 саяын бооцоот халз тулаанаа хийлээ. Тэд мэргэжлийн боксын төрлөөр 70 кг-ын жинд өрсөлдөв. Тэд өөр, өөрөөсөө 300 сая төгрөг гаргаад тулалдсан бөгөөд ийм өндөр бооцоотой тулаан Монголын дэвжээнд өмнө нь болсон түүх үгүй.

Манайд өгсөн ярилцлагадаа Э.Цэндбаатар “Тулаанд ялбал бооцооныхоо мөнгөөр хавдартай хүүхэд эмчилнэ” гэсэн бол З.Шинэчагтга “Э.Цэндбаатарыг хугацаанаас нь өмнө дуусгана” хэмээцгээж байсан юм.

Гэвч тэр одоог хүртэл 600 сая төгрөгийн бооцоогоо авч чадаагүй байгаа талаараа хэвлэлд ярьжээ.

Э.Цэндбаатар 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын шимтэй тулааныг хараад бокс тоглох шийдвэр гаргасан нь 2008 он юм.

Тэр “Бээжин-2008” олимпын мөнгөн медальт П.Сэрдамбын сурч төгссөн 57 дугаар сургуулийн сурагч байв. Улмаар Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны боксын дасгалжуулагч Б.Энхтайванд шавь орсон.

2012 онд Ятутск хотод болсон Азийн хүүхдийн наадмаас 16 настай Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртэхэд мэргэжилтнүүд түүнийг ирээдүй боксчин болно гэж дүгнэж байлаа. Багш нь түүнд 2013 оны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд ирэхэд нь аз дагуулдаг малгай бэлэглэсэн гэдэг. Сонирхолтой нь малгай бэлгэнд авсан цагаас хойш Э.Цэндбаатарын амжилт буураагүй гэх юм билээ.

Тухайн жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртснээр дуулианы эзэн болов. 2013 оны Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль авсан нь түүний хамгийн дурсамжтай тэмцээн байв. 2014 оны УАШТ-д түүний насыг хүрээгүй гэдэг шалтгаанаар өнжөөж байлаа.

2015, 2016 оны УАШТ-д дараалан түрүүлж, жиндээ босоо тамирчин болохоо зарлан тунхаглав. 2016 онд Азербайжаны нийслэл Баку хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд үзүүрлэж, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрх хүртлээ.

Э.Цэндбаатар “Рио-2016” олимпын наадамд 19 насандаа оролцож, хоёр ялалт байгуулснаар шагналт тавдугаар байрт орсон юм. Тэр 2017 онд бусдад гар хүргүүлж, хүнд гэмтэл авснаар тухай жилийн ДАШТ-д оролцох эрхгүй болж, шигшээ багаас зургаан сарын хугацаагаар хасуулах шийтгэл амсаж байлаа.

Э.Цэндбаатар алдаагаа ухамсарлан “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд түрүүлж, бокстоо эргэн ирсэнээ зарлаж байв. Тэрбээр 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Тухай жилийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн юм.

Тухайн онд Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2019” наадмын шилдэг тамирчин өргөмжлөл гардан авав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цолоор мөн л 2019 онд шагнууллаа. АНЭУ-ын Дубай хотод болсон Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэнээр Азийн хошой аварга болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан юм.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” зуны олимпын наадамд оролцож, шагналт байрт шалгарлаа. Монголын боксын холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болсон шөнө бусдад зодуулж, шигшээ багаас хөөгдөж, ДАШТ-д оролцох эрхээ хасуулав.

Киргизстан улсын боксын шигшээ баг түүнд улсынхаа нэрийн өмнөөс ДАШТ-д оролцох боломж олгосон. Гэвч тэрбээр татгалзсан хариу өгчээ. Тэр холбооныхоо удирдлагуудын өмнө хадаг барин сөгдөж дахин нэг боломж олгооч хэмээн гуйж, мөн дээр нь 2000 орчим иргэн түүнд дахин боломж олгохыг шаардсан гарын үсэг цуглуулсан.

Монголын боксын холбооны удирдлагууд ДАШТ-д оролцуулахгүй гэсэн шийдвэрээ эргэн харж, О.Тулгатай халз тулаан хийлгэхээр болсон ч сонирхолтой нь Э.Цэндбаатар өөрөө ирээгүй юм. Э.Цэндбаатар мэргэжлийн бокст орсоноо зарлаж, энэ сарын 17-нд Москва хотод бүсний төлөө тулалдахаар боллоо.

Монголын боксын холбооны удирдлагагуудтай ойлголцож чадалгүй шигшээ багаас гарсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст хүч үзэхээ мэдэгдсэн нь саяхан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү