Мэдээ

Цэрэн: Би үзэх ёстой юмаа л үзлээ. Монголын хууль хэнд үйлчилдэгиыг дотроос нь харж, мэдэрч, сонсож гарч ирлээ. 90 жилийн өмнөх их хэлмэгдэл.

Би хоригдохоор явах мөчид гар утсаа нөхөртөө өгсөн ба 461 т орсноор гадаад ертөнцөөс нэг мөсөн таслагдсан. Угаасаа тэнд гар утас тас хориостой.


Шүүхийн шийдвэргүй 48 цаг хоригдож суугаад шүүхээс нэг сар хорих захирамж гарсан учраас сунгагдсан.
Хүний эрхээр… , давхар давхар 4 тортой өндөр хашааны цаана, давхар олон хамгаалалттай, хоёр давхар төмөр хаалганы цаана 24 цаг гэрэл асаалттай, 2*3 өрөөнд өтгөн шингэнээ гаргахдаа

ч камерын хяналтанд байна гэдэг эхэндээ дасахад хэцүү байсан ч тэнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдах нэрээр олон зуун залуус байгааг өөрийн нүдээр хараад удахгүй дасан зохицсон. Гэмтэй хүмүүс ч байна, гэмээ хүлээгээгүй хэлмэгдүүллээ гэсэн хүмүүс ч байна. Намайг өмгөөлөгч болон гэр бүлийн хүнтэйгээ уулзахад араас камертай хүн дагалдаж байв.
Би суух хугацаандаа хүмүүстэй ярилцаж их л юм сонслоо. Монголын залуусын ирээдүйн төлөө улам их зовнисоор гарч ирлээ. Олон сайхан залуус тортой зүйлээ барин шорон руу ачигдахаар хүлээж суухыг хоёр ч удаа харлаа.
Надад санаа тавин бичсэн чат дүүрчээ. Санаа сэтгэл тавьсан та бүхэнд талархая. Миний гэр бүл сайн байсан ба миний хань долоо хоног бүр нэг удаа зөвшөөрөл аван эргэж ирж 20 минут уулзаж байсан. Тэрээр болж буй явдалд надаас илүү цочирдож, ханийн хувьд илүү зовсон.
Би үзэх ёстой юмаа л үзлээ. Монголын хууль хэнд үйлчилдэгиыг дотроос нь харж, мэдэрч, сонсож гарч ирлээ. 90 жилийн өмнөх их хэлмэгдэл, улайрч бусдад хэрэг үүрүүлдэг байдал одоо ч байгааг бусдын амнаас ч сонслоо.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү