Мэдээ

Ц.Оюунгэрэл: Америк хүүхдүүдэд ааруултай чихэр өгсөн чинь өөдөөс юу гэж хэлсэн гээч

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Америк хүүхдэд ааруултай чихэр өгсөн чинь “эрчимтэй МААн фермээс гаралтай бол идэхгүй” гэдэг бншд.

Манай монголын мал бэлчээрийн уламжлалт шд гэсэн чинь за идье гэнэ. Амсаж үзчихээд ёстой таалагдаж бн гэнээ. Гарал үүслээ бичдэг болох хэрэгтэй юм бн шүү, Monos Food –
Монос Хүнс” хэмээн бичжээ.

Америк хүүхдүүд үнэхээр айхтар юм. Багаасаа эрүүл мэндэд муу сайн хүнсээ ялгаж чадаж байна. Энэ талаар мэдлэг боловсролыг эцэг эхчүүд томчууд нь сайн сургаж,
ойлгуулсан байна. Гэтэл манайд хүүхдүүд аль муу гэснийг нь хэрэглэж байна. Энэ талаар ямар ч ойлголт байхгүй. Биед муу гэсэн гэхээс өөр олигтой мэдээлэлгүй.
Одоо үеийн хүүхдүүд хоол унд гэхээсээ илүү бэлэн түргэн хоолонд дурлаж байна. Газтай ундаа ууж, чихэр идэж, хагас боловсруулсан хиам, чанасан гоймон, тахиа, пицца, халуун
ногоотой хоол гээд аль муу гэсэн бүхнийг идэх сонирхолтой болсон.

Бүр нэг нас ч хүрээгүй хүүхэддээ хээв нэг газтай кола уулгачихсан зогсож байгаа ээжтэй ч таарч л байлаа.

Манайхан өөрсдөө эрүүл мэндээ боддоггүй, эрүүл мэндийн мэдлэг нойл улсууд яаж ч ирээдүй хойч үе болсон бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг хамгаалах юм бүү мэд. Тиймээс
энэ тал дээр доороос нь дээш хүртэл анхаарч, хатуу хяналт тавих шаардлагатай болсон гэдгийг дээрх жишээ харуулж байна. Манай дотоодын бүтээгдэхүүн, тэр тусмаа энэ ааруул, шүүрмэг сахараа болимоор байна. Авч хэрэглэх гэхээр сахарын агууламж маш өндөр.

За тэгээд хүүхдүүддээ ганц амттай юм аваад өгье гээд жимсний нухаш сок авч өгтөл нөгөөх нь бөөн сахар. Идэхийн аргагүй. Энэ тал дээр хяналт шалгалт хийгээд аль болох сахарын агууламж бага бүтээгдэхүүн үйлдвэрлэмээр байна.

Ялангуяа жимсний нухаш бол зуун хувь жимсээр нь хийгээд ямар ч нэмэлт сахар хийх шаардлаггүй л санагдах юм. Ядаж л дотоодын үйлвэрлэгчид маань аль болох эко хүнс
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгаасай хэмээн уриалж байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү