Мэдээ

Ц.Сэмүн Орос иргэдэд хэрэгтэй мэдээллийг багтаасан хуудсыг өөрийн мөнгөөр хэвлүүлэн тарааж байна

ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсад тус улсын иргэд олноор орж ирэх болсон. Тэгвэл эдгээр иргэдэд зориулан ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Ц.Сэмүн хэрэгтэй мэдээллийг нь

багтаасан зурагт хуудсыг өөрийн мөнгөөр хэвлүүлэн тарааж байгаа аж. Тэрбээр “Орхон Хасу” сургуульд суралцдаг байна.Түүний зурагт мэдээлийн хуудаст Монгол Улсад түр хугацаанд оршин суухад шаардлагатай дараах мэдээллүүдийг багтаажээ.

Үүнд:

Монгол Улсад түр хугацаагаар оршин суух, ажиллах, сурахаар визээ сунгуулахын тулд хаана хандах,-Удаан хугацаагаар оршин суух буюу орон сууц түрээслэхийн тулд интернэтээс хэрхэн хайлт хийх, үүнтэй холбоотой залилан, гэмт хэргээс сэргийлэх


Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох болон замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс үүдэх хариуцлага буюу торгуулийн хэмжээ
Яаралтай тусламжийн дугаарууд болон шаардлагатай үед хандах ёстой Гадаадын иргэн, харьяатын дугаарыг Орос, Англи, Монгол хэл дээр бичсэн байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү