Мэдээ

Ц.Цогтбаатар:Жүдод дөнгөж хөл тавихдаа автобусны мөнгөгүй, өмсөх кимоногүй л байлаа.

-Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд өссөн хүү хэрхэн ОБЕГ “Аварга” спорт хорооны тамирчин болов?

-12 настай байхдаа “Аваргын гараа” гээд үндэсний бөхийн тэмцээнд оролцох гээд ирсэн. Өглөө хоцроод аавтайгаа хамт таксидаад иртэл бүртгэлийн хураамжны мөнгө нь дутчихсан.

10 мянган төгрөг байсан байх. Аав ээжийг мөнгө аваад ир гээд дуудсан. Ээж ирэх гэсээр байтал бүртгэл нь дуусчихсан.

Бөхийн өргөөний шатанд дээр тэмцээнд оролцмоор байна гээд уйлаад сууж байгааг хараад аав, ээж минь өрөвдсөн байх.

Нутгийн минь багш Шийрэв гэж хүн бий гээд дагуулж очоод шавь орсон. Ингээд л жүдо бөхөөр барилдаж эхэлсэн. Манай удамд барилддаг, спортын талын хүн ерөөсөө байхгүй. Аав минь бөхөд их сонирхолтой хүн.

-Багшдаа маш их баярлаж явдаг. Илүү их амжилт гаргаж багшийгаа гавьяат болгоно оо гэж цахим хуудсаараа дамжуулан амалт өгсөн?

-Шийрэв багшдаа маш их баярладаг. Яг аав шиг минь надад ханддаг. Намайг өдий зэрэгт хүргэж гарыг нь ганзаганд хөлийг нь минь дөрөөнд хүргэсэн.

Мөнгө төгрөггүй байхад цалин мөнгөтэй болгож Аврагч спорт хороонд оруулсан. Миний төлөө маш их зүйл хийдэг.

Залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн гээд цол нэмж өнөөдөр дэслэгч боллоо.

Жүдод дөнгөж хөл тавихдаа автобусны мөнгөгүй, өмсөх кимоногүй л байлаа. Кимоно авах гэтэл аймаар үнэтэй.

Таэквондогийн кимоно хямдхан байхаар нь авч таллаж хайчлаад аав, ээжээрээ гадна талаар нь зах оёулж өмсөөд бэлтгэлээ хийдэг байсан.

Энэ бүхнийг жүдо бөхөд хайртай дуртай сэтгэлээрээ даван туулж бэлтгэлээ ганц ч удаа таслахгүйг хичээдэг байлаа.

Өглөөний бэлтгэлдээ хоцорчихоороо өөрийн эрхгүй уйлчихдаг байсан. Ингэж л бэлтгэлээ базааж ирсэн. Энэ бүхний эцэст зорьсон амжилтандаа хүрэх байх аа

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү