Мэдээ

Ц.Цогтбаатарын эхнэр О.Энхжин: Миний нөхөр дэлхийн шилдгүүдээс ч шилдэг…

Ц.Цогтбаатарын эхнэр О.Энхжин сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр,

“Зурагтаа үзээд сууж байхдаа одоо ингэчхээсэй, тэгчхээсэй гээд сонсохгүйг нь мэдсээр байж өөрөө барилдаж байгаа юм шиг л үзлээ. Би зургаан жил барилдаж байсан.

Тийм болохоор нөхөртэйгөө сайн ярилцдаг. Хамтдаа тамирчдын барилдааныг харна. Өөрийнх нь барилдааныг ярилцана. Гэмтэл, бэртэл, бэлтгэл гээд бүхнээ ярилцдаг болохоор их сайн дэмжлэг болдог.

Ханийгаа би дэлхийн шилдгүүдээс ч шилдэг гэж хардаг. Бүгдээс нь илүү байсан. Медалийн тавцанд зогсож байхад нь маш их баярлаж үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж авсан.

Ханийнхаа хүүхэд шиг илэн далангүй, нийтэч гээд зан аашаар нь их бахархдаг. Бид бие биендээ ууссан учраас бүх зүйлд нь татагддаг” гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү