Мэдээ

Чингисхаан:Миний музейд намайг урьсангүй

-Яагаад өөрийнхөө нэрийг Чингис хаан гэж өөрчлөх болов оо?

-XIII зуунд Есүхэй баатрын хүү Тэмүүжин мянганы суут хүн болон Их Монгол Улсыг байгуулж өнөөгийн энэ цаг үеийг үндэслэсэн агуу удирдагч болж, бидний шүтээн болон өргөмжлөгджээ. Энэ агуу алдар

нэр, их түүхийг бүтээсэн Тэмүүжин Чингис хаан гэдэг цол хэргэмд хүрч болж байсан бол яагаад энэ мянганд Баасанжаргал би дараагийн Чингис хаан болж болохгүй гэж. XXI зууны Чингис хаан болох боломж бий. Дараагийн мянганд шинэ түүхийг бүтээж эх дэлхийгээ

засч засаглах боломжтой. Үүнийг л олж харсан. Чингис хаан бол миний зорилго, мөрөөдөл, тэмүүлэл юм. Тийм учраас зорилго мөрөөдөл тэмүүллээрээ хүндэлж, хайрлаж явдаг хүнээрээ өөрийн нэрийг албан ёсоор өөрчилж өглөө, өдөр, орой бүр өөртөө сануулж

байхыг зорьж, бусад хүмүүсээс зэмлэл магтаалыг сонсож зэрэг дааж явахыг зорьсондоо юм. Чингис хаан гэж нэрээ сольсон цагаас хойш хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд Чингис хаан гэдэг нэр намайг маш их өөрчилж, зөв зүйл рүү хөтөлж байгаа.

-Чингис хаан цолыг хийсэн бүтээснээрээ авдаг. Та энэ цолыг авах хэмжээнд очсон гэж өөрийгөө бодож байна уу?

-Нийт ард иргэдээсээ уучлалт хүсмээр байна. Надад энэ нэрийг хүртэх хэмжээний хийсэн бүтээсэн зүйл одоохондоо алга. Гэхдээ эр хүнийг зориг чимдэг. Залуу хүнийг зорилго чимдэг. Миний зорилго бол Чингис хаан болох. Миний зориг бол Чингис хаан гэдэг нэрийг

авснаараа бусдад хараалгуулаад явах сэтгэлийн тэнхээ. Хэзээ нэгэн цагт би их үйлийг хийнэ. Тэр цагт ард иргэд маань намайг Чингис хаан гэдэг цолд өргөмжилнө. Аливааг цаг хугацаа харуулна. Энэ цолыг авах хэмжээнд би хүрээгүй байгаа. Хүрэхийн төлөө хичээх болно. Чингис хаан гэж нэр аваад, лайв хийгээд эхэлсэн мөчид гэр бүл, эргэн тойрныхон, найз нөхөд шигшигдэж холдсон. Хүмүүс шүтдэг шүтээн хааных нь нэрийг нэг туранхай залуу авангуут эвгүйцнэ. Гэхдээ хуулиараа хүн нэг удаа нэрээ солих эрх байна. Тэр эрхээ би тултал ашигласан.

-Энэ удаагийн сонгуульд яагаад өрсөлдөхөөр болов. Таныг улс төрд орж байгааг тань иргэд нэлээн сонирхон хүлээж авч байна л даа?

-2016 оноос хойш 2020 оны сонгуульд оролцохоор төлөвлөсөн байсан. 2016 онд Монгол гэр нэвтрүүлгийн хоёр дахь улирлын зураг авалтаар явж байхдаа санаандгүй байдлаар УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа болон зарим нэг явуулганд өөрийн мэдэлгүй өртсөн. “Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамаар оролдоно” гэдэг үг бий. Яг үүн шиг улс төрийн золиос болсон. Тэгээд л улс төрд үзэх зорилгыг өөртөө тавьсан даа. Гэр ухаан төслийг хэрэгжүүлж, хийж явахдаа олон улс төрийн хүмүүстэй уулзаж, таарч, танилцаж явлаа. Тухайн үеийн эрх баригч нөхдүүд надад таалагдаагүй. Даяаршлын энэ үед үлгэр шиг юм ярилаа гэж намайг үл тоож байсан. Монгол гэр, өв соёл, үндэс язгуурыг маань хээв нэг үл хүндэтгэж байлаа. Тиймээс миний бие 2016 онд 2020 оны сонгуульд орж, үндэсний өв соёл, цаашлаад Монгол гэр ухаанаа олон нийтэд заавал танилцуулна, үндэс язгуур, түүх соёл дэлхийн хүн төрөлхтний хамгийн чухал зүйл юм байна гэдгийг ойлгосон.

-Та УИХ-ын гишүүн болоод яг юуг өөрчилж, шийдэх вэ?

-Нэгдүгээрт, залуусын болоод иргэдийн сэтгэлгээнд хувьсгал хийнэ. Хоёрт, ухамсрыг нь өндөр түвшинд аваачина. Энэ хоёр асуудалд маш их цаг хугацааг зарцуулахаар төлөвлөж байна. Залуучуудын маань нийгмийн ухамсар, сэтгэлгээ, сэтгэл маш хоосон болсон байна. Маш ядуу болсон байна. Тийм учраас энэ тал дээр соён гэгээрэл, боловсролын ажлыг түлхүү хийнэ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү