Мэдээ

Чингисхаан: 2033 онд 4 эхнэртэйгээ монголыг захирна

Олон нийтийн сүлжээнд өөрийгөө Боржигон овогт Хумбаадайн Чингис хаан буюу их хааны хойд дүр хэмээн танилцуулсан, М.Баасанжаргал гэх залуу сошиал орчинд тун идэвхтэй нэгэн.

Өөрөө өөрийгөө Чингис хаанд өргөмжилчихөөд УИХ-д орж хаан болно гэсэн. Тэрээр “Би өөрийгөө 2033 он хүртэл бэлтгэнэ. Яг Чингис хаан шиг эх орныхоо төлөө, өрөөл бусдын төлөө,

үр хойчийнхоо төлөө өөрийгөө зориулна. 2033 он болоход миний бие яг 44 нас хүрнэ. 44 насанд миний хийж бүтээснийг ард түмэн хараад үнэхээр энэ залуу хийж чадсан юм байна гэх юм бол магадгүй

хаанд өргөмжлөгдөх байх. Яагаад байж болохгүй гэж? Яагаад Монгол Улс хаант засаглалтай байж болохгүй гэж? Ийм зорилго, мөрөөдлийг би өөртөө тавьсан.

Стив Жобс шиг, Франклин шиг болохыг хүсээгүй, Чингисхаан шиг л болохыг хүсч байна. Хуучин түүх гэж байсан юм бол энэ түүхийг давтаж, шинээр гаргаж ирэхийг хүсч байна.

Чингисхаан ч гэсэн хүн. Яг л дөчин хэдэн насандаа хаанд өргөмжлөгдөж, хүний амьдралаар амьдрах хугацаандаа эх дэлхийн тэн хагасыг эзэлсэн. Өөрийнхөө нэр алдрыг мянганаар дуурсгасан.

Тэгэхээр яагаад бид ахин шинэ түүхийг гаргаж ирж болохгүй гэж” хэмээв. Тэгвэл М.Чингисхаан дэлхийн тулаанд оролцохоор морио хөлөглөн Европын орнууд руу давхихаар зэхэж буй гэнэ. Тулаан тэлж байгаа учир Монголчууд бид зүгээр сууж үл болно! Гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү