Мэдээ

Ч.Лодойсамбуу: Нямбаатар сайд, сэтгүүлч охидод нь хандаж үг хэлье!

“Улаан бал”-ын хөтлөгч Лодойсамбуу мэдээлэл хийлээ.

“За би Нямбаатар сайд болон сэтгүүлч охидод гэсэн байгаа. Өнөөдөр хууль ёсны зарчимын шаардлагыг хуулийн

салбарынхан болоод мэргэжил нэгтнүүддээ хэлсэн чинь өөдөөс бараг л сэтгүүл зүйгээс заuл ухааны юм яриад байх юм.

Яагаад Нямбаатар сайдыг гарчиг дээр нь тавьсан бэ гэхээр хуулийн салбарт болоод байгаа юмыг ойлгож

байна уу харж байна уу? Цагаан дээр хараар бичсэн хуулийг, бүхэл бүтэн Эрүүгийн хуулийг зөрчөөд, эсвэл өөрөө зөрчүүлээд байдаг юм уу?

Өөрөө албаар тэр мэдээллээ сэтгүүлч охиддоо өгөөд Засгийн газрынг нь эсэргүүцэж байгаа хүмүүсийг дарах гээд байдаг юм уу? Дарамтлаад байдаг юм уу? Өнөөдөр маш тодорхой байна.

Сүүлийн үед хүний эрхийг уландаа гишгэсэн үйлдлүүд асар олон болж байна шд. Ялангуяа хэвлэл мэдээлэлтэй холбоотой, бидний буруутай үйлдэлтэй холбоотой үйл ажиллагаа гаарсан шд. Энэ тухай Энхжаргалан, МУГЖ Наранбаатар эд нартай тохиолдсон явдал дээр тулгуурлаад энэ асуудал дээр бид анхаарал хандуулж үүнийг шүүмжилж энэ гажуудлыг хэдүүлээ засах хөдөлгөөн өрнүүлье гэдэг санаачлага гаргаад явж байгаа.

Маш тодорхой хуулиудыг зөрчсөн байхгүй юу. Хүмүүс ингээд байгаа юм. Сэтгүүлчдийн хэлж байгаагаар Заригийн Өнөрцэцэг, EGuur-ийн Мядагбадам энэ хоёр яалт ч үгүй анхнаасаа тэр мэдээллийг хуулиа судлахгүйгээр шууд дэлгээд тавьчихсан болохоор тэрэндээ бантаад бантсандаа яриад байх шиг байгаа юм.

Яахаараа бид нар олдсон мэдээллээ дэлгэж болдоггүй юм гээд. Сэтгүүлч бид нар зүгээр л юу ч хийхийнхээ өмнө олон нийтэд хүргэх гэж байгаа асар хариуцлагатай ажил хийж байгаагийнхаа хувьд хийж байгаа зүйл чинь ямар нэгэн хууль зөрчсөн үү, зөрчигдөөгүй биз дээ бидний үйл ажиллагааны ёс зүйн дэг журамтай зөрчилдөөгүй биз дээ гэдгийг шалгах нь бидний хамгийн эхний үүрэг даалгавар.

Өнөрцэцэгийн бичиж байгаа зүйлүүдийг нь хараад байхаар Шүүх нь шүүх шиг байгаад, цагдаа нь цагдаа шиг байгаад хуулийн байгууллагууд нь шударга ажилладаг байсан бол бид нар юу гэж түрүүлж мэдээллээд байх вэ дээ гэж яриад байх юм.

Гайхаад байх юм. Шударга шүүхийг тэгж тогтоодог юм уу? Шударга шүүхийг тэгж бүрэлдүүлдэг юм уу? Хууль зөрчиж хууль сахиулдаг юм уу? МУИС-ын хууль зүйн 2-р курс шд. Юу зааж байна МУИС-ын хууль зүйн тэнхим? Юу ч ойлгохгүй байна.

Жишээлбэл шүүхийн шударга байдалд эсрэгээрээ муугаар нөлөөлөх үйлдлийг өөрсдөө хийгээд байгаа байхгүй юу бид нар. Энд гурван субьект. Ганцхан сэтгүүлчдийг буруутгаад байгаа хэрэг биш. Эрүүгийн хууль дээр тодорхой заасан. 21.9 дээр Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн (энд нэг хүний тухай ярьж байна), мөрдөн шалгах ажиллагааны талаар албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олон нийтэд задруулсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана гэж байгаа юм.

Энд эхлээд мөрдөгч задруулсан бол дараа нь түүнийг олж авсан этгээд гадагшаа задруулсан бол. Энэ хоёр хүний тухай асуудал яригдаж байгаа юм. Яг энэ байгаа мөрдөгч хуулиараа мөрдөн шалгах ажиллааганы нууцыг задруулах гэдэг эрүүгийн хуулийн заалтыг зөрчсөн хариуцлага заавал хүлээнэ.

Шүүх прокурор өмгөөлөгч хууль сахиулагч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг зориуд задруулж нууцласан гэрчийг илчилж хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан бол гэж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтанд явдаг юм. Прокурор нь хянадаг, эрх өгдөг, бас болиулдаг. Энэ мэдээллийг ил болгох эсэхийг прокурор өөрөө шийддэг. Энэ прокурор энэ мэдээллийг ил болго гэж хэлсэн юм уу хэлээгүй юм уу.

Хэлээгүй буюу зөвшөөрөөгүй бол энэ хуулиар тэр мөрдөгч сэтгүүлч хоёр хоёулаа хариуцлага зайлшгүй хүлээнэ. Нөгөө талдаа прокурор хэрвээ үүнийг хэрэв задалсан бол энд хариуцлага хүлээх болчихож байгаа юм.

Тэрнээс тэр тэнд шалгагдаж байна гэдэг мэдээллийг сэтгүүлч олж мэдэнгүүтээ тэрийгээ нууж дарсаар байгаад шүүх хурлын дараа мэдээллэх юм уу гээд уурлаад байх юм юу ч ойлгохгүй.

Мэдээжийн хэрэг тэнд цагдаа дээр хэн нэгэн шалгуулж байгаа бол шалгуулж байгаа талаар мэдээлж болно шд. Мэдээлэхдээ бид тодорхой бусад хуулиудыг мөрдөж ажиллаж байх ёстой. Иргэний хууль байна, хувь хүний нууцын тухай хууль байна гэх мэт.

Мөрдөж ажиллахгүй явсаар байгаад өнөөдрийн манай нийгэм шүүхгүй нийгэм боллоо шд. Яг дундад зууны үеийн Европ шиг шүүх нь олон нийтээрээ зогсож байгаад наадхаа ингэ тэг гээд шийтгэдэг байсантай яг адилхан 21-р зууны Монголын нийгэм ийм болж эхэлсэн байна.

Үүний гол буруутан нь би сэтгүүл зүй, дээр нь энэ мэдээлэлд ойр байгаа Засгийн газрын гишүүн буюу хууль мөрдөн шалгах эрхтэй этгээдүүд, цагдаагийн байгууллагын нөхдүүд энэ мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж бусдыг нийгмийн өмнө нийгмийн шүүх гэх юм уу юу гэх юм хүмүүсийн урд элдэвээр хэлүүлдэг энэ байдлаараа хуулийн бус аргаар тэр хүнийг “эрүүдэн шүүж” ял оногдуулж байгаа юм.

Ийм байдал даамжирсан байна. Үүнийг болино. Үүнийг больё гэж байгаа юм. Саяхан даа. Манай Амарбаясгалан дарга олон ч удаа мэдэгдэл хийсэн даа. Манай МАН одоо хүний эрхийг дээдэлдэг нам болно хүний эрхийг нэгт тавина, хуулиудад хүний эрхийг зөрчсөн үл ойшоосон ийм олон заалтууд байна өөрчилнө гээд Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг шууд мэдээлэл цацагдав уу үгүй юу гарч ирээд тушаал уншаад Үндсэн хууль танилцуулаад ажлаас нь чөлөөлөх чиглэл энэ тэр өгөөд.

Дараа нь Сарангэрэл сайд чуулганы танхимд манай яамныхан орлого муутай айлуудыг Улны гэж хэлдэг юм билээ гэж хэлэхээр нь Үндсэн хууль уншиж өгөөд хүний эрхийг зөрчсөн гээд аймар хурдтай ажиллаад байсан.

Одоо харин таг. Хүний эрхийн асар том зөрчил энд яваад байгаа байхгүй юу. Өнөөдөр бид нарын яриад байгаа тэр тамирчин Наранбаатар, Энхжаргалан гээд залуу гээд бидний танихаар нь шүү. Бусад холбогдоод байгаа залуучууд нь гэм буруугүй нь шүүхээр тогтоогдчихвол яах уу?

Гэм буруугүй нь шүү дээ? Тэнд тоглоогүй гэвэл? Тэр илэрсэн гээд байгаа бодисыг нь хэрэглээгүй байсан бол яах уу? Бид нар угаасаа таньдаг хэдийгээ л хэмлэдэг шд. Энхжаргалан Наранбаатар хоёрыг таньдаг болохоороо л энэ хоёр тоглосон, татсан гэдэг олны дүгнэлтийг бий болгохоор мэдээллийг бид тараасан шд.

Сүүлийн үед тэгдэг болсон шд. Эхлээд шүүх яаж шийдэх юм гэдгийг шүүх дээр очихоос өмнө олон нийтийн хэлэлцүүлгээр заавал оруулдаг. Нийтийн хэлэлцүүлгээр оруулаад олон нийт vзэн ядах юм бол тэр хэрэг шууд шийдэгдээд явдаг, олон нийт дэмжихгүй байвал тэгээд саармагжаад алга болдог.

Энэ бүр хэвийн үзэгдэл боллоо. Гэмт хэрэгт үнэхээр холбогдсон, сэжиг бүхий этгээдүүд яг энийг нь мэдээд гэмт хэрэгт холбогдоод шүүхээр ял авах нь тодорхой болоод ирэнгүүт гэнэт шударга иргэн жагсагч тэмцэгч болоод гараад ирдэг тодорхой жишээнүүдийг бид харж байгаа.

Энэ чинь өөрөө байгаа хуулиа мөрдөхгүй болохоор энэ улсад чинь хууль мөрддөг, мөрдүүлдэг, хууль байхгүй бол хэлэх үг олдохгүй байгаа юм. Хууль байхгүй бол хуулиндаа хэн нэгэн итгэхгүй бол, хууль нь хүчгүй болвол тэр улс тэр нийгэм гэж ойлголт байхгүй шд.

Хүний эрх, хүмүүсийн аюулгүй байдал, аж амьдрал гэж ойлголт байхгүй шд. Хууль юу юм бэ гээд хэдэн сэтгүүлч охидууд нь дайраад байх юм. Одоо жишээ нь Eguur, Zarig хоёрын тараасан мэдээлэл дотор хувь хүний нууц мэдээлэл явж байгаа шд.

Зөрчлийн хуулиар тэдэн удаа торгуулсан, овог нэр нь тэр зураг энэ тэртэйгээ. Хувь хүний нууцыг зохицуулсан хуулиар бол жишээ нь хувийн мэдээлэл. Түүнд нь тэдний тавиад байгаа бүх мэдээлэл ордог.

Шинээр хэрэгжиж байгаа. Хувь хүний нууцыг бас дэлгээд тавьсан нь бас нэг зөрчил. Жишээ нь зөрчлийн хуулиар ямар шийтгэл оноосон нь мэдэгдэхгүй байгаа. Тэр хүмүүсийг зураг хөрөгтэй нь ийм асуудалд холбогдлоо гээд дэлгээд тавьчихаж байгаа юм.

Тэгэнгүүтээ зөрчлийн хуулиар тэдэн удаа торгуулсан гэхээр энэ бол яг ийм бүтэлгүй юм хийж явж торгуулдаг хүн юм байна ер нь гэмт хэрэгтэн юм байна гэж хүн харна. Ингэж харсан хүн хүмүүст өөрийг нь тэгж дүгнэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй тэвчиж чадахгүй.

Муу зүйл хийх, эсвэл өөр хэн нэгэн түүнд муу юм хийвэл хэн хариуцлага хүлээх үү? Хүнийг ямар нэгэн зүйлд хүргэвэл тэр хүн бас ял үүрнэ гээд. Ингээд хоёр ч хууль зөрчиж байгаа юм. Хууль зөрчихгүй ажиллая гэж байгаа юм.

Сэтгүүлчдийг хууль зөрчихөд хүргэдэг эрх мэдэлтэй нөхдүүдийг болдог бол олж тогтоомоор байгаа юм. Би бол Хууль зүйн сайдыг харддаг. Нэг биш нэлээн хэдэн сайттай гэж харддаг. Тэдэндээ мэдээлэл өгдөг.

Бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Нэг сэтгүүлч эмэгтэй бол юун хувь хүний нууц бүү хэл улсын нууц хүртэл лайваар задлаад сууж байсан шд. Манай сэтгүүл зүйд ямар ч ёс зүй байтугай байгаа хуулиа мөрдөж чадах хэмжээний ядаж хүн хуулийн заалт ярихаар хуулийг шагайгаад харчих хэмжээний чадвартай баг хамт олон тун ховор байна гээд бодчих.

Хоол идсэн тогоо руугаа нулимлаа гээд ярьдаг шдээ? Салбарынхан юм байж, эндээс хоол олж идэж байж салбар руугаа нулимлаа гээд. Намайг 2007 онд сонинд ажилд ороод явсан цагаас хойш салбарт ийм яриа байдаг.

Одоо ийм зүйл ярихаа боливол таарна. Ямар юмных нь нэр хүнд байгаан бэ? Нэр хүнд байхгүй. Сэтгүүлчид нь мэдлэг боловсрол байхгүй. Мэдлэгээ байя гэхэд наад захын суурь юмнуудаа судлах хэмжээний хүсэл байхгүй. Зүгээр л лайк даруулах гээд дайраад байдаг. Сэтгүүлчийн ажил ерөөсөө хийхгүй байгаа шд.

Бөөн сурвалжлагч нар байгаа. Бид нар бүгдээрээ сурвалжлагч нар. Муулаад байдаг өмнөх үейинхэн маань ядаж сэтгүүлчид байсан. Юмыг судалдаг, ном уншдаг, түүх нийгмийн ухаан судалдаг. Гадаад харилцаа бас ойлгодог. Философи судалдаг, нийтлэл бичдэг.

Бид яаж байна вэ гэхээр зөвхөн сурвалжлага хийдэг. Утга учиргүй энд тэнд лайвдаад гүйгээд байдаг. Учир зүг байхгүй. Бодлого байхгүй. Үүнийх нь хор уршиг өнөөдрийн байж байгаа нийгэм.

Нийгэм олон нийт ФБ-ийн хэдэн хэрэглэгчийн буруу байж болно шд. Тэд нар буруу юм нэхээд байж болно шд. Буруу юм нэхээд байгааг нь хэлдэг байх хэрэгтэй шд! Баримтаар няцаадаг байх ёстой.

Бөөнөөрөө уулаглаад дайрахаар нь зөв болгох гээд чичрээд олон хүний эрхийг зөрчөөд байгаад байж болохгүй. Тэр хэрэгт холбогдоод байгаа залуусын буруутай эсэхийг би ярихгүй. Тэрийг тэр шүүх нь шийдээд гаргана биз. Харин наана нь хэргийн материал задлаж байгаа талаар ярьж байна.

Хүн хэрэгт холбогдсон талаараа эх сурвалжаасаа олж мэдээд аан тэрийг шалгаж байгаан байна гэж тавьж болно шд. Тэгж мэдээлж болно. Тэр тал руу нь туйлширч болохгүй. Гол нь мөрдлөгийн үеэр авагдсан материалуудыг дэлгэж тавих, ингэснээрээ олон нийтийн санаа бодлыг эргүүлэх замаар шүүхэд нөлөөлөх оролдлого яваад байгаа юм.

Энэ байж болохгүй зүйл. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Байж болохгүй зүйл байсаар байгаад арван хэдэн жил болж байна. Би 15 жил энэ салбарт ажиллаж байгаа. Лав сүүлийн 10 жилд энэ гаарсан. Улстөрийг тэгж явуулдаг болсон.

Хүнийг зүгээр албан тушаалаас нь чөлөөлөхөө больсон шд. Албан тушаалаас нь чөлөөлөхөөсөө өмнө эхлээд нөгөө хүүхнүүдээрээ баахан мэдээлэл сэвүүлдэг тэгээд олон нийт тэрийг нь барьж uдсэнuй дараа албан тушаалаас нь чөлөөлдөг. Барьж uдэхгүй байвал чөлөөлдөггүй.

Энэ улсад чинь яг юу үйлчлээд байгаан? Хууль шүүх нь хэн юм бэ? Шүүх юм уу эсвэл сошиалын хэдэн троллууд ФБ ухаад байж байдаг мэдээлэл боловсруулах чадваргүй хүмүүс шүүхийг чинь орлож шүүх болчихсон юм уу?

Хэрээс хэтэрч байгаа юм. Чат дэлгэгдсэн гэнэ. Групп чат. Хоёр хүний хоорондын захидал харилцаа биш. Олон хүн хоорондоо санаа бодлоо хэлдэг. Групп чатын нэг скрийншот гараад ирж байгаа юм. Тэрэн дээр жишээ нь Өнөрөө өөрөө хэлж байгаа юм.

Би Өнөрөөг дэмжих үедээ өмөөрөөд явдаг, зарчим нийлэхгүй бол хэлээд явдаг. Өөрт нь ч хэлээд явдаг. Тэр чатыг хараад би уур хүрсэн. Үнэхээр заваан санагдсан. Тэр чатан дээр тэгж байгаа юм. Тэр хэвлэлийн хурлыг нь болж өгвөл битгий аваарай манайхаан. Бид амь нэгтэй дотроо яриад явья гэж.

Хүний нууц материал дэлгэж тавьчихаад дараа нь нөгөө хүмүүс нь тайлбар хийе хэвлэлийн хурал хийе гэхээр битгий очоорой гэдэг ийм сэтгүүлчидтэй байгаадаа дургүй хүрч байгаа юм.

Чат дэлгэсэн сэтгүүлч энэ салбараасаа заuлаарай гэнээ. Мядагбадам. Eguur сайтын эрхлэгч. Энэ сайтыг би редакцтай, харьцангүй бодлоготой чигч зарчимч сүүлийн үед үүссэн сайтуудаас арай дөнгүүр гэж одоог хүртэл итгэж байгаа. Итгэл маань дуусаагүй байгаа.

Эрхлэгчийнх нь тэр үгийг хараад ой гутаж байгаа юм. Энэ чатыг дэлгэсэн сэтгүүлч манай салбараас заuлаарай гэж байгаа юм. Бүх зүйл найз нөхдийн харилцаагаар явбал энэ ертөнц чинь оршин тогтнохгүй.

Тиймээс дундаа зарчим бий болгодог юм. Дургүй хүрч байгаа юм. Би өөрөө

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү