Мэдээ

Ч.Мөнхбаясгалан: Төрийн ордон нурах гэж байгаа юм бол дотроос нь Есөн хөлт цагаан тугаа л авмаар байна. Өөр ч хэрэгтэй юм байхгүй дээ

Ч.Мөнхбаясгалан: Төрийн ордон нурах гэж байгаа юм бол дотроос нь Есөн хөлт цагаан тугаа л авмаар байна. Өөр ч хэрэгтэй юм байхгүй дээ


2О21 онд буюу одоогоос нэг жилийн өмнө төрийн ордныг газар хөдлөлтөд тэсвэргүй буюу нурах аюултай барилгаар нэрлэсэн.

Тодруулбал, мэргэжлийн байгууллагын 17 удаагийн дүгнэлтээр Төрийн ордон нурахад бэлэн болсон объект гэдгийг тогтоосон байна.

Өдгөө 71 жилийн настай энэхүү барилгыг аль 15 жилийн өмнөөс буюу 2007 оноос эхлэн нурах эрсдэлтэй гэдгийг МХЕГ-ын дүгнэлтээр баталж, анхааруулсаар иржээ. Энэ байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүй хэвээр.

Учир нь төрийн ордны барилгын гадна дээд ирмэг хэсгүүдэд цууралт үүсэж эхэлсэн талаар цахим хэвлэлүүд мэдээлэлж эхэллээ. Тэгвэл энэ тухай сэтгүүлч Мөнхбаясгалан “Төрийн ордон нурах гэж байгаа юм бол дотроос нь Есөн хөлт цагаан тугаа л авмаар байна. Өөр ч хэрэгтэй юм байхгүй дээ…”хэмээн хошигножээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү