Мэдээ

Ч.Сэлэнгэ: Амьдралын минь нандин Учрал болон наддаа ирсэн чамдаа…

УИХ-ын гишүүн Н.Учрал он солигдохын өмнөх мөчид УИХ-ын дарга Г.Занданшатараас Хүндэт өргөмжлөл хүртэхдээ “Амьдрал баян юмаа.

Өнгөрсөн жилийн энэ өдөр эмнэлгийн орон дээр ухаангүй байсан миний хувьд өнөөдөр

УИХ-ын даргаасаа хүндэт өргөмжлөл хүртэж зогсохдоо итгэж үл ядан хувь заяандаа баярлаж сууна.

Төрийн минь сүлд өршөөж түмэн олныхоо итгэл дэмжлэг сүүн цагаан сэтгэл дор эрхэм дотны гэр бүл, ээж аав,

эхнэр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн шинэ оноо угтаж буйдаа сэтгэл өндөр байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн билээ.

Түүний эхнэр Ч.Сэлэнгэ:

“Эмэгтэй хүн амьдралдаа хоёр сонголтыг хамгийн зөв хийх ёстой гэж би боддог. Тэр нь мэргэжил болон ханиа сонгох сонголт болов уу. Миний хувьд зөв мэргэжил сонгож боловсрол эзэмших хүсэл мөрөөдлийн замд түүнтэйгээ учирч миний хоёр сонголт ган мэт бат бөх бэхэжсэнд хувь заяандаа үргэлж баярлаж явдаг.

Тэр минь эмээгийнхээ халамжинд өлгийдүүлж, ээжийнхээ энгэрт торниж, эмэгтэй дүүгээ энхрийлж өмгөөлж хамгаалж, тэднийхээ халуун хайранд өссөн болоод ч тэр үү ямагт эмэгтэй хүнийг хүндлэх, ойлгох, эелдэг сайхан харьцах хүнлэг уяхан чанар түүнээс минь нэвт гэрэлтдэг.

Тиймээс чи минь миний зүрх сэтгэлийг татаж энэ амьдралын минь нандин Учрал болон наддаа ирсэн. Урд минь бус, Ард минь биш Үргэлж хажууд минь алхдаг чамдаа төрсөн өдрийн халуун дотно мэндийг хүргэе! Хайртай шүү” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү