Мэдээ

Шатаж байсан цоожтой гэрийг эвдэж, бяцхан хүүхдийн амь аварсан хөвгүүд

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс дөрвөн настай хүүхдийн амь насыг аварчээ.

Тодруулбал, хоёр хүү түлээгээ хагалж байтал ямар нэгэн юм дэлбэрэх чимээ гарсан байна. Гэтэл хажуу айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйж очтол гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарчээ.

Хоёр хүү цоожийг эвдэлж онгойлгоход гал гэрийн хоймороос эхлэн асаж, жаахан хүүхэд зуухны хажууд сууж байжээ. Хүүг дөнгөж аваад гарахад гэр нурж унасан байна.

Тусч, баатарлаг хоёр хүүд Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагнасан байна. Харин дөрвөн настай хүүхэд гуравдугаар зэргийн гүнзгий түлэгдэлттэй, биеийн байдал сайн эмчлүүлж байгаа ажээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү