Мэдээ

Шведэд ирээд удаагүй байлаа ямартай ч хичээсний эцэст хүүдээ нэг цэцэрлэг олж өглөө ГЭТЭЛ….

Бид Шведэд ирээд удаагүй байлаа. Хэл ус гэж мэдээж таг нолль. Хүүхдүүддээ сургууль цэцэрлэг олж өгнө гэдэг бас л чамгүй бэрхшээл байдгын энд. За ямартай ч хичээсний эцэст хүүдээ нэг цэцэрлэг олж өглөө. Ашгүй минь гээд ажил ажил гээд гүйж байлаа. Гэсэн 7 хонолгүй утасаар залгаж байнаа. Бодвол яаралтай ир гээд байгаа бололтой. За чөлөө авсанг товчилоё кккк. Очлоо.

-Хүү чинь ангийнхаа 4 хүүхдийг зодсон. Том биетэй болохоор нөгөө хүүхдүүд нь нилээн хүнд асуудалтай байна. Нэгийг нь авч шидсэн нөгөөг нь цохиод унагаасан 2 ыг нь дээрээс нь дарж хэвтчихээд босохгүй байсан. Гарыг нь тавиулах гээд багш нар дийлсэнгүй. Тэр юу ч ойлгохгүй чичрээд дайраад байсан гээд үйл хөдөлгөөнөөр бөөн сүр болгож харуулаад.

Эцэг эх нь одоо ирж байгаа байх гээд л дохио зангаагаар арай гэж ойлголцов. За баларсаан чи яах гэж зодож байгаа юм бэ гээд л хүүгээ баахан харцаараа загналаа. Энд хүүхдийн эрх гээд зодож харагдах нь битгий хэл муухай харах эрхгүй газар. Гэртээ очиж байгаад турсагыг чинь хуулна даа гээд чихэнд нь шивнээд амжив. Орчуулагч утсаар захиалаад бөөн юм болов .

-Хүүхэд чинь зодооны урлагаар хичээллэдэг үү ? Гэртээ юу үзүүлдэг вэ? Монголд юугаар хичээллэж байсан зодооны төрлийн кино үзүүлдэг үү? Юу идүүлж уулгадаг вэ ? Яагаад ийм том биетэй байна ? Тусгай юм хэрэглэдэг үү? гэх мэт түмэн зүйлийн юм асуугаад л vхсэн нохой ямар юмны чинь 5 настай хүүхэд тийм юм байдгын хэ хэ хэ. Тэгэж тэгэж хүүг минь ороод ир гээд. -За яасан ярь гэлээ. Хүү маань энэ 4 намайг Sha Sha гээд ирсэн цагаас минь мөрөн дээр минь зохиод гүйгээд байсын. Тэгээд би 7 хоног тэссэн. Аргаггүй эрхэнд Sha Sha гээд байхаар нь Shaчихсан юм бас Хятад (China) гээд байгаа юм шиг санагдаад гэж байна. Орчуулагч утасны цаанаас инээгээд л байна инээгээд л инээдээ барьж дийлэхгүй байгаа бололтой.

– Та яаваа хэлээч ээ гэсэн чинь Шведээр дотночилж мэндлэхдээ Sha Sha shina shina гэдэг юмаа. Хүүтэй чинь дотносох гэсэн бололтой гэж байна Хэлний бэрхшээл гарчээ.

– Манай Монголоор бол шаагаад унагаа зод гэсэн үг гээд эргээд орчуулаад өг. Дараа хүүтэй минь зүгээр бүтнээр нь сайн байна уу буюу Хэй гэж мэндлэж байгаарай гэж хэлээд өгөөрэй ангийханд нь гэлээ би.

Харин ч эргээд эцэг эх нь биднээс уучлалт гуйсан. Аав нь тэгсэн чинь болж Чингисийн Монгол гэж мэдэж аваг дүрсгүй моньднууд гээд. Дараа ангидаа хүү минь ангийн атаман болсон доо бараг Одоо хүү минь 16 хүрсэн энэ онигоог нь ярихаар ээж битгийлдээ би тэгэхэд хэл мэддэггүй жоохон байсан юм чинь гэдэг юм. Одоо 176 см өндөртэй 41 размер гутал өмсдөг Швед Англи хэлээр ус цас шиг ярьдаг ийм том залуу байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү