Мэдээ

Шинжилгээний хариу буруу шивэгдсэнээс болж жирэмсэн бүсгүй хэвлий дэх үртэйгээ хорвоог орхисон хэрэг…

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат 37 настай, таван сартай иргэн саяхан ханиадны шинж тэмдэг илэрч,

бие нь тавгүйрхэж эхэлсэн байна. Тиймээс аймгийн төвд коронавирусийг илрүүлэх шинжилгээ өгсөн ч хариу нь “сөрөг” буюу халдваргүй гэж гарсан аж.

Тиймээс санаа нь амарсан бүсгүй ханиадны хөнгөн эм хэрэглэн арав гаруй хоносон ч бие нь дээрдэхгүй байсан тул дахин эмчид ханджээ.

Энэ үед өмнө нь өгсөн шинжилгээний хариу “эерэг” болж өөрчлөгдсөнийг мэдсэн байна.

Талийгаач бүсгүйн утсанд анх “Таны шинжилгээний хариу сөрөг гарлаа” гэсэн мессеж ирсэн. Гэвч тухайн үед шинжилгээний хариу нь алдаатай шивэгдсэн бөгөөд “Гэрэгэ” системд 24 цагийн дотор засагдан “эерэг” болжээ. Харамсалтай нь бүсгүйд энэ талаар эмнэлгээс нь холбогдож мэдэгдээгүй. Мөн засагдсан шинжилгээний хариу мессэжээр очоогүй аж.

Коронавирусийн бус ханиадны эм хэрэглэсээр хугацаа алдсан бүсгүйг яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн ч бие нь хүндрэн хэвлий дэх үртэйгээ хорвоог орхижээ. Уг хэргийг одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэх бөгөөд шинжилгээний хариу буруу шивсэн хэрэгт холбогдуулан “Гэрэгэ” системийн ажилчдыг шалгаж байж болзошгүй байна.

Аливаа ажил хэрэгт алдаа гарч бололгүй л яахав. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой, хариуцлага өндөр ажил албандаа хайхрамжгүй хандсанаас болж ийнхүү хоёр амь эрсдсэн нь харуусалтай.

“Гэрэгэ” системийн ажилтан шинжилгээний хариуг буруу шивснээ мэдээд зассан хэрнээ тухайн иргэний бүртгэлтэй утас руу мэссеж илгээсэнгүй. Тэгсэн бол ээж хүүхэд хоёр эндэхгүй ч байж болох байж шүү дээ. Сэлэнгэ аймгийн эмнэлэг ч энэ асуудалд бас хайхрамжгүй ханджээ.

Аль вэ нөгөө гайхуулаад байсан “Гэрэгэ” чинь ингээд хүний амь нас xopoox үүтгэл болоод байх юм уу?

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1298 жирэмсэн эх халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү