Мэдээ

ШУУРХАЙ: Самарт явсан 16 настай охиныг уулнаас буулгажээ

Энэ арванэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан.

Түүний талаар арваннэгдүгээр сарын 18 /2022.11.18/-ны өдөр

Цагдаагийн байгууллагаас “Дархан-Уул аймгаас алга болсон охин хамаарал бүхий этгээдтэйгээ хамт самарт явсан байсан нь тогтоогдсон, охин олдсон” гэж мэдээлсэн билээ.

Тэгвэл охиныг холбогдох албаныхан шуурхай ажиллаж уулнаас буулгажээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян “Мэдээллийн дагуу албаныхан шуурхай ажиллаж, охиныг уулнаас буулгасан” гэв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү