Recetas

ШЭЭСНИЙ ӨНГӨ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТАЛААР ОЛОН ЗҮЙЛИЙГ ӨГҮҮЛДЭГ

Шээсний өнгө олон янз байдаг. Энэ нь эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудлуудын үзүүлэлт болж өгдөг бөгөөд шээсний өнгө, үнэр, давтамж нь бидэнд бидний эрүүл мэндэд ямар нэгэн зүйл болохгүй байгааг ойлгоход тусалдаг. Шээс нь 95% ус, 5% мочевин, кали, креатинин болон шээс, хоол боловсруулах тогтолцооны химийн процессын эцсийн бүтээгдэхүүн болох бусад бодисуудаас тогтдог.

Уробилин – бол цусны гемоглобины задралын дүнд үүссэн шээсийг тод шараас гүн шар өнгөтэй болгодог хаягдал бүтээгдэхүүн юм. Энгийн шээсний өнгөнд ялгарсан урохромын тоо хэмжээ, хоолны дэглэм, хэрэглэж буй шингэн, климат, биеийн хүчний хөдөлгөөн болон бодисын солилцооны эрчим гэх мэт зүйл нөлөөлснөөр өнгө нь өөрчлөгддөг байна.

Цайвар шээс

Цэвэр шээс нь бие хэт их устай байгааг илтгэдэг – энэ нь биеийн химийн тэнцвэр алдагдсан эсвэл бодисын солилцооны өөрчлөлт юм. Мөн шээс хөөдөг эм хэргэлсэн үед ба чихрийн шижингийн үед тохиолдож болно.

Цайвар шаргал өнгө

Хэрэв таны шээс цайвар шаргал өнгөтэй бол таны бие хангалттай чийглэг байна гэсэг үг юм. Энэ бол хамгийн эрүүл, шээсний хэвийн өнгө юм.

Тод шар өнгө

Энэ нь ус дутагдаж буйн өөрөөр хэлбэл шээсэнд урохром их хэмжээгээр байгаа нь гол шинж тэмдэг юм. Ихэнх тохиолдолд шээсний концентраци ихэссэн мөн халуурах, хэт их өлсөх үед илэрч болно. Хэрэв та энэ шээсний өнгийг анзаарсан бол усны хэрэглээгээ ихэсгэхийг зөвлөж байна.Тод шар өнгө нь витамины комплекс ууж байгаа тохиолдолд мөн ялгарч болно.

Бараан шар өнгө

Энэ шинж тэмдэг нь шингэн дутагдалд орсныг илтгэнэ. Мөн витамин В биед их хэмжээгээр агуулагдаж байгааг ч илэрхийлж болно. Ус эсвэл цай буюу шингэн юм ихээр уухыг зөвлөж байна.

Улбар шар өнгө

Хэрэв таны шээсний өнгө – улбар шар бол таны биед билирубин их хэмжээгээр байгаа гэсэн үг юм. Мөн шээсний замын эмгэг эсвэл цөсний сувгийн бөглөрөл үүссэн үед ийм өнгөтэй гарч болдгийг анхаараарай.

Ягаан өнгө

Ягаан өнгийн шээс нь хүрэн манжинг их хэмжээгээр хэрэглэхэд үүсэж болно. Үүнээс гадна таны шээсэнд цус байгааг илтгэж болох ноцтой шинж тэмдэг учир ийм өнгийн шээс анзаарвал эмчид яаралтай хандаарай.

Бараан ягаан өнгө

Ихэнх тохиолдолд ягаан өнгийн бараан шээс нь ноцтой өвчний шинж тэмдэг байдаг. Энэ нь шээсэнд их хэмжээний цус байгааг эсвэл давсагны халдвар авсан, зарим тохиолдолд хорт хавдрын шинж тэмдэг ч байж болно. Тиймээс та нэн даруй эмчид хандана уу!

Час улаан өнгө

Шээсэнд өөрчлөгдөөгүй цусны улаан эс нь час улаан өнгө өгдөг байна. Өөрчлөгдөөгүй цусны улаан эсүүд нь шээсний замын хавдар, шээсний зам чулуужих өвчний үед, гломерулонефрит болон бэртэл гэмтлийн үед илэрж болдог байна.

Хүрэн өнгө

Шээс гемоглобиноор бохирдсон байгаа шинж тэмдэг, энэ нь хордлогоос болон судсан доторх цусны улаан эсний устгалийн үед тохиолддог.

Улаавтар өнгө

Улаавтар өнгө шээсэнд их хэмжээний цус байгааг илтгэнэ. Энэ нь ихэвчлэн хорт хавдрын шинж тэмдэг учир үүнийг эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Бор өнгө

Ийм өнгийн шээс нь антибиотик метронидазол эсвэл хумхааны эсрэг хлорохин зэрэг зарим эмийн нөлөөний улмаас гарч болдог. Мөн элэгний ямар нэгэн эмгэгийн үед тохиолдож болдог.

Цэнхэр эсвэл ногоон өнгө

Биед будагч бодис их хэмжээгээр орж ирсэнтэй холбоотой. Желе зэрэг жижиг сажиг хүнсний бүтээгдэхүүн эсвэл метилен хөх агуулсан эм ууснаас үүсэж болно. Үүнд ямар нэг ноцтой зүйл байхгүй бөгөөд та их хэмжээний ус уугаад л шээсний өнгөө хэвийн болгож болно!

Эх сурвалж: tipmonos.mn

Related Articles

Check Also
Close
Back to top button

LIKE Дарж үзнэ үү